Монголд хүн ажил хийж эхэлсэн цагаасаа эхлээд л татвар төлж эхэлдэг. Цалин авна татвар. Дэлгүүрээс талх авна татвар. Машин авна татвар. Байшинтай бол татвар. Ашиг олбол татвар. Ашиг олох гэж оролдоод ч амжаагүй байхад татвар аль хэдийн дагаж явна. Тиймээс татвар гэдэг ойлголт олон хүний хувьд амьдралын дарамт болж хувирсан.
Албан ёсоор Монгол Улсад 30 төрлийн татвар, төлбөр, хураамж байдаг. Тоо нь л ийм их байхад дарамт мэдрэгдэх нь ойлгомжтой. Төр энэ бүхнийг албан татвар, төлбөр, хураамж гэж гурван өөр нэрээр ангилдаг ч иргэний халааснаас гарах мөнгөний хувьд ялгаа бараг үгүй. Орлого олбол авна, өмчтэй бол авна, хэрэглэвэл авна. Өөрөөр хэлбэл амьдралын аль ч шатанд татварын сүүдэр байнга дагаж явдаг.
Монгол Улсад хуулиар батлагдсан 30 төрлийн татварыг ангилбал,
- Албан татвар (13 төрөл) – Орлого, хөрөнгө, хэрэглээнд ногдуулж, ямар нэгэн шууд хариу үйлчилгээ авалгүйгээр улсын төсөвт төвлөрүүлдэг.
- Төлбөр (14 төрөл) – Газрын төлбөр, ус, ой, ан амьтны нөөц ашигласны төлбөр гэх мэт төрийн өмчийг ашигласны төлөө төлдөг мөнгө.
- Хураамж (3 төрөл) – Төрөөс авсан үйлчилгээ, зөвшөөрөл, бүртгэлийн төлөө төлдөг төлбөр.
Өөрөөр хэлбэл, иргэд сар бүр авсан цалингаас ХХОАТ суутгагдана. Орлого нэмэгдэх тусам татварын хувь ч нэмэгдэнэ. Илүү их хөдөлмөрлөж, илүү их орлого олох тусам төрд өгөх хувь нь өснө. Үүнийг албаныхан “шударга хуваарилалт” гэж тайлбарладаг ч бодит амьдрал дээр дундаж давхаргад л хамгийн хүчтэй цохилт болдог. Баян нь татвараа зохицуулчихна, ядуу нь татвар төлөх орлогогүй. Харин дундаж орлоготой нь сар бүр татварын дарамтыг үүрдэг.
Үүний дараа иргэд дэлгүүр орж бараа авах бүрд НӨАТ төлнө. Архи, тамхи, шатахуун, автомашин авбал онцгой албан татвар нэмэгдэнэ. Хамгийн инээдтэй нь, бид татвараа төлж байгаагаа ч мэдэхгүй төлдөг. Баримт дээр бичигдсэн хэдэн мянган төгрөг бол бодит дарамтын өчүүхэн хэсэг.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд дарамт бүр илүү. Ашиг олсон эсэхээс үл хамаараад тайлан, торгууль, татварын эрсдэл байнга дагаж явна. Орлого нь тодорхой хэмжээнээс давбал татварын хувь шууд нэмэгдэнэ. Жижиг бизнесүүдийн хувьд ашиг олж байна уу, эсвэл зүгээр л амь зууж байна уу гэдгийг татварын систем ялгаж хардаггүй.
Харин энэ бүх татварын дарамтын дунд хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол “Бид төлсөн татвараараа юу авч байна вэ?” Зам, сургууль, эмнэлэг, үйлчилгээ бодит амьдрал дээр хангалттай хүрч байна уу гэдэгт олон хүн эргэлздэг. Татвар төлөх нь үүрэг байж болох ч, хариуд нь иргэд чанартай үйлчилгээ авах ёстой гэсэн зарчим энд орхигддог.
Тиймээс татварын асуудал зөвхөн хувь хэмжээ, хууль ярих тухай биш. Татварын ачаалал бодит орлоготой уялдаж байна уу?, дундаж иргэн, жижиг бизнесийг хамгаалж байна уу?, эсвэл зүгээр л “амьдарч л байвал төл” гэсэн зарчим үйлчилж байна уу? гэдэг асуулт улам хурцаар тавигдаж байна.
Татвар бол зайлшгүй. Гэхдээ татварын дарамт шударга бус байвал хөдөлмөр хийх сонирхол мохдог, бизнес эхлүүлэх хүсэл унтардаг, эцэст нь бүх ачаа нэг л хэсгийн нуруун дээр буудаг. Өнөөдөр Монголд татварын асуудал бодит дарамт болсон нь үнэн.
Дашрамд дурдахад, татварын хуульд иргэн, аж ахуйн нэгж бүр ашиглаж болох маш олон хөнгөлөлт бий. Хөнгөлөлт гэдэг нь төлөх ёстой татварыг багасгах, эсвэл илүү төлснөө буцаан авахыг хэлдэг. Харин татвараас чөлөөлнө гэдэг нь тухайн татварыг огт төлөхгүй байх зохицуулалт юм.
Жишээ нь, иргэн орон сууц худалдаж авбал ХХОАТ-аас тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлж, төлсөн татварынхаа хэсгийг буцаан авдаг. Хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлсөн ч мөн адил буцаан олголт авна. Өдөр тутмын хэрэглээн дээр ч бид НӨАТ төлөөд, түүнийгээ буцаан авдаг. Одоогоор 20 хувийг нь буцаадаг бол цаашид энэ хэмжээ нэмэгдэхээр яригдаж байна.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч ялгаагүй. Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан 1 хувийн татвар, төлсөн татварынхаа тодорхой хэсгийг буцаан авах зохицуулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, дэмжлэг үзүүлсэн бол татвараа хөнгөлүүлэх боломжууд бий.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж байгаа бол бүр ногдуулсан татварыг нь хүртэл бууруулж өгдөг.Эцэст нь хэлэхэд бид татварын талаар хангалттай мэдлэггүй байвал өөрсдийгөө л хохироож байгаа хэрэг. Татварын хууль тогтоомж бол иргэн, аж ахуйн нэгж бүрт ижил тэгш нээлттэй байх зохицуулалттай. Тэр боломжийг ашиглах эсэх нь бидний өөрсдийн мэдлэг, идэвхээс л хамаарна.
3,548.92






















































Нэргүй 2026-01-06 103.57.93.243
Улс гүрэн татваруудаар оршин тогтдог юм даа. Тймээс БАРУУНД: 2 үнэн байдаг гэлцдэг. Энэ нь Татвар төлөх үнэн, Үхэх үнэн
Нэргүй 2026-01-06 59.153.112.186
Одоо тэр малчдаасаа татвар аваач
Иргэн 2026-01-06 66.181.187.167
Татвар төлөгчдийн мөнгөөр яааж туйлхаа МАН -АН мафиууд үеийн үед хэнээс асууж байгаагүй!! Тэмцэлгүй Монголчууд боодлын хөдлмөр хийж байхдаа таарсан ү****ц хүмүүс!!
ХУУЛЬЧ 2026-01-06 202.9.46.159
ХЭТ СЭВЭХ ХЭРЭГҮЙ ДЭЭ.,,ИХ МЭДЭГЧЭЭ БУСАД БУРУУ ТАЛААС ,ХАРУУЛЖ ТАТВАРАА ,,ХУРААМЖААС ЭХЛЭЭД ЯЛГЖ САЛГАЖ УЧИРТАЙ.,,,МОНГОЛД ,ТАТВАРЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААЖ ,,,,,,ТАВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИАР ЗАХИЦУУЛДАГ БОЛОХООР ЦӨӨХӨН ШҮҮ .,,,,,ХАРИН ХҮРААМЖИЙГ ИРГЭН БОЛГОН ТӨЛДӨГҮЙ ШҮҮ ДЭЭ.
Нэргүй 2026-01-06 202.55.188.101
малчид татвар бус татаас халамжаар амьдраад гаршаад байгаа юм халамжаа голно сэтгэл дундуур гэж жигтэйхэн архи уухаас хойш шунаад уг нь яалтай билээ
Нэргүй 2026-01-06 49.190.200.222
Баячууд татвараа зохицуулчихна гэдэг яг үнэн. 2024 онд татварын өртэй компаниудын жагсаалт үзэхэд МАК-аас өгсүүлээд том том коипаниуд хэдэн тэрбумын татварыг 2018-оноос төлөөгүй харагдаж байсан. Татварын газар байцаагчид СЯ айгаад байдаг юм уу арганд нь уначихдаг юм уу бүү мэд. Татвар төлөлтийн ялангуяа байгалийн баялаг ашиглаж байгаа компаниудыг ил тод мэдээлж баймаар
зочин 2026-01-06 103.212.117.121
Татварын алба гэж Хаант улс юм болов уу. Торгох , дарамтлах