Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн 3 иргэн осгож нас баржээ

Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн 3 иргэн осгож нас баржээ

Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн 3 иргэн осгож нас баржээ

Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх гурван дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 01-ээс нэгдүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх гурван дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.

Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайшаалт Ерөөлт 2026-01-05 202.126.89.19

..уугаад бай. уугаад бай. тэгээд нам согтоцгоо..Үхэр Монголчууд..

Avatar

Setgegdel 2026-01-05 202.126.90.149

Mongolchuud arhind yalagdsan uls yumdaa

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.178.123

муу явахаар тэр нь дээр

Avatar

Ажилаа хий 2026-01-05 66.181.177.212

Setgegdel, НЭРГҮЙ хамтдаа …АРХИ бага уу ц.ц лалруудтай уулзах нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж