Хангайн бүсийн байгалийн унаган төрхийг хадгалах, доройтсон экосистемийг нөхөн сэргээх замаар орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой томоохон төслийг энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ. Тус төсөл нь Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн (GEF) санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байна.
“Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” нэртэй уг төсөл нь 2030 он хүртэл Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн найман сумын нутаг дэвсгэрт хэрэгжих юм.
Төслийн хүрээнд:
- 20,000 га бэлчээрийн талбайг нөхөн сэргээх,
- 3,800 га ойг хамгаалж, нөхөн сэргээлт хийх,
- Аймаг, сумдын газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийг сайжруулах,
- Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх,
- Байгаль хамгаалал болон орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр Хангайн бүсийн экологийн тэнцвэрт байдал сайжирч, байгалийн нөөцийг зохистой ашиглах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн амьжиргаа, орлогын эх үүсвэр, амьдралын чанар бодитоор дээшлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Н.Цолмонбаатар
3,548.92






















































Зочин 2026-01-06 59.153.113.232
Уг нь зөв зүйтэй төсөл, гэхдээ сайн юманд садаа мундахгүй гэгчээр нөгөө л гайт шуналт малчид, ямар ч ашиг шимгүй олон мал, малчидын саналыг авах гэсэн поп улстөрчид л гай болно доо
Зөвөө 2026-01-06 202.9.46.17
Зүйтэй