Сэрэмжлүүлэг: Хуурамч зарын дагуу 3 сая төгрөгөө залилуулжээ

Сэрэмжлүүлэг: Хуурамч зарын дагуу 3 сая төгрөгөө залилуулжээ

Сэрэмжлүүлэг: Хуурамч зарын дагуу 3 сая төгрөгөө залилуулжээ

“Та мөнгө хожлоо” гэх агуулгатай хуурамч мэдээлэлд итгэн банкны нууц үгээ оруулснаас үүдэж иргэд их хэмжээний мөнгөн хохирол амсах тохиолдол нэмэгдсээр байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ, тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягуудаас “Та мөнгө хожлоо, банкны нууц үгээ оруулж мөнгөө аваарай” гэх мэт итгэмээр харагдах боловч худал мэдээлэл түгээж, иргэдийг залилан мэхлэх үйлдэл нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2026 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр нэгэн иргэн дээрх агуулгатай мессежид итгэн холбогдож, илгээсэн линкээр орон дансны нууц үгээ оруулсны улмаас 3 сая 300 мянган төгрөгөө алдсан ноцтой хэрэг бүртгэгджээ. Залилан үйлдэгчид банкны албан ёсны хаяг мэт харагдах лого, бичвэр ашиглан итгэл төрүүлж, богино хугацаанд мөнгө авах боломжтой гэх сэтгэлзүйн дарамт үүсгэдэг нь иргэдийг болгоомжгүй үйлдэл хийхэд хүргэж байна.

Иймд иргэдэд “та шагнал хожлоо”, “мөнгөө яаралтай авна уу” гэх агуулгатай үл таних мессеж, линк ирсэн тохиолдолд сайтар нягталж шалгах, үл мэдэх холбоос дээр дарахгүй байх, хувийн болон дансны нууц мэдээллээ ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байхыг албаныхан анхааруулж байна. Банк, санхүүгийн байгууллагууд нь иргэдээс нууц үг, нэг удаагийн кодыг чат, мессежээр асуудаггүй гэдгийг мөн дахин санууллаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн сонор сэрэмж, хариуцлагатай байдал хамгийн чухал бөгөөд сэжигтэй тохиолдлыг холбогдох байгууллагад цаг алдалгүй мэдээлэх нь ижил төрлийн хохирол дахин гарахаас сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-06 202.9.41.39

Тэнэг хүмүүс байсаар л байх юм. Амьхандаа зүгээр байж байгаад их мөнгө олчих санаатай юм биздээ. Шуналтай хүмүүс л залилагч нарын хоол болж байна.

Avatar

Зочин 2026-01-06 202.9.46.23

Хохь чинь гээд салаавч өг.

Avatar

Нэргүй 2026-01-06 71.229.150.6

Iim yumand itgeed munguu ugch baival hohi l gehees

Avatar

Нэргүй 2026-01-06 103.229.123.153

URN SHINEGENE AMSI80955877TSAG SADAR SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2026-01-06 103.168.34.48

Энэ талаар хангалттай л анхааруулж сэрэмжлүүлээд байгаа даа. Луйвардуулсан иргэдээсээ бичиг үсгийн шалгалт авч уншиж бичиж чаддаггүй байвал тэр хөдөө рүү нь хөөж зайлуул л даа. Эсвэл шар хаданд хэвтүүлж эмчил.

Avatar

Нэргүй 2026-01-06 103.229.123.153

BOOW DOLOOJ TOMSGN XELEERE DYRTAI DOLOON80955877

Avatar

Зочин 2026-01-06 138.252.29.2

Одоо хир нь ийм балай юманд итгэдэг хүмүүс байсаар байгаа нь эмгэнэлтэй

Avatar

Нэргүй 2026-01-06 103.229.123.153

SEXSEER VANXANDI80955877BOOB XXI ALNI SEKSDEX ANUSDI BIEE UNELLEED80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж