АТГ: 2025 онд нийт 163 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн

АТГ: 2025 онд нийт 163 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн

АТГ: 2025 онд нийт 163 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн

Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг буюу ХАСХОМ-д хяналт шалгалт хийж төрийн албан тушаалтнуудын мэдүүлсэн орлогын мэдээлэл үнэн бодит эсэх болон түүнд тохирсон татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий газартай хамтран хийжээ. Шалгалтаар зарим албан тушаалтны мэдүүлсэн орлого татварын тайланд тусгагдаагүй, эсвэл татвар дутуу төлөгдсөн зөрчлүүд илэрчээ. Авлигатай тэмцэх газрын 2025 оны үйл ажиллагааны  тайланд дурдсанаар жилийн хугацаанд нийт 4.7 тэрбум төгрөгийн татварын зөрчилд 590.9 сая төгрөгийн төлбөрийг ноогдуулсан байна. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдлын хүрээнд хяналт шалгалт явуулж албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаас гадна зарим байгууллага болон иргэдэд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж 735 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ.

Нийт 2025 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 674 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 163 тэрбум 115 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.  Үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 84 тэрбум 674 сая  төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 2024 онтой харьцуулбал 2.9  хувиар өсч, 2025 онд 225 авлигын гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2026-01-06 71.229.150.6

Hichneen surguuli tsetserlegiin mungu hulgaichihsan shunaliin tulamuud ve,chonond honi hadgaluulchihsan yum shig ulunguud ve .Ushuu zunduu baigaa,sain huraa.Ardchilsan niigem yaj ch bolno gesen hulgaichuud bna.Sots niigemd iim bolomj baihgui tul uzen yaddag ardchilagchdiin unen nuur tsarai

Avatar

Нэргүй 2026-01-06 202.70.43.34

ХҮСЭЛ , ШУНАЛ, АТАА ХОРСОЛ, НЭР АЛДАРТ ДУЛДУЙДСАН, ЗӨВХӨН ХАР АМИА ХИЧЭЭХ мэт Хүний аль муу муухай Мөс Чанаруудыг Дэлхийн аль ч Их Сургуульд заадаггүй, Мөс Чанарыг Хүн Гэр бүлээсээ л Олж Төрдөг Хүмүүждэг. Муу муухай зангаа засахгүй бол 1000 сайхан нэртэй Бөх, Бизнисмэнүүд, Дуучид, Дарга нар байгаад нэмэргүйэээ……….

Avatar

Нэргүй 2026-01-06 202.70.43.34

Монгол Хувийн Компаниуд гэж Татвар төлдөгтөө ялархсан сүртэй хүмүүс, гэтэл сүүлийн үед байр орон сууц барих нэрийдлээр Иргэдийг залилж хохироодог компаниуд олширсоор….Японы алдарт Panasonic компаний эзэн “Би ядуу, өндөр боловсролгүй, бие муутай байсан болохор амжилтанд хүрсэн” гэсэн. Хүнлэг энэрэнгүй Ардчилсан Нийгэм хаа байна ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж