АИ-92-ыг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байхаар тогтлоо

АИ-92-ыг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байхаар тогтлоо

АИ-92-ыг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байхаар тогтлоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллийг 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байгаа бөгөөд АИ-92 автобензин 215 вагон буюу 12900 тонн, АИ-95 автобензин дөрвөн вагон буюу 240 тонн, дизель түлш нь 532 вагон буюу 31920 тонн, ТС-1 онгоцны түлш 33 вагон буюу 1980 тонн болон бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байгаа аж. Он гарснаар эхний таван өдөрт нийт 15513 тонн АИ-92 автобензин, 19312 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Түүнчлэн, Сүхбаатар боомтоор 181 вагон буюу 11013 тонн АИ-92 автобензин, 312 вагон буюу 19312 тонн дизель түлш, Замын-Үүд боомтоор 75 вагон буюу 4500 тонн АИ-92 автобензин тус тус орж иржээ.
Сүхбаатар өртөөнд 15 вагон, Сайншанд өртөөнд 38 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэсэн замд 70 вагон АИ-92 автобензин, 232 вагон дизель түлш явж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, шатахууны үнэ хангамжийн асуудал тэр дундаа АИ-92 төрлийн К2 автобензиний үнийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар хамтарсан зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, дараах зөвлөмжийг гаргахаар тогтов. Үүнд,

  • АИ-92 төрлийн К2 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг бүх шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж ажиллах
  • АИ-92 автобензинийг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байх
  • Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгох, урсгал зардлыг бууруулах, хэмжээг аудитаар баталгаажуулах зэрэгт талууд хамтран ажиллах
  • Бусад төрлийн шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнэд суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар шийдвэрлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-01-05 66.181.180.56

ОХУ аас нийлүүлэгдэж байгаа шатахуун хомсдоогүй шүүдээ дотооддоо зохиомол хомсдол үүсгээд, дээрээс нь зарим этгээдүүдийн ашиг сонирхол нөлөөлөөд байгааг олж тогтоох ёстой. Дамдинням тэргүүтэй нөхдүүд ажил хийж чадахгүй байгаа нь тодорхой байна. Дашпүрэв дандаа худлаа яриад энэ суудалд суудагаа болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-01-05 202.9.41.44

Мнголд үүрлж оргнж тарвхж эзлсэж толгойд шаасн золбн хулгайч х***а манжууд бинзн өгөхгүйтлдээ харин ч золбн хулгай өлөн түрүни бөсс х***а манжуудыг 40 жилийн х***а манж хулгайд нь яллнаа. Гяяяхх гяяяххх.

Avatar

Монгол мал 2026-01-05 59.153.113.9

хөөй, малудаа, монгол малуудаа. юү бичээд , юү хүсээд бга юм бээ.монгол улс байхгүй болоод , ямарч юм хөгжихгүй, СХийн талбай дээр шалдан хэвтээд , ажил хийхгүй, архиа угаад, шээс баасаа хаа сайгүй гаргаад, хятадын б…выг хүхээд суухыг мөрөөдөөд бнуу. Монгол улсаа, УБ хотоо хөгжүүлэх гсн бодолыг эсэргүүцээд бнуу. үнэн муухай хөдөөний малууд хотыг эзлээд бна

Avatar

Зочин 2026-01-05 66.181.187.46

оросоос манайхаас өөр улс шатахуун авахаа больсон биз хорионд орцон болхоор харин манайх авч бгаа нь хөөрхий ядарсан оёо нарт хэрэгтэйдээ

Avatar

Нэргүй 2026-01-05 59.153.113.206

92 хогийг зориуд хямдаар зараад байхаар хор багатайг нь хэрэглэж байгаа улс хохирч бн.

Avatar

Нэргүй 2026-01-05 59.153.113.206

92 хогийг сонгуульд зориулж оркуудад зориуд хямд нийлүүлж зөрүүг нь бусад шатахуун дээр тохохоо болио.

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.184.226

Прустэй оркууд

Avatar

Нэргүй 2026-01-05 202.126.90.180

Путинд итгэх хэрэггүй.
Боловсруулах үйлдвэрээ л ашиглалтад оруулья

Avatar

Нэргүй 2026-01-05 126.74.139.154

Хороор тасралтгүй хордуулах үүрэг авчээ

Avatar

Нэргүй 2026-01-05 160.250.66.4

Орос АИ-92 Евро-5 стандарт мөн үү….АИ-95 хэрэглэе.

Avatar

Нэргүй 2026-01-05 85.12.4.207

Угаасаа ОХУ өөрсдийн иргэдийн хэрэгцээг дийлэхгүй байж Монголыг тэжээж амьжихгүй ш дээ

Avatar

М.Энхболд 2026-01-05 122.201.23.83

EURO 5 аас доош бууруулах хэрэггүй. Киргиз манай 2-т тааруулж хог үйлдвэрлэдэгийг мэдсээр байж хорлодог нь ямар учир байна?

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.178.123

Хогийг нь мэдсээр байж авдаг нь юу юм

Avatar

Вдадииир 2026-01-05 202.9.46.119

олон жил муу бензин оруулж дээр нь огтын өсгөгч хольж зараад байгаа штээ..сүүлийн жилүүдэд тэр хольдог бодис нь бeнзинэсээ их орж ирсэн байна гээд их хурал дээр яригдаад байсандаа..найркатай бензин агаар их хордуулна..машиндаа их халтай ..гэхдээ бензиний мөфи их ашиг хүртэнэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж