"Хүчит шонхор"-т үхрийн мах 21-26 мянган төгрөгийн үнэтэй байна

"Хүчит шонхор"-т үхрийн мах 21-26 мянган төгрөгийн үнэтэй байна

"Хүчит шонхор"-т үхрийн мах 21-26 мянган төгрөгийн үнэтэй байна

"Хүчит шонхор" зах дээр үхрийн цул мах 25-26 мянган төгрөг, үхрийн ястай мах нь 21 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Харин хонины ястай мах 18 мянган төгрөг, хонины цул мах 20.000 төгрөгийн үнэтэй байна. Шинэ оны өмнө тус зах дээр хонины мах 12-15 мянган төгрөг, үхрийн мах 17-20 мянган төгрөгийн үнэтэй зарж байсан юм. Он гарснаас хойш махны үнэ огцом буюу 5-6 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаачид хэлж байгаа юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны арваннэгдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 18 хувиар, хонь, ямааны махны үнэ 18.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж мэдээлж байв.

Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.5 хувиар, гоймонгийн үнэ 17 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2025 оны арваннэгдүгээр сард 23.955 төгрөг болж, 2023 оны арваннэгдүгээр сараас 32.8 хувиар, 2024 оны арваннэгдүгээр сараас 17.7 хувиар өсч, өмнөх сараас 1.2 хувиар буюу 303 төгрөгөөр буурсан гэж мэдээлсэн. Мөн нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны арваннэгдүгээр сард 2459 төгрөг болж, 2023 оны арваннэгдүгээр сараас хоёр хувиар, 2024 оны арваннэгдүгээр сараас 5.6 хувиар, өмнөх сараас өөрчлөлтгүй байгаа тоон статистикийг мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-06 103.57.95.66

bas denduu unetei bna shu awch chadah humuus her bga bilee yumni unee bur denduu bna shu olon tolgoi maltai bgaad iim uneer mah awd getsuu yum bna

Avatar

Отгоо 2026-01-06 202.9.47.50

Нэг өлсөхгүй үхэх юмсан гэж бодох боллоо.

Avatar

Зочин 2026-01-06 68.148.28.104

Өдөр бүр хүнсний үнэ ихээр нэмэгдэж удахгүй Монголд өлсгөлөн нүүрлэж ядуучууд бүгдээрээ өлсөж үхэж зөвхөн баячууд амьдрах ирээдүй харагдаад байна даа.

Avatar

Иргэн 2026-01-06 103.212.118.239

Малын тоо толгой олон байна гэж ад үзэж,малчдыг шахаанд оруулж байгаад малыг нь авч гадагш нь хамаагүй зардгаа болих хэрэгтэй. Малчид бол дээр байгаа хүмүүсээс хамаагүй ухаантай хүмүүс. Тэд хэдэн толгой малтай байхаа өөрсдөө мэднэ.Гагцхүү бэлчээрийн мал аж ахуй муу,ашиг шим багатай,бэлчээр сүйтгэдэг гэж худлаа ярьж байгаад нутаг оронд нь уул уурхай хөгжүүлж газрын баялагыг нь авах гэсэн гадна ,дотны хүмүүс олширчээ.

Avatar

Нэргүй 2026-01-06 202.55.188.101

худлаа шдээ малчид архидаад халамж урамшуулал нэхээд түүнийгээ байнга авч мах сүү зарах зардалгүй амьдарч байгаа нь бол үнэн

Avatar

Нэргүй 2026-01-06 103.111.68.3

Арай ч бүгдээрээ биш байлгүй дээ?

Avatar

Нэргүй 2026-01-06 66.181.160.104

мах үнэтэй болхоор даварцан малчид мах нийлүүлэхгүй ганц нэг юм зараад хэрэгцээгээ хангаад байдаг болцон

Avatar

Нэргүй 2026-01-06 103.212.116.30

үгсэн хуйвалдаж, нэг нэгэнтэйгээ барьцаж үнээ нэмдэг новшнууд бол луйварчид ш дээ

Avatar

ИРГЭН 2026-01-06 66.181.187.167

Ирэх хавар 4-5 сараас нойтон үхэрийн мах 40- мянган төгрөг болж өнгөт хувьсгал өнгөө олоно!!

Avatar

Нэргүй 2026-01-06 103.57.94.190

Стратегийн бүтээгдэхүүн монгол малы махаа үнэгүй татваргүй гадагш гаргахаа болио

Avatar

Нэргүй 2026-01-06 66.181.176.147

өшөө том том махны захууд байгуулах хэрэгтэй ганц хүчит шонхор хар хорин 2 монополдож бгаа юм.хүчит шонхорын хэмжээний том махны зах хан уулд баян зүрхэд байгуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-06 202.55.188.101

малчдыг зах зээлд мах нийлүүлтэл нь татвараар дарахгүй бол халамж архидалтаар хоногыг өнгөрөөж ямарч үйлдвэрлэл эрхлэхгүй бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж