АНУ шинэ оны эхэнд/2026.01.03/ Венесуэл улсад цэргийн цохилт өгч, тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог, эхнэрийнх нь хамт баривчилсан нь олон улсад шуугиан дэгдээгээд байна. Энэ үйл явдлууд гэнэт болоогүй бөгөөд өнгөрсөн хугацаанд өрнөж байсан" гэдгийг олон улс судлаач, Шинжлэх ухааны доктор профессор Д.Уламбаяр яриандаа онцолсон. Түүнтэй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Венесуэл улс дахь цэргийн ажиллагааны талаар ярилцлаа.
-Дэлхийн геополитикт таамаглахад бэрх нөхцөл байдал үүсч байна. АНУ-аас Венесуэлд өгсөн цохилт ерөнхийлөгч Мадурог нь баривчилснаар зогсохгүй бололтой. Олон улс судлаач хүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Өнгөрсөн оны сүүлч буюу 2025 оны арванхоёрдугаар сарын эхээр АНУ Венесуэл улсын усан хилийг хаасан. Дараагаар нь агаарын хилийн орон зайг бүхэлд нь хаасан. Үүний гол шалтгааныг АНУ юу гэж тайлбарлаж байсан бэ гэхээр, Венесуэлын удирдагч Николас Мадуро бол хар тамхины мафийн бүлэглэлтэй нягт холбоотойгоор барахгүй маш том хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлийн удирдагч гэж тэмдэглэж байсан. Өнгөрсөн 2025 оны наймдугаар сарын 7-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхий прокуророор Пэм Бонди гэх эмэгтэйг томилсон. Энэ прокурор ажлаа авсан даруйдаа Николас Мадурог баривчилсан хүнд 50 сая ам.долларын шан харамж амласан. Шан харамж зөвхөн өнгөрсөн оноос яригдаж байгаа асуудал биш. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 онд Мадурог баривчилсан тохиолдолд 15 сая ам.доллар амлаж байсан бол 2025 оны наймдугаар сард 50 сая ам.доллар болгож, нэмсэн. Түүгээр зогсохгүй Дональд Трамп "Бид тун ойрын хугацаанд цэргийн ажиллагаа эхлүүлэхийг үгүйсгэхгүй" гэдэг байр суурийг илэрхийлж байсан.
Тэрбээр 2026 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 01.00 цагийн орчимд АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго ордонд хэвлэлийн бага хурал хийхдээ цэргийн ажиллагаа явуулсан гэдгээ мэдэгдсэн.
АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга генерал Дан Кэйний зүгээс тагнуулын байгууллагуудтай холбоотой нарийн мэдээллийг өгөлгүйгээр цэргийн ажиллагаа явуулсан асуудлаар маш дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Энэ хүн бол 2021-2025 оны хооронд Тагнуулын төв газрын цэргийн ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан нэр хүндтэй хүн. Өнгөрсөн 2025 оны зургадугаар сарын 22-нд Ираны цөмийн хөтөлбөрт цохилт өгөх арга хэмжээнд оролцсон, том цэргийн мэргэжилтэн юм. Өөрөөр хэлбэл, энэ цэргийн үйл ажиллагаанд 150 гаруй нисэх онгоц байлдааны бэлэн байдалд байж, дисантын нисдэг тэргүүдээр шуурхай ажиллагааг зохион байгуулсан. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч болон Тагнуулын ерөнхий газрын хамтарсан үйл ажиллагаагаар маш нарийн зохион байгуулалттайгаар ажилласан.
Мадурогийн байршлуудыг макет гарган бүтэн нэг сарын хээрийн сургууль хийж, нарийн судалгааг хийсний дараагаар цэргийн ажиллагааг ердөө 30 минутын хугацаанд явуулсан.
АНУ-ын засгийн газрын мэдэгдэж байгаагаар "Николас Мадурог хууль бус ерөнхийлөгч буюу Венесуэлын 2024 оны арваннэгдүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантуулж, засгийн эрхийг авсан. Тиймээс АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байсан" гэдгийг онцолж буй. Тийм учраас түүнийг өрнөдийн орнууд хүлээн зөвшөөрөөгүй байсан. Өөрөөр хэлбэл, АНУ-д жилд 20 тэрбум ам.долларын хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлж, АНУ-ын иргэдийн хордуулж байна. Энэ бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал болж байгааг онцлон тэмдэглэж байна. Мөн Николас Мадуро мафийн толгойлогчоос гадна асар том мөнгө угаах үйл ажиллагааны эзэн учраас энэ олон хүчин зүйлсийг үндэслэн баривчлах тусгай ажиллагааг хэрэгжүүлсэн гэдгийг мэдээлж байна.
Николас Мадурог гэргийн хамт баривчилж, АНУ-ын Нью-Йорк хотод хүргэж, эрүүгийн хавтаст хэрэг нээсэн гэх мэдээлэл байна. Цаашлаад шүүх хурлыг товлож, ял оноохоор төлөвлөж байна.
Ерөнхийдөө энэ цэргийн ажиллагаатай төстэй явдал 1989 оны арванхоёрдугаар сард болж байсан. Өөрөөр хэлбэл, АНУ-ын цэргүүд Панамын хууль бус удирдагч Мануэль Нориегаг баривчлах зорилгоор Панамд халдан довтолж байв. Шүүхээр орж, тэр удирдагчид 40 жилийн ял оноож байсан юм. Тийм учраас олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд энэ цэргийн ажиллагаа давтагдсан талаар мэдээлж байна. Харин энэ удаа Дональд Трамп дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш нэг ч хүний амь нас гарздахгүйгээр, маш богино хугацаанд, цэргийн өндөр зохион байгуулалттайгаар цэргийн ажиллагаа явуулсан гэдгээ онцлон тэмдэглэсэн байна лээ. Энэ үйл явдал шинэ оны эхэнд олон улсын харилцааны маш том сенсаци боллоо.
-Тусгаар улсын төрийн тэргүүнийг дарангуйлагч нэрээр баривчилж байгааг шүүмжлэх хэсэг ч байна. Жишээлбэл, Хятад улс энэ баривчилгаанд цочирдож байгаагаа илэрхийлж, тусгаар тогтносон улс руу хийсэн болчимгүй халдлага гэж дүгнэж байна. Ер нь манай хоёр хөрш буюу ОХУ болон Хятад улсад хэрхэн нөлөөлөх бол?
-Ер нь НҮБ-ын дүрэмд "Аливаа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй байдал, хүч үл хэрэглэх, хүчээр үл заналхийлэх, дотоод хэрэгт үл оролцох, аливаа маргаантай асуудлыг энх тайван яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэх, аливаа улс орон өөр өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө сонгох, өөрсдөө засаглах гэсэн олон улсын эрх зүйн үндсэн зарчим байдаг. Гэтэл өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван улс бий. Энэ таван гүрэн НҮБ-ын дүрмээр энх тайван, аюулгүй байдлыг сахин хангахын тулд аливаа улс орны дотоод хэрэгт оролцох эрхтэй. Гэхдээ энэ таван улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэр гаргасны дараагаар үйл ажиллагаа явуулах ёстой.
Өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гэдэг бол энх тайван, аюулгүй байдлыг сахин хангах журамтай. Гэтэл энх тайвныг сахин хангах гол үүрэг рольтой нөгөө их гүрнүүд өөрсдөө түрэмгийлэл үйлдэж байна.
Энэ бол НҮБ-ын дүрмийн 2.4 дүгээр заалтад "Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүндэтгэн, халдашгүй" гэдэг ийм гол зарчим бий. Гэтэл НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд "Аливаа улс орон руу аюул занал учирсан тохиолдолд өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэний төлөө нөгөө улстай дайн зарлах хэрэгтэй" гэж заасан. Тэгэхээр энэ үндэслэлээр, Николас Мадуро АНУ-ын нийт 335 сая иргэнийг мансууруулах бодисоор терроризм үйлдэж, тус улсын үндэсний аюулгүй байдалд маш том заналхийлж байна гэж тайлбарлаж буй. Мөн Европын холбооны гишүүн орнуудын хувьд өнөөдрийг хүртэл Николас Мадурог хэзээ ч Венесуэлын албан ёсны ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнийг засгийн эрхийг хууль бусаар авч, сонгуулийн үр дүнг будилаантуулсан гэх үндэслэлүүдийг гаргаж байна. Нөгөө талаасаа АНУ бол Венесуэлын газрын тосны зах зээлд өөрийн хяналтаа тогтоох гэсэн асар том шунал цаана явж байна гэх тайлбарууд ч явж байна.
Венесуэл улс бол яах аргагүй газрын тос экспортлогч улсуудын байгууллага/ОПЕК/-ын гишүүн. Дээр нь тус улс газрын тосны нөөцөөрөө 303.5 тэрбум баррел буюу дэлхийд нэгдүгээрт орж байгаа.
Үүний дараагаар Саудын Араб ордог. Газрын тосны асар их баялаг нөөцтэй. Энэ улс 1999 он хүртэл капитализмаар явж ирсэн бөгөөл латин Америкийн хамгийн өндөр хөгжилтэй улс байсан. Гэтэл 1999 онд социалист үзэл баримтлалтай Уго Рафаэль Чавес Фриас засгийн эрхэнд гарснаар энэ улсыг үндсэнд нь социализмээр замнуулсан. Гэвч тэрээр 2013 онд өвчний улмаас нас барсны дараагаар дэд ерөнхийлөгч Николас Мадуро өнөөдрийг хүртэл 14 жил засаг төрд халаа сэлгээ хийгээгүй. Харамсалтай нь, ийм их баялагтай улс орон өнөөдөр дэлхийн хамгийн ядуу орны нэг болсон байна. Тус улсад инфляци хамгийн өндөр. Нэг тэрбум боливар нь нэг ам.доллартай тэнцэж байгаа. Ингэж мөнгөний ханш унаж, эдийн засаг нь доройтон социалист дарангуйлал тогтсон.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ ажиллагаатай холбоотой мэдэгдэл гаргасан байна лээ. Мөн ОХУ-ын зүгээс албан мэдэгдлээ гаргасан. Хятадын талын мэдэгдэлд Николас Мадуро болон түүний гэр бүлийг суллахыг уриалсан байна лээ.
Үндсэндээ БНХАУ бол 2024 оны байдлаар Венесуэлд 569.5 сая ам.долларын асар их шууд хөрөнгө оруулалтыг газрын тос, эрчим хүчний салбарт хийсэн. Хоёрт, 2007 болон 2015 оноос хойш БНХАУ тус улсад 60 миллиард ам.долларын зээл олгосон байдаг. Энэ асуудлууд нь Хятадын хувьд маш том эрсдэл дагуулж байна. Түүгээр ч барахгүй Николас Мадурог АНУ цэргийн тусгай ажиллагаагаар баривчлахаас хэдхэн цагийн өмнө Ши Жиньпиний томилсон латин Америкийн тусгай элчтэй уулзаж байсан гэх мэдээлэл бий. Энэ баривчилгааны үеэр Хятадын төлөөлөгч Каракас хотод байсан уу гэдэг асуудалд янз бүрийн тайлбарууд гарч байна. Хятадын тал энэ асуудалд санаа зовох нь ойлгомжтой. Нөгөө талаас ОХУ бол Венесуэлын чухал түнш мөн. Гэтэл ОХУ-ын хувьд Венесуэлд тусламж үзүүлэх ямар ч боломжгүй. Энийг бид Армени-Азербайжаны дайн, Израйль-Ираны цохилтоос харж болно. Өнөөдөр олон улсын харилцаанд олон улсын эрх зүй гэдгийг юу гэж авч үзэх юм бэ. Ер нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа терроризмын асуудлыг ямар ч эрх зүйгээр зохицуулаагүй.
Бүрэн эрхт улсын ерөнхийлөгчийг баривчлах уу гэдэг асуудал гарч байна. Бидний хамгийн сайн мэдэж буй асуудал гэвэл, Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путинг баривчлах шийдвэр гаргасан.
Гэтэл ОХУ өөрөө Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш. Хоёрт, Владимр Путин бол хүлээн зөвшөөрөгдсөн буюу тус улсын ард түмэн сонгуулиар сонгосон. Тийм учраас 1961 оны дипломат харилцааны Венийн конвенцид бүрэн эрх нь хэрэгжиж байгаа улсын ерөнхийлөгч дипломат халдашгүй дархан эрхтэй байдаг. Сүүлд 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин Монголд айлчлахад Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй гэх шүүмжлэл, яриа өрнөсөн. Гэтэл Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр нь өөрөө эрх зүйн чадамжгүй юм. Монголын хууль сахиулах байгуулах олон улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шүү дээ. Олон улсын эрүүгийн шүүхээр орж байсан Африкийн маш олон ерөнхийлөгчдийн бүрэн эрх нь дууссан байсан. Харин Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн хувьд хууль бус ерөнхийлөгч гэдэг нэр томъёогоор асуудалд хандаж байна.

-Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого хэрэгжүүлдэг. Монгол Улсын хоёр хөрштэй харилцах харилцаанд Трампын улс төр хэрхэн нөлөөлөх бол?
-Монгол Улсын 1994 оны гадаад бодлогын үзэл баримтлалд "Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг хөндөөгүй их гүрнүүдийн маргаанд оролцохгүй" гэж тусгасан байдаг. Бидний цор ганц байр суурь бол НҮБ-тай сүүлийн дөрвөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж байсан. Ялангуяа ОХУ-Украины дайнтай холбоотойгоор "Бид НҮБ-ын дүрмийг баримтална. Аливаа маргаантай асуудлыг яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэнэ" гэдгээ илэрхийлсэн. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангана" гэж тусгасан нь маш тодорхой байр суурийг илтгэнэ. Бид хэний талд орох вэ гэдэг нь асуудал. Монгол Улс АНУ-тай 2018 онд өргөтгөсөн иж бүрэн түншлэл, 2019 онд стратегийн түншлэл, 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд айлчлал хийж, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзан гуравдагч хөршийн стратегийн түншлэлийн хамтарсан мэдэгдэл хийж, гуравдагч хөршийн стратегийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны замын зургийг гаргасан.
Өнгөрсөн 2024 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д айлчилж, хоёр талын хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ бол Монгол-АНУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн яриа хэлэлцээний байнгын механизм гэсэн мэдэгдэл гаргаж байлаа. Бид гуравдагч хөршийн өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудтай бүх салбарт түншлэлийн харилцааг хөгжүүлэх явдал юм.
Монгол Улсын хувьд 1990 оноос өмнө дэлхий дахины бодлогод оролцож байсан. ЗХУ болон АНУ-ын зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлаар Монгол Улс байр сууриа илэрхийлж, хаа хамаагүй асуудалд оролцож байлаа. Бид үндэсний эрх ашгаа огт ярилгүйгээр дэвэн дэлхийн асуудалд байр сууриа илэрхийлж байв. ЗХУ болон БНХАУ-ын харилцаа муудахад Монгол, Хятадын харилцаа муудаагүй. Гэтэл бид ЗХУ-ын талд зогсоод БНХАУ-тай харилцаагаа муутгасан бол ЗХУ, БНХАУ-ын харилцаа сайжирч эхлэхэд Монгол, Хятадын харилцаа эргэн сайжирсан. Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг хөндөөгүй асуудалд маш тодорхой байр суурьтай байх хэрэгтэй. Монгол Улс НҮБ-ын дүрмийг баримтлахыг дэмждэг гэхэд хангалттай. Сая 2025 оны арванхоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг баталсан. Дональд Трампын гол бодлого бол "Америк нэгдүгээрт". Трамп 19 дүгээр зууны эхэн үеийн АНУ-ын ерөнхийлөгч агсан Жеймс Монрогийн бодлогыг шинэчлэн сэргээж байгаагаа тунхагласан. АНУ-ын хамгийн тулгамдаж байгаа асуудал цагаачлал, хүний наймааны хохирогчид, хар тамхины хууль бус наймаа, байгалийн гамшиг юм гэж тодорхойлсон. Тийм учраас АНУ америк тивийнхээ асуудалд анхаарах ёстой гэсэн. Энэ үүднээсээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын цэргийн ажиллагаа бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм.
-Олон улсад газрын тосны нөөцөөрөө нэгдүгээрт Венесуэль улс ордог. Тус улсад АНУ цэргийн ажиллагаа явуулснаар олон улсын газрын тосны зах зээлд эерэг болон сөрөг ямар өөрчлөлт дагуулах бол?
-Венесуэлын ерөнхийлөгч асан Уго Рафаэль Чавес Фриас 1999 онд социалист үзэл баримтлалтайгаар засгийн эрхэнд гарч, гадаадын хөрөнгө оруулалтуудыг эх орноосоо гаргасан. Мөн дээр нь АНУ-ын томоохон газрын тос, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байсан компаниудын хөрөнгийг нийгэмчилж, улсын өмч болгосон. Энэ дунд АНУ-ын хамгийн том газрын тосны компанийг улсынхаа өмчид авсан байдаг. Ойролцоогоор 40 миллиард ам.долларын хөрөнгө гэж мэдээлж байсан. Энэ өмчөө АНУ буцаан авах хэрэгтэй гэдэг асуудлыг Дональд Трамп хөндөж байна.
Одоо бол Венесуэлын дараагийн удирдагч хэн байх вэ гэдэг асуултыг олон улсын сэтгүүлчид тавьж байна.
Ер нь дэд ерөнхийлөгч Делси Родригесыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. АНУ-ын талаас мэдээлж байгаагаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гэж мэдээлсэн. Тэр хүн Николас Мадурог тойрон хүрээлэгчдийг төрөөс цэвэрлэж, тус улсын засаг төрийг эмхлэн байгуулах байх.
Үндсэндээ АНУ-ын талын дэмжиж байгаа улстөрч бол 2024 оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалесыг дэмжиж байгаа юм байна гэх ойлголттой байна.
Энэ асуудалд Европын холбоо болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн болгоомжилж байгаа нэг өнцөг бол иймэрхүү зүйл олон улсын харилцаанд буруу жишиг тогтоох вий гэдэгт болгоомжилж байна. АНУ бол Венесуэлын ард иргэдийн эсрэг бус ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах цэргийн ажиллагаа явуулсан. Ард түмнийх нь зүгээс дарангуйллаас чөлөөллөө гэдгийг хэлж байна. Тус улсын иргэд эх орныхоо баялагт эзэн болох ёстой. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн хувьд газрын тос, ложистикийн салбарын суурь бүтцэд томоохон хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Куба, Мексик зэрэг латин Америкийн орнуудад маш том мессежийг өглөө. Өглөөний мэдээгээр Венесуэл улсын мөнгөн тэмдэгт болох боливарын ханш сайжирч байна гэх мэдээлэл сонссон. Венесуэл улс дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх байх.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр Венесуэлын газрын тосны зах зээл АНУ-ын хяналтад орлоо. Тэглээ гээд олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ ханш өсөхгүй.
Өөрөөр хэлбэл, Дональд Трампын зүгээс дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг барих бодлого явуулна гэдгээ мэдэгдэж, Саудын Арабт маш том анхааруулгыг өгсөн. АНУ-ын засгийн газрын хяналт тогтож, технологийн шинэчлэлийг хийж эхэлбэл дэлхийн зах зээл дээр эсрэгээрээ эерэг нөлөө үзүүлнэ. Бидний хувьд ч эерэг мэдээ болно. БНХАУ-ын компаниудын газрын тосны эрэлт нийлүүлэлтэл эерэг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй.
Гэрэл зургийг О.Болорсувд
3,548.92





















































Нэргүй 2026-01-06 188.162.254.47
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ??????????????????????
Нэргүй 2026-01-06 202.126.91.222
Нэг юм ойлго дотор урвагчдыг худалдаж аваад ийм хурдан ажиллагаа болсон юмаа өөр юү ч байхагүй
Нэргүй 2026-01-06 103.212.116.30
энэ хүн бол мундаг судлаач хүн шүү. Юу ч мэдэхгүй, гадаад хэл ч мэдэхгүй гарууд зүгээр дуугүй байвал таарна.
Нэргүй 2026-01-06 172.59.191.105
Trump hyadad oros toi naimaa hiisen hyadad taiwan oros Ukraine tsaashdaa America Latin America China Asian oros d Europe iig geed hubaaj ba
Нэргүй 2026-01-06 103.57.94.190
Худал шаахаа болио уул уурхайн авилгачдын угаадас долоосон хүүкийн б**с долоогч
Нэргүй 2026-01-06 66.181.186.224
Ойлгохгүй сэдэв дээрээ чимээгүй байх нь өлзийтэй байдаг
Иргэн 2026-01-06 150.228.177.160
Тусгаар улсын еронхийлогчыг шене делеер хулгайлаад явж болох уу!!!! Алдарт дуртай, чадваргуй эрдэмтэн больмоор юм.
Нэргүй 2026-01-06 103.242.47.254
энд нэг хөлдүү монгол өвгөн ингэж Трампын үрчгэр бөгсийг зайнаас долоож байгааг тэр дарангуйлагч зөнөг америк нь даанч мэдэхгүй нь харамсалтай
Нэргүй 2026-01-06 103.212.116.93
АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн гэдэг бол зүгээр л нэг ШАЛТАГ. Үнэндээ бол дэлхийн хамгийн том газрын тосны нөөц америкчуудын шуналыг хөдөлгөж байгаа, түүнийг л эзэгнэх гэсэн санаархал явж байгаа нь хэнд ч ойлгомжтой. АНУ тэгээд Венесуэлийн хар тамхийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлдэг хилийн хамгаалалт нь тийм ДОРОЙ байдаг юм уу??? ккк
Зочин 2026-01-06 103.212.117.13
Хуцдаг амьтан бэ энэ одоо
зочин 2026-01-06 66.181.160.8
За ерөнхийдөө Трамп зөв юм хийсэн байна.. Дарангуйлагч цөөрч л байвал сайн ..Дараагийх нь Путин байгаасай ..
ИРГЭН 2026-01-06 103.229.123.207
Венесуэлд болсон энэ үйл явдал Ардчилал бол *Том нохой Жижиг нохойгоо барих үйл явдлыг хэлнэ* гэдэг үгийг бодитойгоор харуулсан явдал болсон,
Нэргүй 2026-01-06 103.168.34.9
Орос Украынд түрэмгиылэл үйлдсэн. Хятад мөнгөө бодоод хамгаалаад бгаа биз дээ?
Нэргүй 2026-01-06 204.8.96.103
Уламбаяр гэж барууны б**с долоох дуртай бас нэг либерал алиалагч ил гараад ирлээ! Ккк.
Пялдага Уламбаяр гуай та дунд хуруугаараа бөгсөө ухаж байгаад амандаа хий!
Нэргүй 2026-01-06 66.181.181.229
чи бөгсний талаар мундаг их мэдэх юм аа.
Нэргүй 2026-01-06 66.181.182.102
өөрөө тэгж үзсэн юм байх даа сэжгийн юм чинь