Монголчууд нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж бэлгэшээдэг, айл хүний амь нэг гэж ярьдаг ард түмэн байв. Гэтэл сүүлийн жилүүдэд улам хүйтэн хөндий уур, уцаартай араатанлаг болоод байгаа нь айдас хүрмээр. Өдөрт дор хаяж нэг жигшүүрт хэрэг нийгэмд гардаг боллоо. Нийгмээрээ өнөөдөр халаглаад маргааш нь мартдаг. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр гарсан хэрэг олон хүнийг цочирдуулж, айдаст автууллаа. Өнөөдөр нэг хэрэг гарахад хаалгаа сайн түгжээрэй, танихгүй хүнд хаалгаа битгий тайлаарай гэхээс өөр хүүхдүүддээ хэлэх үг алга, хамгаалах орон зай, амьд явах баталгаа энэ улсад алга. Галзуу, согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс бидний дунд мөр зэрэгцэн алхаж явна гэхээр эрхгүй хэн бүхэнд айдас төрнө. Улсаараа сэтгэцээ үзүүлье гэх яриа хий хошигнол биш гэдгийг сүүлийн үед гарч буй хэргүүдээс харж болно. Үнэхээр сэтгэцийн өвчтэй хүн юм бол гадуур явуулаад байж болох юм уу, ямар арга хэмжээ авах юм. Хэрэг хийснийх нь дараа "" өө сэтгэцийн өвчтэй байсан юм билээ" гээд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд гэмгүй нэгнийг хохироосоор байх уу?
Тухайлбал, 16-хан настай цэцэг цэврүү шиг охины амийг хороогоод чемоданд хийчхээд дэргэд нь цай оочоод сууж байдаг араатан бидний дунд байна. Дөрөвхөн настай бяцхан охиныг хөл хүнд тогоо шиг гэдэстэй ээжтэй нь хамт алчихдаг араатнаас дор “амьтан” бидний дунд байна.
Ээжид нь хайртай ханилан сууна гэж авч суугаад ээжийг нь байхгүй хойгуур хүүг нь заазуурдаад зэрэмдэглэдэг хүн дүрст адгуус бидний дунд байна. Энэ мэт тоочоод байвал тоолж баршгүй гэмт хэрэг бидний нийгэмд гарах болов.
20 гаруй жил ханилсан ханиа байгаа газар нь очоод амь насыг нь хөнөөдөг, хүүхдүүдийнхээ дэргэд зэрлэгээр зоддог гээд байж болох хамаг муухай бүхэн биднээс гарах болов.
Яагаад? Хүн чанар, хүнлэг сэтгэлээ гээтэл юу биднийг ийм болгож ёс суртахуун, зан үйлийн доройтолд хүргэв. Нийгмээрээ, бүгдээрээ ухаарч, сэхээрэх соён гэгээрэх цаг нэгэнт иржээ.
Мөн бидний хойч үе ч ялгаагүй. Учир нь ерөнхий боловсролын сургуулиудад нэгнээ бүлэглэн дээрэлхдэг бидний хэлдгээр буллидаг гадуурхдаг хэсэг бүлэг хэдийн бий болчихсон. Энэ нь үе тэнгийнхнээсээ халиад томчуудыг хүртэл үл тоодог болсон гэхэд хилсдэхгүй. Ердөө ганцхан жишээ. Өнгөрсөн есдүгээр сард нэр бүхий сургуулийн сурагчид шаардлага тавьсан эмэгтэйг элдвээр ёс бусаар хэлж доромжилсон үйлдэл гарсан. Хамгийн хачирхалтай нь зөв бурууг чиглүүлж, ойлгуулах үүрэгтэй эцэг, эх сурган хүмүүжүүлэгч нь эсрэгээрээ буруу үйлдлийг нь хаацайлж хэргийг улам дэвэргэсэн байдаг. Энэ мэт өсвөр насныхны ёс зүйгүй үйлдэл бичлэг цахим орчинд тардаг. Мөн л ач холбогдол өгдөггүй. Эндээс бидний хойч үе ч нэгнээ хайрлах энэрэх сэтгэлгүй байгааг бэлээхэн харж болно.
Энэ бүхэнд бид өөрсдөө буруутай. Ийм хүнлэг бус амин хувиа хичээсэн, “би” төвтэй хойч үе бий болгож өсгөж байна. Учир нь эцэг эхчүүд хүүхдүүдээ эд материал, идэж уухаар дутаахгүй байгаагаа хайрлаж байна гэж эндүүрдэг болж, нийгэм ч тэдэнд чөлөө зав олгохгүй ажиллахыг тулгадаг болж. Өдрийн бор хоногтоо гэртээ харьдаг эцэг, эхчүүд хэзээд нь ярилцаж, сонсож суух вэ дээ. Дээрээс нь биднийг соён гэгээрүүлэх үзэж харах зүйл энэ нийгэмд үнэхээр алга. Хүүхдүүд дөрвөн хананы дунд утсаа маажиж өдрийн ихэнх хэсгийг өнгөрөөдөг. Энд үзэж буй контентэд хязгаарлалт хийх боломж алга. Ингээд аймшгийн болон үхлийн, аллагатай тоглоом тоглож байгаа нь нөлөөлж буй биз. Зурагт нээлээ эхнэр нөхрөө хуурсан, нэгнээ хөнөөсөн, гаж хүсэл сонирхолтой нөгөө бол босоо ороолон тийрэнтэй гэх мэтчилэн өгөөжгүй уран бүтээлүүдийг борооны дараах мөөг шиг үйлдвэрлэдэг болж. Угтаа урлаг, соёл иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг давхар хийж байх үүрэгтэй.
Дээрээс нь төрд суудаг төрийн түшээдийн биеэ авч явж буй байдал, үг хэллэг ёс зүйг нэг ажиглаарай. Өнөөдөр хэлснээ мартдаг, лайв хийж орилж чарладаг, нэгнээ гүтгэдэг доромжилдог. Сэтгэцийн асуудалтай хүмүүс бий гэхэд хилсдэхгүй.
Энэ мэт маш олон нийгмийн хүчин зүйл бидний ёс суртахуунд нөлөөж байна. Улмаар нэгнээ хайрлах сэтгэлээ гээж өнгө мөнгөнд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй харанхуй нийгмийг бүтээсээр байгаа нь нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгож цаашлаад гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэж болно.
Зохиолч В.Гюго “Ёс суртахууны хууль л хүмүүсийн харилцааг зохицуулж чадна, харин нийгэмд үйлчилж буй хууль хоёрдугаар зэргийн үүрэгтэй” гэж хэлжээ. Нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэргийг хуулиар зохицуулдаг ч харилцаагаа бид ёс суртахуунаар зохицуулж бас болно.
Хүн болох багаасаа гэж зүгээр ч нэг хэлээлгүй биз. Хэсэг хүүхдийн эрх тэдэнд гар хүрэх нь битгий хэл ширүүхэн ч харж болохгүй гэхээс яагаад гэдэг утга учрыг ухуулаагүй учраас ээж, аав нь жаахан уурлахад хүүхдийн тусламжийн 108 төв рүү залгадаг нэгэн үе байв. Энэ буруу биш. Гэхдээ буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хэцүү гэж үг бий. Хайрлахад учир бий. Зөв бурууг хэлж, үлгэрлэж байхгүй бол багаасаа авсан шарх, хүүхдийн эрх нэрэн дор бусдыг хайрлах, өрөвдөх сэтгэлгүй нийгмийг зузаатгахвий. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг, эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг томчууд бид нийгмээ өөрчлөхөд анхаарч, хойч үедээ үлгэрлэхгүй бол энэ нийгэмд гэрэл гэгээтэй зүйл хомсдож цаашлаад энэ харанхуй бүдүүлэг, гэмт хэргийн үүр уурхай болсон орхигдсон хотдоо дасчихвий. Тиймээс хүүхдүүдэд багаас нь төрийн бодлогоор ёс суртахуун, хайрлах энэрэх тухай хичээл зааж, боловсрол олгох учиртай. Эцэг, эх нь тэдний буруу үйлдлийг таслан зогсоодог байхыг сануулж байна.
3,548.92





















































Нэргүй 2026-01-06 202.55.191.130
Толгойноосоо өмхийрч байгаагийн шинж. Улстөрчдөөс цэвэрлэгээ эхлэх ёстой. Цуврал алуурчныг зурагтын хойморт залж, сонгуулийн сурталчилгаа хийж байхад энэ юу ч биш.
Нэргүй 2026-01-06 202.9.40.217
Социализмын үед арай ч ийм байгаагүй. Тэр үед ёс зүйтэй, айж ичдэг булчирхайтай, дэг журамтай байсан. Хүний эрх гэж ярьдаг болсноос хойш зэрлэгүүд түүгээр гул барьж хүссэнээ айхгүй хийдэг болсон. Одоо болж байгаа харгис үйлдэлүүд бол энэ нийгмийн байх ёстой ёс зүй тогтол учраас гараад байна. Үүнийг ойлгох хэрэгтэй
зочин 2026-01-06 66.181.160.91
Сүсэг бишрэлгүй ард түмэн харгис байдаг юм аа
Нэргүй 2026-01-06 103.168.34.75
1937 онд хэлмэгдүүлэлт болж олон мянган гэр бүлийг өнчрүүлсэн дээ. Жирэмсэн эмэгтэйг хүртэл буудаж бсан түүх бий
Нэргүй 2026-01-06 103.212.117.94
Mongolchuud hezee ch irgebshihgui zereleg omgiihon. Nuudelcin gen zastahgui
Нэргүй 2026-01-06 188.162.254.47
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2026-01-06 172.56.2.46
Монгол хүний мөс, мөн чанар нь аль хэдий 1937-38 оны үед Бурханы шаши нтайгаа хамт устгагдсан шүү дээ !!!
Нэргүй 2026-01-06 172.56.2.46
Устгасан эзэн нь одоо биднийг захираад, гэмгүй царай лаад сууж бгаа хамелион зантай улс төрийн хүчин буюу МАН (МАХН) мөнөөсөө мөн шүү !!!
УЛААНГОМ 2026-01-06 172.56.202.226
ЦААНААСАА ЗАЯАГААГУЙ ЮМЫГ ЭРЖ ХАЙГААД НЭМЭРГУЙ ЭЭ
Нэргүй 2026-01-06 158.59.146.30
монгол хүнд итгэхээр өөртөө итгээ гэж. монгол хүн БЯЛДУУЧ, АШИГЧ, ЗУСАРЧ, ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ, АЛБАН ТУШААЛТАЙ ЭД ХӨРӨНГӨТЭЙ НЭГЭНД Ая ТАЛ ЗАСАХДАА ГАРГУУН, МЭДЛЭГ ЧАДВАР ДОРОЙ, ХЭН НАДАД УГААДАС ӨГӨХ БОЛ, ХЭН НАДАД ШАГНАЛ ӨГӨХ БОЛ ГЭЖ ДОЛДОЙДСОН БАЙДЛААР БУСДАД ХАНДДАГ, ХҮҮХЭД ЯДУУСТ, АЛБАН ТУШААЛГҮЙ, МӨНГӨГҮЙ ХҮМҮҮСТ ДЭЭРЭЛХҮҮ ЭТГЭЭДҮҮД БАЙДАГ ДАА
Нэргүй 2026-01-06 103.229.122.243
хэ хэ монгол хүний сайхан чанар алга болсоон болсон бас алга болгосон болгож чадсан чадсан төр засгаас нь эхлээд доошоо цуварна доо
Нэргүй 2026-01-06 103.212.116.213
бидний тэмүүлээд бдаг америк маягийн ардчилал ийм ахуй руу телхээд бгаа пм биш үү. хөгжингүй барууны орнуудад хувиа хичээх үзэл амьдралын хэв байдаг юм байна.
сонгогч 2026-01-06 202.9.46.59
Монгол хүний мөс чанарыг хүйтэн, цэвдэг, зэрлэг болгосон гол хүмүүс бол элбэгдорж мэтийн эх орноосоо урвагчид, м.энхболд мэтийн хотын дарга нар, ерөнхийлөгч байсан хүмүүс, нүүрсний их наядын хулгайчууд, MCS, женко мэтийн эх орноо тоногсод , МАНАН бүлэглэл яах аргагүй мөн……..
Монгол 2026-01-06 66.181.187.111
эцэг эхээ, ах дүүгээ хүндэтгэнэ, багшаа хүндэтгэнэ гэдэг юм байхгүй болсон гай
ганц шүтдэг юм нь мөнгө, өнгө, моод
Хүн 2026-01-06 103.11.193.27
Хүний Эрх, эрх чөлөө гэдэг ухаарал нь Нийгмийн хууль, эрх зүйд нийцсэн. Бусдыг хүндэлсэн харилцаагаар илэрнэ…ҮҮнийг хүний ёс гэнэ…
Нэргүй 2026-01-06 202.55.188.101
хүний мөн чанар муудсан нь хуульд бий манайх хувийн хуулийн сургуулиудыг тоогүй байгуулж төгсөгчид нь төрийн бүх шатанд намын шалгуураар шургалсан мөнгөний төлөө хуулийг гуйвуулах бол ашиг олох гол арга хэрэгтэн ялгүй болж гэмгүй хүн л ялтан болно тогтолцоо эмнэлэгийн байгууллагуудын ч тойроогүй гэмт хэрэгтнийг магадлангаар л суллуулчихдаг
Нэргүй 2026-01-06 103.229.121.77
Есүсийн чуулганд сайн суулгаж эхнээс нь үүсэл хөгжилөөс нь эхэлж ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна
зочин 2026-01-06 202.179.18.71
Сүүлийн үеийн телевизээр гаргаж буй монгол кинонуудыг харахад хоорондоо дандаа омогдсон зандарсан загнасан заналхийсэн байдлаар харьцсан, хэлж ярьж байгаа нь ойлгомжгүй юм байх юм. ийм зүйл харсан хүн яаж хүмүүжих вэ. Соц-ын үед байсан Главлит маягийн юм л хэрэгтэй байна даа. Соц үзэл суртлыг хянах биш хүн хүнээ хүндэлдэг хүмүүжил, ёс суртахуун, өв уламжлал, эх оронч үзэл талаас нь хянадаг баймаар байна.
Нэргүй 2026-01-06 202.9.41.39
Монгол хүний зан чанар, хүн хүндээ нөхөр, хүний ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ, 100 төгрөгтэй байснаас 100 нөхөртэй байх ч гэх шиг зүй цэцэн үг маань Монголд ардчилсан хувьсгал ялснаас хойш социализмтай хамт алга болсон. Одоо бид харгис капиталист нийгэм байгуулж байна. Хүнд тжслана гэдэг одоо бол тэнэг явдал. 100 найзтай байснаас 100 төгрөгтэй байсан нь дээр биздээ. Хүн хүндээ дайсан болсон нийгэмд бид амьдарч байгаа болохоор гэмт хэргүүдийг шүүмжлээд нэмэргүй. Нийгмийн үзэгдэл юм.
хүннү 2026-01-06 124.158.120.198
Зөв зүйл хөндөж бичсэн байна.Ерөнхийлөгчөөсөө авхуулаад 3,5 сая хүн бүгд галзуугийн тест хийлгэе. Энэ ерөөөсөө болхоо байлаа. ҮАЗ үүнийг онцгой анхаар. СЭМҮТөвийхөн бэлтгэлээ базаах ёстой. Энэ бол тоголоом биш.
Веган 2026-01-06 202.9.40.124
Харгис байдлын суурь шалтгаан болсон хүмүүс өөрсдөө өдөр тутамд амьтдыг хөнөөж иддэгээ зогсоох хэрэгтэй. Үйлийн үрийн хуулийг мэднэ биз дээ? Хоосон яриад ямарч нэмэргүй.
Иргэн 2026-01-06 203.217.139.240
Иргэдийг, залуусыг соён гэгээрүүлж хүмүүжүүлэхэд гол нөлөөтэй нь эцэг эх багш нар мөн. Бас урлаг соёлоор дамжуулж соён гэгээрүүлэх ажил их хийгдэх ёстой. Урлагийн салбарын шуналтнуудад Хөдөлмөрийн баатар, Ардын, Гавъяат цолыг мөн ч харамгүй өгсөн дөө. Даанч ямар ч үр нөлөө байхгүй. Алдар цолоо мөнгө олоход туслах хэрэгсэл гээд л ойлгочихсон мэт. Тоглолт, шоу, бие даасан концерт гэхээр үхэн хататлаа зүтгэнэ.
Нэргүй 2026-01-06 188.162.254.47
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсад 35 жил туршилт хийж байгаа кофе ууж суугаад хор найруулдаг Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!
Нэргүй 2026-01-06 188.162.254.47
яагаад шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ? С.Зоригын, ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ??????? яагаад хузуугуй хочит хошгоруулагчид зангиагаар туслахгуй байна ?????????????? яахав цааш нь ургэлжлуулэх уу ??????????
Хахаха 2026-01-06 202.9.46.17
Угаасаа олигтой юмнууд биш л дээ. Гайхаад байх юмгүй дэлхий даяараа ийм дампуу болж ирж байна. Угаасаа хүн төрөлхтний мөхөл эхэлчихсэн. Цаашдаа сайн сайхан гэнэн юм найдах хэрэггүй.
Нэргүй 2026-01-06 66.181.161.72
Ардчилал чинь гэмт хэргийн төгс хэлбэрийг агуулдаг. кино энэ тэрээ үзэлдээ
Bye 2026-01-06 66.181.182.47
улсаараа сэтгэцээ үзүүлэх шаардлага байхгүй яагаад гэхээр энэ хэргүүдийг эр хүйстэнгүүд л хийж байна. эрэгтэй хүмүүс л сэтгэцээ үзүүлэх хэрэгтэй. end of discussion.
Нэргүй 2026-01-06 66.181.161.72
эр хүйсийг хоморголон устгая гээд нэг мөсөн бичээчдээ. тэгээд цэг тавь
Нэргүй 2026-01-06 66.181.160.26
хүүхнүүд нь бөгсний дон туссан бас л нэг сэтгций гажиг
Нэргүй 2026-01-06 66.181.186.224
Дандаа хөдөөний цус ойртсон араатнуудаар дүүрсэн дээ.Тэд нээлттэй нийгэмд идээшиж чадахгүй солиоролд автан элдэв гэмт хэрэг үйлдэж байгаа.FB мэтийн нийгмийн сүлжээ өвчнийг нь бүр сэдрээж араатан болгоно.Хүмүүсийн орчин үеийн амьдралын хэв маягийг хүлээн зөвшөөрч чадахгүй хуучин нийгмээ санагалзан бусдаар тэжээлгэж байх бэртэгчин иргэд тэднийг бүр галзууруулна.Нийтээрээ залуу үеэ үзэн ядсан тийн цагт амьдарч байна даа.
Нэргүй 2026-01-06 103.11.192.39
Архиа болиод үйлдвэрлэл хөгжүүлчихэд их юм шийднэ ээ
Нэргүй 2026-01-06 59.153.112.186
Монголчууд ер нь ядууд дээрэнгүй хогийн зантай гэдгээ мэддэгүй юм уу
Монголчууд 2026-01-06 202.70.43.34
Монгол Хувийн Компаниуд гэж Татвар төлдөгтөө ялархсан сүртэй хүмүүс, гэтэл сүүлийн үед байр орон сууц барих нэрийдлээр Иргэдийг залилж хохироодог компаниуд олширсоор….Японы алдарт Panasonic компаний эзэн “Би ядуу, өндөр боловсролгүй, бие муутай байсан болохор амжилтанд хүрсэн” гэсэн. Хүнлэг энэрэнгүй Ардчилсан Нийгэм хаа байна ???
Нэргүй 2026-01-06 103.212.119.121
угаасаа хүн чанаргүй
Нэргүй 2026-01-06 103.229.123.69
34 жилийн өмнө монгол хүний ёс жудаг үхсэн бна. Одоо өшөө араатан шиг хэргүүд гарна. Энэ МАНАНХҮН байгаа цагт дотроо алалцаад л шизотоод байж дээ. Сэтгэцээ үзүүлмээр улсуудаар удирдуулаад бхаар ийм юм их болно.
Нийгэм 2026-01-06 202.70.43.34
Монгол Хувийн Компаниуд гэж Татвар төлдөгтөө ялархсан сүртэй хүмүүс, гэтэл сүүлийн үед байр орон сууц барих нэрийдлээр Иргэдийг залилж хохироодог компаниуд олширсоор….Японы алдарт Panasonic компаний эзэн “Би ядуу, өндөр боловсролгүй, бие муутай байсан болохор амжилтанд хүрсэн” гэсэн. Хүнлэг энэрэнгүй Ардчилсан Нийгэм хаа байна ???
ХҮНИЙ МӨС 2026-01-06 202.70.43.34
ХҮСЭЛ , ШУНАЛ, АТАА ХОРСОЛ, НЭР АЛДАРТ ДУЛДУЙДСАН, ЗӨВХӨН ХАР АМИА ХИЧЭЭЖ байгаа цагт Хорвоогийн хаана ч Жаргахгүй
иргэн 2026-01-06 103.80.210.190
Шар хаданд байх ёстой хүн а**х магадлалтай хүмүүсийг гадуур байлгах шийдвар гаргасан хүмүүсийг барьж шалгах хэрэгтэй, сэтгэцмйн өвчтэй хүн хүн аллаа гээд ялгүй л үлдэнэ, нэгэн сайхан гэр бүл сйүрэх нөхцөлийг бүрдүүлсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой, дахиад хүн а**х магадлалтай ийм сэтгэцийн өьчтэй хяналтанд байдаг нэртэй хэдэн хүн гадуур байгааг бас олж мэдэх хэрэгтэй,
Нэргүй 2026-01-06 202.55.188.109
HUUKEES BUH ZUIL EHTEI TER HUN TOR YAMAR BAIH ARD TUMEN BAIHIIG SHIIDENE GEJ GARCH IREE
зочин 2026-01-06 66.181.191.111
АНУ л гэхэд мөнгө хэмнэхийн тулд галзуу мэдэрлийн өвчтөнг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийг аль эрт татан буулгасан гэдэг Тэгээд тэд нь орон гэргүй өлөн зэлмүүн ядуус, м*нс**р*х бодисонд донтсон хүмүүстай хамт хаа сайгүй хоноглон, бүр гэмт хэрэг өдөөж байдаг гэсэн, Барууныг дуурайж манайх бас ийм болох гээд байгаа юм биш биз, Баруунд бохир зүйл маш их бий ,Бид түүнийг дуурайж бусдыг хохироож болохгүй, Ядаж мэдрэлийн гажигтай галзуу солиот хүмүүсийг нийтмээс тусгаарлаж эмчлэх ажлаа сайжруул хэрэгтэй
Мөөгий 2026-01-06 202.21.126.154
МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ БАГААС НЬ ЕБС, ЦЭЦЭРЛЭГТ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХИЧЭЭЛИЙГ ЭУРАМ БОЛГОН ОРУУЛАХ НТ ЗҮЙТЭЙ БАЙГАА ЮМ ДАА
Гэр бүл ба Хүний мөс 2026-01-06 202.70.43.34
ХҮСЭЛ , ШУНАЛ, АТАА ХОРСОЛ, НЭР АЛДАРТ ДУЛДУЙДСАН, ЗӨВХӨН ХАР АМИА ХИЧЭЭХ мэт Хүний аль муу муухай Мөс Чанаруудыг Дэлхийн аль ч Их Сургуульд заадаггүй, Мөс Чанарыг Хүн Гэр бүлээсээ л Олж Төрдөг Хүмүүждэг. Муу муухай зангаа засахгүй бол 1000 сайхан нэртэй Бөх, Бизнисмэнүүд, Дуучид, Дарга нар байгаад нэмэргүйэээ……….
Нэргүй 2026-01-06 103.229.123.153
SEKSEER VANXANDI BOOB XXI BOOW DOLOOJ 80955877ALNI SEXSEER ANUSDAAD80855877XUCHINDI BIEE UNELLEED SEXSDEED
Нэргүй 2026-01-06 66.181.160.11
ер нь монголд сүүлийн 2 жилд асар харгис хэргүүд гарах болсон нь оюунэргүүгийн сонгуулийн сурталчилгаандаа цуврал алуурчныг ашиглаж шудрага үнэний охин тэнгэр болгож тв сошиалаар харуулсантай шууд холбоотой, хүн дүрст араатнуудад мотиваци сэдэл төрүүлж өгсөн.
J.Erka 2026-01-06 66.181.160.42
Монгол хүний мөс чанар, ёс зүйг дээдлэх талаар гэр бүлийн, сургууль орчны, хамт олны хичээл зүйтгэл шаардлагатай байгааг энэхүү нийтлэлийг олон хүн уншиж, дотроо бодох цаг аль хэдийнээ үүссэн ажгуу. Нийгмийн доторхи хүмүүсийн харилцаа, шударга байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал болсон өнөө цагт хүн бүр өөрөө өөрийн үйлдэл, сэтгэл зүйгээ удирдах, хүнлэг, энэрэнгүй байх талаас бодох нь өөрт нь, орчин тойрон, ялангуяа хүүхдүүдэд эерэгээр тусаж байдгийг ямагт санаж байх нь зөв байна шүү …
Зочин 2026-01-06 103.229.121.240
Хүний суурь хүмүүжил болсон цэцэрлэг, бага боловсролын сургалтанд онцгой анхаарал хандуулаачээ!!!!!!! Энэ нийгэм чинь хачин балиар зэрлэгшиж баЙна ш дээ.
Нэргүй 2026-01-06 59.153.112.186
Нөгөө сэхээтний бүлэгт чинь тэр ердөө хамаагүй болсоон, тэдэнд зөвхөн Цалин хангамж л хэрэгтэй