Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128,949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авснаас 124,945 гадаадын иргэнд виз олгож, 4004 иргэнд виз олгохоос татгалзжээ. Дээрх виз олгосон нийт иргэдийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байгаа бөгөөд цахим визийн evisa.mn системээр 75 улсын 85,690 иргэнд цахим виз олгосон байна. Харин 3,913 иргэнд виз олгохоос татгалзсан бөгөөд жуулчлалын цахим визийн олголтын хувь 95.7 хувьтай байгаа ажээ.
Виз олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх хувь нь өмнө нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, мөн бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай байна.
Олон улсын жишигтэй харьцуулахад, Европын Комиссийн Шенгений визийн албан статистикаар богино хугацааны аяллын визийн олголт дунджаар 85 орчим хувь, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын цагаачлалын бус (B-1/B-2) визийн олголт 70–75 хувь, Их Британийн түр ирэгчийн визийн олголт 80 орчим хувь байна. Үүнтэй харьцуулахад Монгол Улсын жуулчлалын цахим визийн олголт 95.7 хувьтай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгаа ажээ.
Монгол Улс гадаадын иргэдийн зорчих зорилгоос хамааран дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэгч гэсэн 9 бүлэг, 64 ангиллын виз олгодог байна. Үүнээс Гадаадын иргэн, харьяатын газар 58 ангиллын виз, Гадаад харилцааны яам зургаан ангиллын визийг тус тус олгож байна.
3,548.92




















































Холбоотой мэдээ