Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Колумбын ерөнхийлөгч Густаво Петрог сүрдүүлж, Куба дахь засгийн газар ч мөн адил удахгүй унах магадлалтай гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Трамп баривчилгаа болсноос нэг өдрийн дараа уг мэдэгдлийг гаргасан бөгөөд Бразил, Чили, Колумб, Мексик, Уругвай, Испани улсууд АНУ-ын үйлдлийг энх тайван, бүс нутгийн аюулгүй байдалд аюултай жишиг гэж буруушааж байна. Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, Колумб болон Венесуэл хоёулаа "өвчтэй" бөгөөд Боготагийн засгийн газрыг "кокайн хийж, АНУ-д зарах дуртай өвчтэй хүн удирддаг" гэсэн байна. Мөн Петрогийн талаар хэлэхдээ, "Тэр энэ ажлаа тийм ч удаан хийж чадахгүй. Би та нарт хэлье" гэж хүчтэй мэдэгдсэн байна.
Сэтгүүлч нар Трампаас "Петро энэ ажлаа удаан хийж чадахгүй гэж хэлж буй нь Венесуэлийн эсрэг авсан арга хэмжээ шиг зүйл болохыг хэлж байна уу?" гэж асуухад "боломжтой санагдаж байна" гэж хариулжээ.
Трампын мэдэгдлийг Петро хүчтэй эсэргүүцэж, худлаа гүтгэлэг тараахаа боль гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Латин Америкийн орнуудыг нэгдэхийг уриалсан бөгөөд эс тэгвээс "АНУ зарц, боол мэт харьцах" эрсдэлд орно гэж анхааруулжээ. "Х" дээр нийтэлсэн мэдэгдэлдээ Петро, "АНУ бол хүн төрөлхтний түүхэнд Өмнөд Америкийн нийслэлийг бөмбөгдсөн дэлхийн анхны улс" гэж онцолсон. Гэхдээ тэр өшөө авалт бол хариулт биш гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Үүний оронд Латин Америк нэгдэж, "Бүх дэлхий ертөнцтэй ойлголцох, худалдаа хийх, нэгдэх чадвартай" бүс нутаг болох ёстой гэж Петро мэдэгдэв. Төгсгөлд нь "Бид зөвхөн хойд зүг рүү хардаггүй, харин бүх чиглэл рүү хардаг" гэж тэрбээр бичжээ.
Түүнчлэн Трамп бүс нутгийн сүүлийн үйл явдлуудтай холбогдуулан Венесуэл, Куба, Мексик улсуудад хатуу анхааруулга өгчээ.
Вашингтон Мадурог баривчлах ажиллагааг хар тамхи, терроризмтой холбоотой хэргээр шүүхэд өгөх зорилготой хууль сахиулах ажиллагаа гэж тайлбарласан. Гэсэн хэдий ч Мадуро баривчлагдах хүртлээ эдгээр буруутгалыг үгүйсгэж байсан бөгөөд АНУ Венесуэлийн асар их газрын тосны нөөцийг хянах зорилготой гэж шүүмжлэгчид үзэж байна. "Air Force One" онгоцон дээр сэтгүүлчдэд ярилцахдаа Трамп Венесуэлийг одоо АНУ “удирдаж байна” гэж мэдэгдсэн ч тус улсын Дээд шүүх Дэд ерөнхийлөгч Делси Родригесийг түр удирдагчаар томилоод байгаа юм.
Тэрбээр мөн Венесуэл “зөв авирлахгүй бол” АНУ-ын арми дахин орж ирж магадгүй гэж анхаарууллаа.
Трамп Венесуэлийн ажиллагааны үеэр олон куба иргэн амиа алдсан гэж мэдэгдээд, Венесуэлээс газрын тос авахаа больсноор Куба эдийн засгийн хувьд нуран унахад ойрхон байна гэж хэлжээ. Тэрбээр Кубад цэргийн оролцоо хийх шаардлагагүй, учир нь тус улс “өөрөө унахад бэлэн” гэжээ. Мөн Трамп Мексик улсад анхааруулга өгч, хар тамхи АНУ руу их хэмжээгээр орж ирж байгааг зогсоохыг шаардав. Тэрбээр Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумыг “гайхалтай хүн” гэж магтсан ч хар тамхины картелиуд маш хүчтэй хэвээр байгааг онцолсон байна. Үүнтэй холбогдуулан Трамп Мексикт туслах зорилгоор АНУ-ын цэргийг илгээх санал удаа дараа тавьж байсан гэж хэлжээ. Түүнчлэн Трамп Колумбын ерөнхийлөгчид анхааруулга өгч, Кубыг “уналтад орсон улс” хэмээн тодорхойлж, АНУ энэ асуудлыг ирээдүйд авч хэлэлцэхээс өөр аргагүй болно гэж мэдэгдлээ.
3,548.92





















































Нэргүй 2026-01-05 88.230.59.211
Латин америкийг тэр чигээр нь АНУ буюу Трамп гартаа оруулж эхэллээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн мэдээж энд, тэндгүй гарч, тэр бүс нутагт Ливан, Ирак, Афганых шигүймээн самуун түгэж эхэлнэ. Европ ч үймнэ. Ази ч ялгаагүй. Эвгүй эрин цагийг Трамп эхлүүллээ. Том нь жижгээ залгиж амьдрах нь хорвоогийн өөрчлөгдөшгүй хууль байж таарлаа.
Дээрэмчдийн үр садын ажил 2026-01-05 66.181.186.200
Трампын өвөг дээдэс нь германы нацист тул Трамп ч яах аргагүй германы нацистуудын үсэрсэн цус мөн юм оо. ккк Германыг тойраад сүрдүүлэг хийгээд явах. Ангил сагсоончууд хэзээнээсээ л энэ дэлхийд болж байгаа сайн,муу бүхний эхийг тавьж өгдөг улсв.Энэ удаад юу бодоод бид энэ ажилгаанд оролцоогүй гэж яаран сандран мэдэгдэв ?сонин байгаа биз?
Нэргүй 2026-01-05 66.181.186.153
Атаман өвөөнүүд, Ши өвөө, Путин өвөө нар харж байгаад Трамп өвөөг унатал шанаадах байх даа
Иргэн 2026-01-05 202.126.88.204
Пээдгэр шараа чи чаддагын бол эндхийн хулгайч халтаруудыг зайлуулаач
Нэргүй 2026-01-05 103.229.123.54
ХҮН ТӨРӨЛХТӨН ТА БҮХЭН ШИРЭНГИЙН ХУУЛЬД ТАВТАЙ МОРИЛ, ХҮЧТЭЙ НЬ ХҮЧГҮЙГЭЭ БАРЬЖ ИДДЭГ ЖИНХЭНЭ БАЙГАЛИЙН ШАЛГАРСАН ХУУЛЬ,
ХҮЧТЭЙ МӨНГӨТЭЙ БАЙХАД ХУУЛЬ ЮУ ЮМ БЭ, АРД ТҮМЭН ХЭН ЮМ БЭ, ЁС ЗҮЙ ТҮЙ Ч ХАМААГҮЙ, ОЛОН УЛСЫН ДЭГ ЖУРМЫГ ЗҮГЭЭР Л НУЛИМААД ХАЯ, ЧИ ЗҮГЭЭР Л ХҮССЭН БҮХНЭЭ ХИЙ, ДУРГҮЙ ХҮРГЭСЭН БҮГДИЙГ ЗАНАЛХИЙЛ,
ЗА НЭГ ИЙМ Л ЮМ БОЛООД БАЙНА ДА,
зочин 2026-01-05 66.181.182.19
эхлээд эдийн засгийн хориг тавьж ард нийтээр нь ядууруулж байгаад эзэлж аваад дараа ньэнх тайван яриад амeрик санаа гэж
Нэргүй 2026-01-05 66.181.178.123
Ээ тэр Куба энэ тэр одоо соц замаар яваад хөгжинө ч гэж байхгүй
Нэргүй 2026-01-05 202.9.41.101
ану венемулийг шууд удирднаа.