"Израиль суурьшигчид палестинчуудаас 7 дахин их ус хэрэглэдэг"

"Израиль суурьшигчид палестинчуудаас 7 дахин их ус хэрэглэдэг"

"Израиль суурьшигчид палестинчуудаас 7 дахин их ус хэрэглэдэг"

Баруун эргийн зүүн хэсэгт орших Аль-Аужа булаг нь олон зууны турш палестинчуудын амьдралын чухал усны эх үүсвэр байсаар ирсэн. Харин өнөөдөр тэнд амьдардаг палестин гэр бүлүүд Израилийн суурьшигчдад ундны эх үүсвэрээ булаалгажээ. Учир нь Аль-Аужа тосгон болон булгийн хооронд Израилийн суурьшигчдын застав баригдсан байна.

Орон нутгийн оршин суугчдын хэлснээр, израиль суурьшигчид газрыг хашаалж, гүний уснаас шууд ус соруулдаг насос суурилуулсан. Үүний улмаас палестинчуудын ус дамжуулах хоолой хатаж, усгүй болсон байна.

“Биднийг өөрсдийн усаа ашиглахыг хүчээр хорьсон” хэмээн нутгийн ахлагч Салама Каабне хэлж байна. Тэрбээр суурьшигчид газрын гүнээс ус татаж байгаа нь булгийн ус багасахад хүргэж байна гэж тайлбарлав. Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ нь усны хүртээмжийн томоохон тэгш бус байдлын нэг хэсэг юм. Иерусалим дахь Хэрэглээний судалгааны хүрээлэнгийн (ARIJ) захирал Жад Исаак хэлэхдээ, Израилийн суурьшигчид палестинчуудтай харьцуулахад ойролцоогоор долоо дахин их ус хэрэглэдэг гэжээ. Палестинчуудын нэг хүнд ногдох усны хэмжээ өдөрт дунджаар 80 литрээс хэтрэхгүй. Зарим бүс нутагт энэ тоо 15 литрээс ч доош буурдаг. Харин олон улсын зөвлөмжид өдөрт дор хаяж 100 литр ус хэрэглэх ёстой гэж заасан байдаг. Энэ ялгаа тэнгэрээс ч харагддаг.

Дроноор авсан бичлэгт палестинчуудын хатсан хүлэмжүүдийн хажууд Израилийн суурьшлын ногоон, ус сайтай тариалангийн талбайнууд тод харагддаг байна.

Исаакийн хэлснээр, Ослогийн хэлэлцээрийн дараа байдал улам дорджээ. Израиль Баруун эргийн усны ихэнх нөөцийг хянаж, палестинчууд өөрсдийн усаа хэрэглэх эрхгүй болсон байна. Улмаар Израилийн компаниудаас усаа худалдаж авахад хүрсэн байна. Өнөөдөр Палестины Захиргаа жил бүр 100 сая шоо метрээс илүү ус худалдан авч байна.

Израилийн суурьшигчдын тансаг сууц болон палестинчуудын газар тариалан

"ARIJ"-ийн мэдээлснээр, Израилийн эрх баригчид Баруун эргийн усны эх үүсвэрүүдийг бүрэн хяналтдаа авсан бөгөөд 56-аас дээш байгалийн булаг израиль суурьшигчдын довтолгоо, булаан авалтад өртжээ. Хүний эрхийн байгууллагууд усны хомсдол бол палестинчуудыг нутгаа орхиход хүргэж, шахан гаргах арга болсон гэж анхааруулж байна. “Энэ бол аажим шахалт, нүүлгэн шилжүүлэлт” хэмээн Исаак хэлж, амьжиргаа боломжгүй болсон гэр бүлүүд нүүхээс өөр аргагүй болдгийг тайлбарлав.

Энэхүү бодлого Израилийн засгийн газрын дэмжлэгтэй байж болзошгүй.

Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгт Израилийн Сангийн сайд Безалел Смотрич суурьшигчдыг усны эх үүсвэрүүдийг хяналтдаа авсанд нь талархаж, тэднийг “баатрууд” хэмээн магтжээ. Үүний зэрэгцээ палестинчууд усны дэд бүтэц барихад хатуу хориг, хязгаарлалтад орж байна. Израиль борооны ус хуримтлуулах далан барихыг хориглож, тусгаарлах хана баригдсанаар олон арван Палестинийн худгууд хаагджээ. Олон нийтийн хувьд усны алдагдал нь зөвхөн тариалан бус, өөрсдийн газар нутаг дээрээ амьдрах ирээдүйг нь заналхийлж байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-06 59.153.115.96

ямар дээрэлхүү юм бэ? арга хэмжээ аваачээ

Avatar

Вдадииир 2026-01-06 202.126.88.195

Палестинчүүд 55 жил оросын нөлөөгөөр террористуудыг ивээж Израйль руу их буугаар буудахаас өөр ажилгүй болсон..Палестин бол коммунист СССР ийн золиос болсон улс..өнөөдөр ч Орос Ираны даалгавраар дайн дажин хийхээс өөриыг сураагүй л байна..

Avatar

Эрлэг 2026-01-06 202.126.90.103

новшийн жүүдүүдийг устгах цаг нь ирнэ

Avatar

Б 2026-01-06 202.55.191.130

ЧАДАХГҮЙ ЭЭ РЦНКЫН ТРОЛЛОО.

Avatar

od 2026-01-06 66.181.180.80

mangartd bgaac, Hebrew cuud dalain usiig tsever us bolgoh techlogtoi, maniusas 200 jiliin umn yvj bga humuusde

Avatar

Хөгжил 2026-01-06 202.9.46.17

Израйл нь орон сууц ихтэй, палестиний исламистууд манайхан шиг хашаа шавар байшин ба нүхэн жорлон ихтэй газар.

Avatar

Вдадииир 2026-01-06 202.126.88.195

хөөрхий Палестин чүүд Оросын золиос болж 55жил майханд амьдарч байнаа ..миний Араб найзууд 1980 онд Москвад.олноороо сурж байсан..бүгд хамасын гишүүд байсан..

Avatar

Нэргүй 2026-01-06 107.189.30.236

Палестиныг дуусгаачээ юуг нь хүлээгээд байгаам үнс болгооч террористуудыг.

Avatar

Б 2026-01-06 202.55.191.130

ПАЛЕСТИН ГЭЖ УЛС ЛАВ Л НҮБИЙН ГИШҮҮН БИШ, ОЛОН УДАА ИЗРАЙЛЬ ПАЛЕСТИНЫГ НҮБД ЭЛСЭЭЧЭЭ ГЭЭД НӨГӨӨДҮҮЛ ДОТРОО БАЙНГА ЗОДОЛДООД ЮУН ТУСГААР ТОГТНОХ МАНАТАЙ, ХАРИН ИЗРАЙЛЬЧУУД ХӨДӨЛМӨРЧ ҮНДЭСЭРХЭГ АРД ТҮМЭН.

Avatar

Би 2026-01-06 31.173.85.64

жуудууд унэхээр даварсан хумуус. гитлер ах край дутуудуулсан даа

Avatar

Б 2026-01-06 202.55.191.130

ЧИНИЙ ГИТЛЕР АХ ЧИНЬ АМИА ХОРОЛЧИХ Л УУ, ЯАЛАА?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж