Үнэт металлуудын үнэ Даваа гаригийн (2025.01.05) арилжаа эхэлмэгц огцом өссөн байна. АНУ-ын цэргүүд Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилсны дараа Латин Америк дахь геополитикийн нөхцөл байдал хурцадсан нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгөд хандахад хүргэж, алт, мөнгөний эрэлт эрс нэмэгдсэн гэж "Bloomberg" агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, алтны үнэ 0.9 хувиар өсөж, нэг унц нь 4370 ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд ойртлоо. Харин мөнгөний үнэ 0.7 хувиар өсөж, нэг унц нь 73.32 ам.долларт хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Вашингтон Венесуэл болон бүс нутгийн бусад орнуудад цаашид ямар алхам хийх нь тодорхойгүй байгаа нь зах зээлд тодорхой бус байдал үүсгэж, хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө хамгаалалтын шинжид оруулжээ. АНУ-ын хөндлөнгийн оролцоо нь цэрэг, улс төрийн шинэ эрсдэл дагуулж болзошгүй гэж тэд дүгнэж байна. Алтны үнэ цаашид ч өсөх хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн онд 1979 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Геополитикийн хурцадмал байдлаас гадна дэлхийн төв банкнууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа. Мөн АНУ-ын Төв банк ойрын хугацаанд мөнгөний бодлогоо зөөлрүүлэх төлөвтэй байгаа нь алтны үнийг дэмжиж байна.
3,576.03





















































Нэргүй 2026-01-05 202.131.225.197
0.9 хувийг огцом гэхгүй л дээ.
Нэргүй 2026-01-05 66.181.186.200
ашгүй дээ..Сайн мэдээ байна. Манай ядарсан эдийн засгаа сэргээхэд бага ч болов нэмэр болно доо. Дээр нь зэсийн үнэ нэмэгдвэл чбашийгаад явчина даа
Нэргүй 2026-01-05 103.57.95.254
altan deer ariljaa hii l dee delhiigeere hiij ashig hurtej bnshd