Хөрш айлынхаа эхнэр, хүүхдийн амь насанд хүрчээ

Хөрш айлынхаа эхнэр, хүүхдийн амь насанд хүрчээ

Хөрш айлынхаа эхнэр, хүүхдийн амь насанд хүрчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэрт 48 настай эрэгтэй Б нь 30 настай эмэгтэй, дөрвөн настай охины биед халдаж амь насанд хүрсэн хэрэг энэ сарын 4-нд болжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэр, Дунд дарь эхийн …тоотод "Манай эхнэр нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 48 настай эрэгтэй Б нь 30 настай эмэгтэй, 4 настай охин, А нарын амь насанд халдаж бүрэлгэжээ. Мөн энэ хэргийн улмаас гурван настай охин хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байна.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас тодруулахад "мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа зөвшөөрсөн хэмжээнд эргэн мэдээлэх боломжтой байна" гэлээ. Хэрэг үйлдсэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар хөрш айлын эрэгтэй нь уг хэргийг үйлдсэн бөгөөд сэтгэцийн өөрчлөлтэй гэдгийг дурдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-05 202.126.91.195

ийм хүмүүст ганцхан цаазын ял л хэрэгтэйл дээ цаазын ялгүй хууль хяналтынхан нь муу ажилладаг болохоор л бүр даварч байгаан

Avatar

Нэргүй 2026-01-05 202.179.25.105

Сэтгэцтйн өөрчлөлттэй бол ял авахгүы. Ийм гажиг дебилүүдийг нийгмээс тусгаарлаж байлгах ёмтой ш тэ

Avatar

zochin 2026-01-05 71.229.150.6

a*******n hajuud baina gesen ug uu,arai aimaar niigem boljee

Avatar

Нэргүй 2026-01-05 172.56.203.104

СЭТГЭЦИЙН ОВЧТНУУДИЙГ ЭМНЭЛЭГТ ЭМЧИЛЭХЭД ЗАРДАЛ ИХ ГАРДАГ ГЭЭД ФЭЙСБУУКТ БАЙЛГАЖ БАЙДАГ БОЛСОНООС ХОЙШ МАШ ОЛОН ОВЧТОН ЭХ ОРОНЧ, АРДЧИЛАГЧ, ТЭМЦЭГЧ, ИНФЛУЕНСЭР БОЛЖ ТОДОРСОН. ЭХ ОРОНЧ ДУРДЭЭ ИТГЭСЭН СЭТГЭЦИЙН ОВЧТОН ЭНЭ ХЭРГИЙГ УЙЛДСЭН БАЙЖ МЭДНЭ.

Avatar

зочин 2026-01-05 66.181.177.31

Сэтгэцийн өвчтэй нөхдүүдийг байлгадаг газар нь байлгахад яадаг бнаа. Шар хаданд аваачих ёстой бишүү.
Тэгээд энэ гарууд хариуцлага хүлээхгүй.

Avatar

унүигч 2026-01-05 122.201.31.111

Энэ аюул гараад байхад төр засаг юу бодож байна. Таавчиктай хүүхэн гарсаны төлөө огцорч байсан Хүрэлсзх одоо яах более чөтшөр гэж. Наад новший эксковатороор нүх ухаад шууд шороогоор булаачээ.Ах дүү хамаатан садан нь юу гэж байгаа бол

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.160.26

энэ песээр тал хувь нь л сэтгций болоод цус ойртолтын согогтой улс л дүүрэн бхд ер нь нийгмээрээ сэтгций гажигтай ардчилал болж

Avatar

Нэргүй 2026-01-05 66.181.178.123

Энэ бол зөвхөн архиний асуудал биш шүү. Сэтгэцийн гажгийн асуудал яригдах байх

Avatar

з 2026-01-05 202.126.91.240

ялаас мултлах аргаа олжээ

Avatar

Нэргүй 2026-01-05 43.242.242.59

Монголд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс их байна. Бүр фейсбүүкээр хүртэл тэд нар яриад хүүхэд залуучуудыг буруу зүйлд уриалаад байдаг болжээ. Гудамжаар нэг хэрэлдэж зодолдсон мэдрэл муутай хүмүүсээс айх юм. Яана даа.

Avatar

Нэргүй 2026-01-05 202.55.188.101

хэрэг тохохдоо хөршийн гөрдсөн гэж ойлговол болохуу

Avatar

Irgem 2026-01-05 193.82.230.42

Humuusee humuusees aij amidar hun l hamgiin yoriin zuil hiideg

Avatar

Нэргүй 2026-01-05 59.153.113.44

сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нийгмээс яаралтай тусгаарлаачээ!!! Зарим нь хүн харахад эрүүл юм шиг яваад бдаг!!!

Avatar

Нэргүй 2026-01-05 172.56.203.104

тэгвэл улсаар нь тусгаарлах хэрэг гарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж