Мадуро эхний сонсголын үеэр өөрийгөө дайны олзлогдогч гэжээ

Мадуро эхний сонсголын үеэр өөрийгөө дайны олзлогдогч гэжээ

Мадуро эхний сонсголын үеэр өөрийгөө дайны олзлогдогч гэжээ

АНУ-ын хүчин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсныхаа дараа Нью-Йорк хотод аваачсан. Нью-Йорк дахь түүний анхны шүүх хурлын сонсгол Даваа гаригт /2025.01.05/ болж, 40 орчим минут үргэлжилжээ. Хэдхэн сарын өмнө Шон "Дидди" Комбсын ял авч байсан шүүх танхимд Мадурогийн сонсгол болсон байна.

Шүүх танхимд орж ирснийх нь дараа шүүгч Алвин Хеллерстейн түүнээс өөрийгөө танилцуулахыг хүссэн. Мадуро хариуд нь "Намайг Николас Мадуро гэдэг. Би Бүгд найрамдах Венесуэль улсын ерөнхийлөгч бөгөөд нэгдүгээр сарын 3-наас хойш барьцаалагдаад байна. Намайг Венесуэлийн Каракас дахь гэрээс маань баривчилсан" гэжээ.

Энэ үеэр шүүгч түүний үгийг тасалж, "Энэ талаар дараа ярих цаг олдоно" гэсэн байна.

Даваа гаригийн сонсголын үеэр Мадуро ч тэр, эхнэр Силиа Флорес нь ч тэр хар тамхи болон зэвсгийн наймааны хэрэгт холбоо хамааралгүй гэж ам өчиг өгчээ. "Би гэмгүй хүн. Би төлөв төвшин хүн" гэж Мадурог хэлэхэд эхнэр нь "Бүрэн гэмгүй" гэж үг нэмэрлэсэн байна. Мадуро шүүх хурлын үеэр зарим зүйлийг тэмдэглэлийн цаас дээр нямбай бичиж авсан бөгөөд сүүлд нь энийгээ аваад явж болох уу гэж шүүгчээс асуужээ. Эхнэр, нөхөр хоёулаа цэнхэр, шар судалтай шоронгийн хувцас өмссөн байсан бөгөөд шүүх хурлын явцыг чихэвчээр шууд орчуулгатай сонссон аж.

Мадуро шүүх хурлын турш тун тайван, тэр гэх илэрхийлэмжгүй царай төрхтэй байсан. Сонсголын төгсгөл хэсэгт танхимаас нэгэн хүн түүн рүү "Чи гэмт хэргийнхээ төлөөсийг төлнө" гэж хашгирах үед ч Мадуро тайван байжээ. Гэхдээ өөдөөс нь "Би ерөнхийлөгч хүн, бас дайны олзлогдогч" гэж хашгирсан байна.

Эргэн сануулахад, АНУ Мадурог мансууруулах бодистой холбоотой терроризмын хуйвалдаан, кокаин импортлох хуйвалдаан, пулемёт болон устгах төхөөрөмж эзэмшсэн, энэ төрлийн хуйвалдаан зохион байгуулсан гэж буруутгаж байна. Дараагийн сонсгол гуравдугаар сарын 17-нд товлогджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-06 66.181.186.153

Дарангуйлагч колончдогчийн мафи болон хар тамхины мафийнханы тулаан гэхээр юм болов уу,

Avatar

Гадаад Дэлхий 2026-01-06 202.70.43.34

Гадаад Дэлхий Ертөнцийн Хууль Журмыг Улс орон бүхэн Зөв Ойлгож Хамтарч ажиллаж чадахгүй бол ингэл Венесуэль, Куба, Украйны араас ордогийн бна даа хөөрхийс ….. Гадаад Дэлхий Ертөнц ч гсн өөрийн гсн хууль журамтай гэж үнэн юмаа. Манай Монголд ч гсн Гадаадын хөрөнгө оруулалттай Төслүүдийг Монголчууд дээр, дооргүй ойлгохгүй л байгаадоо

Avatar

Нэргүй 2026-01-06 202.9.41.39

Манай АН-ынхны дээдлээд шүтээд байдаг хүний эрх чөлөөг дээдэлдэг гэх АНУ чинь нэг иймрэхүү л ардчилалтай орон байна. Өөрт нь таалагдахгүй улсын Ерөнхийлөгчийг хулгайлж авчраад яллаж байдаг. Яг л 1937 оны Монголд болсон хэлмэгдүүлэлт санаанд орж байна. ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрынхан Монголын томчуудыг яг үүн шиг нутагтаа дуудан авчирч хороож байсан. Элбэгдорж энэ үйл явдлыг юу гэж тайлбарлах нь сонин байна. Эсвэл АН-ын дарга Цогтгэрэл өмнөс нь тайлбарлах юм болов уу

Avatar

Нэргүй 2026-01-06 193.189.100.194

Америк – Тэр Ардчилал, ОУ дүрэм журам, хүний эрхээ б*******ө чих!
😄😂🤣😆😝

Avatar

УЛААНГОМ 2026-01-06 172.56.203.10

АНУ. ВЕНЕСУЭЛЛИЙН НЕФТИЙГ ХЯНАЛТАДАА АВСАНААР ХЯТАД ДАХИАД Л ОРОСЫН НЕФТЭЭС ХАМААРДАГ БОЛОХ НЬ. ПУТИН ТРАМП ХОЕР АЙХТАР ТОХИРЧЭЭ.

Avatar

Нэргүй 2026-01-06 103.229.123.231

Ардчиллын үлгэр жишээ, монголчууд бидний даган дууриадаг, АРДЧИЛЛЫН АЛТАН ГАДАС ОД АНУ маань юу л хийчихэв дээ.ДЭЛХИЙ НИЙТЭД МУУ ҮЛГЭР БОЛОХ ВИЙ ДЭЭ. ЖИШЭЭ НЬ, ХЯТАД ТАЙВАНЫГ ЭЗЛЭЭД БИД ӨӨРИЙН НУТГАА НЭГТГЭЖ БАЙНА гэвэл юу гэх бол?. АНУ аль хол оршдог, хэл зан заншил өөр Венесүэлийг эзэлэхэд та нар дуугүй байсан шүү гээд барьцвал яах юм бол?

Avatar

Нэргүй 2026-01-06 59.153.112.186

Ардчилал гэгч системийг бүтнээр нь гуйвуулахад оролцсон тэр намынхаа кадруудаас очиж наадахаа асуу

Avatar

Нэргүй 2026-01-06 202.126.89.196

Зүгээрээ,,,халтар мадуро оросруу ачигдсан бол тэндээ бөгспутинд новичокдуулаад дуусах байсан юм ,,,,,,америк эрхбиш буудаад дуусгачихгүй нь л үнэн юмдаг,,,,,худлаа шийр заамаглаад байвал харин ч эвгүй юм болно шүүдээ,,,,азтай петух шүү,,,,америкруу ачишдаад ш****г,,,,

Avatar

Нэргүй 2026-01-06 210.148.94.144

пулемёт болон устгах төхөөрөмж эзэмшсэн энэ бол дэлхийн бүх улсын төрийн тэргүүн эзэмшдэг биз дээ хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж