Сэрэмжлүүлэг: Цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байна

Сэрэмжлүүлэг: Цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байна

Сэрэмжлүүлэг: Цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байна

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “сугалаа”, “хүрд эргүүлээд мөнгө хожоорой” гэсэн агуулгатай хуурамч пост, сурталчилгаа эрчимтэй тархаж, үүнтэй холбоотой цахим залилангийн тохиолдол нэмэгдсээр байна.

Тухайлбал, хуурамч пост, линк дээр дарснаар харилцагчдаас интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код (OTP) асууж, хувийн мэдээллийг нь хууль бусаар авах оролдлого ихээр бүртгэгдэж байна.

Санхүүгийн аливаа байгууллага харилцагчаас интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код асуудаггүй. Мөн баяр, тэмдэглэлт өдрүүдийн өмнө цахим залилангийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг тул сэжигтэй линк, постод болгоомжтой хандаж, үл таних эх сурвалжаас ирсэн мэдээлэлд хариу өгөхгүй байхыг зөвлөж байна.

Доорх зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэгжүүлж, хувийн мэдээллээ хамгаалаарай.

  • “Миний мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?” гэж асууж сур – Аливаа үйлчилгээний байгууллага, хувь хүнд мэдээллээ зайлшгүй өгөх тохиолдолд ямар зорилгоор авч буйг тодруул.
  • Нууц үгээ тогтмол шинэчил – Ялангуяа цахим банк, и-мэйл, сошиал платформуудын нууц үгийг улирал тутам солих.
  • Нэвтрэх нэр, нууц үгээ хэнтэй ч бүү хуваалц – Хэнд ч, ямар ч шалтгаанаар бүү дамжуул.
  • Сэжигтэй холбоос дээр бүү дар – Мессэж, и-мэйл, чатын линк дээр дарахаасаа өмнө нягтал.
  • Олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ хязгаарла – Байршил, гэр бүлийн байдал, хөрөнгийн талаарх мэдээллээ нээлттэй тавихгүй байх.
  • Давхар танин баталгаажуулалт ашигла – Two Factor Authentication хамгаалалт нь нууцлалыг нэмэгдүүлэхэд тусална.
  • Хувийн төхөөрөмжөө хамгаал – Гар утас, компьютертоо нууц код, хурууны хээ, нүүр таних тохиргоо хийгээрэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Я.Отгонбаяр 2026-01-06 66.181.183.193

Сайн бну цахимаар Мичиган Лоттeр гээд хусдаг сугалаа яваад байх юм тэгээд манайх албан ёснийх гэхийн үнэнхээр USA Мичиган Лоттэр гэх зөвшөөрөгдсөн хусдаг сугалаа байдгымуу албан ёсний ….зарим хүмүүс нь мөнгө хожиж байх жишээтэй энэ талаар үнэн зөв мэдээлэл өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж