Цахим спортын "CS2″ төрлийн мэргэжлийн шинэ улирал тун удахгүй эхэлнэ. Багууд ч энэ үеэр бүрэлдэхүүнээ шинэчилж, шинэ тамирчдаа танилцуулж байна. ‘The MongolZ" баг тав дахь тамирчнаараа "cobrazera"-г авчирсан. Түүнийг "The Huns" багаас багагүй өндөр үнээр худалдан авсан гэх.
Тэгвэл "cobrazera"-гаа явуулсан "The Huns" баг түүний оронд "controlez"-ийг авчирч байгаа аж. Б.Өнөдэлгэр буюу "controlez" нь өнгөрсөн оны сүүлээр "Senzu"-г түр орлож, "The MongolZ"-д нэгдсэн билээ. Өдгөө 28 настай туршлагатай тамирчны хувьд ч хүлээлтээс давсан тоглолтыг үзүүлж, багтаа үр нөлөөтэй тоглов. Харин одоо "The Huns" багт нэгдэж байна.
HLTV-ийн дэлхийн чансааны 48-д байгаа "The Huns" баг дараах бүрэлдэхүүнтэй боллоо.
- nin9
- sk0R
- Bart4k
- xerolte
- controlez
- Carnage /дасгалжуулагч/
Сүүлд гарсан мэдээллээр "The MongolZ" багийн сэлгээнд байгаа "Senzu" шинэ баг хайж байгаа бөгөөд "Awper"-ийн байрлалд тоглоход ч асуудал гэжээ. Түүний хувьд зарим тоглолтод "910"-ийн хамтаар "Awper" байрлал дээр тоглодог билээ. Тиймээс багуудын сонирхлыг улам татаж байна.
3,548.92





















































Нэргүй 2026-01-05 66.181.177.175
Дэлхий дээр CS аварга гэж хэн ч мэддэггүй юм аа. Мандуулаад, тоогоод алдаршаад байгаа зүйл байхгүй. Харин ч хүүхэд, залуусаа комьютер тоглоомноос хол, эрдэм номтой хүн болгох гэж хичээдэг. Манайхан бас арай л туйлбаргүй хэрнээ туйлшрамтгай юм аа
222 2026-01-05 202.179.27.131
цаг өөр болж байгаа юм байлгүй дээ. ер нь бол арай л туйлшраад байгаа байх. гэхдээ энэ үзээд байгаа нөхдүүд нь 80-90 оны тоглоомны үеийнхэн байх шиг байгаа юм. өваа эмээ болчихоод cs үзээд сууж байх юм байлгүй дээ.
Нэргүй 2026-01-05 192.82.64.217
Чи мэдэхгүй байна гэдэг нь дэлхий мэдэхгүй гэсэн үг биш шүү дээ. Чи хоцрогдсон учраас компютер гэдгийг тоглоом гэж бодоод байна. Комьпютер гэдэг чинь шаал өөр юм, тоглоом биш спорт юм. ямар муудаа Шагналын сан нь 70 сая доллар даваад явж байхав дээ.
Хүрлээ 2026-01-05 178.115.33.191
Аан тийн тийн.манай нэг найз Sega ч гэлээ үүMega ч гэлүү нэг тийм тоглоод байсан.Их зугаатай эд байлаа шүү… ха
Нэргүй 2026-01-05 103.229.123.215
Zarim neg ni toglood ch boltugai shudargaar mungu olj bna shde. Yamar ulsaa tonoson bishdee. Yadiin sain toglood mungu huraa yadiin. Bi 49 nastai tehdee ed nariin togloltiig bnga uzdeg yadiim bee