Сүүлийн хоёр сарын хугацаанд манай улсын шүдний өвчин болсон асуудал бол шатахууны хомсдол. Хэдийгээр шатахууны нийлүүлэлт тогтворжсон ч энгийн АИ-92 бензинийг цаашдаа борлуулах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 10 гаруй хоногийн өмнө шатахуун тасалдсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Манай хэрэглэж байгаа АИ-92 стандартын хувьд хоцрогдсон. Үнийг Ангарск л хийдэг. Цаашдаа АИ-95 руу орохоос өөр гарц байхгүй. Улаанбаатар хотын захиргаа ч шийдвэрээ гаргасан. Ангарскийн үйлдвэрийн хувьд бэрхшээлтэй байгаа” гэдгийг хэлж байсан юм. Тэгвэл иргэд аль төрлийн шатахууныг түгээмэл хэрэглэдэг, АИ-92 автобензинийг импортлохгүй болсон нөхцөлд өөр төрлийнхийг хэрэглэх боломжтой эсэх асуудлыг сурвалжлахаар өнгөрсөн Баасан /2026.01.02/ гаригт Зам тээврийн яамны эсрэг талын Шатахуун түгээх станц /ШТС/-ыг бид зорив. Биднийг очиход ямар нэгэн цуваа, дараалалгүйгээр иргэд шатахуунаа авч байлаа.
Түгээгч залуугийн хэлж байгаагаар “Шатахууныг хангалттай хэмжээгээр түгээж байгаа. Ачааллын хувьд эрс багассан. Хүмүүс ихэвчлэн энгийн АИ-92 бензин авдаг. Арван машин тутамд долоогоос найм нь АИ-92 шатахууныг хэрэглэдэг” гэлээ.
Цувж зогссон машинуудаас аль төрлийн шатахууныг хэрэглэдэг тухай асуухад жолооч Д.Эрдэнэбат “Миний хувьд олдож байгаа шатахууныг л авч хэрэглэж байна. Чанарын хувьд бүгд муу. Банк дүүргэлээ гэж бодоход, тооцооллоор 350-400 км орчим явах ёстой газар 250 км зам туулаад л дуусчихдаг. Хэрвээ чанартай бензин л байвал үнийг нь харгалзалгүй худалдан авна. Евро 5-ийг хэрэглэж үзсэн чанарын хувьд ялгаагүй юм билээ. Шаталт нь бүр хурдан байсан. Чанар муу байвал заавал өөр бензин оруулж, үнэ нэмэх шаардлага байхгүй” гэв.
Жолооч Н.Мөнхбаяр “Би энгийн АИ-92 хэрэглэдэг. Шаталтын хувьд тааруухан санагддаг. Хааяа Еврогоос хийж үздэг. Огт ялгаагүй байсан. Тэгсэн хэрнээ үнийн хувьд зөрүүтэй. Энгийн АИ-92 бензинийг нийлүүлэхгүй байх талаар ярьж байсан. "Сод Монгол" АИ-92 оруулж ирэхээ больсон, Евро-5 оруулж ирж байгаа гэж байна лээ. Хэрвээ зөвхөн Еврогоо түгээх гэж байгаа бол үнээ нэмэхгүй байх ёстой. Угаасаа чанарын ялгаа мэдэгддэггүй. АИ-92 чанаргүй, стандарт хангадаггүй гэх тайлбар нь үнээ нэмэх гэсэн арга заль л гэж харж байна” гэлээ.
Харин жолооч М.Батдорж “Машины эдэлгээг бодвол АИ-95 хэрэглэх нь зүгээр байх. Амьдралын боломж бололцооноос шалтгаалж АИ-92-ийг хэрэглэж байна. Шаталт, туулах замын хувьд арай өөр санагддаг” гэж хэлж байлаа.

Бид энэ асуудлыг тодруулахаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд очлоо. Дэд сайд Б.Энхтүвшин бидэнд АИ-92 бензиний талаар дараах мэдээллийг өгсөн юм.
-Энгийн АИ-92 бензинийг Ангарскийн үйлдвэр хийж, зөвхөн Киргизстан, Монгол хоёрт нийлүүлдэг үү?
-Энгийн АИ-92 бензин нь хоцрогдсон. Байгальд цацах хүхрийн хүнд элемент өндөртэй. Одоо бол дэлхий нийтээрээ Евро-5 гэсэн стандартын бензин үйлдвэрлэж, хэрэглэж байгаа. Тиймээс энгийн АИ-92 бензин бол шууд утгаараа хэрэглээнээс хасагдаж, ОХУ-ын зарим Алс дорнодын нутаг, Монгол Улс л үндсэн хэрэглэгчид гэж хэлж болохоор байна.
-Цаашдаа энгийн АИ-92 бензинийг хэр хэмжээгээр импортлох бол. Өмнөх хэвлэлийн хурал дээр та энгийн АИ-92 бензинийг өгсөн хэмжээгээр нь авна гэж хэлж байсан. Энэ талаар гэрээ хэлэлцээр хийсэн үү?
-ОХУ болон Ангарскийн үйлдвэртэй нэгдүгээр сард 710 мянган тонн энгийн АИ-92 бензин авахаар гэрээ хийж, баталгаажуулсан. Тухайн шатахуун нь тээвэрлэгдэж орж ирнэ.
Цаашдаа Ангарскийн үйлдвэр техникийн шинэчлэл хийж, энгийн АИ-92 бензинийг үйлдвэрлэхгүй гэвэл бид авч чадахгүй. Тэгэхээр тухайн газар дан ганц АИ-95 үйлдвэрлэхээр болбол бид шатахууны хувьд дагаж шилжихээс өөр аргагүйд хүрнэ.
-Иргэдийн зүгээс сонголт өгөхгүй байна, өмнө нь зүгээр авч байсан бензин яагаад ийм хомсдолд оров гэдэг хардалт байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд ажлаа аваад 14 хонож байна. Энэ хугацаанд яагаад хомсдол үүсэв, ямар шалтгаан байв гэдэг талаар нэлээн судалгаа хийсэн. Бас нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудтай уулзаж, агуулах, шатахуун түгээх станцуудаар нь орж, нөхцөл байдалтай нь танилцлаа. Нэгдүгээрт, манай улсын нефтийн хэрэглээ жилдээ 30 орчим хувь нэмэгддэг. ОХУ-ын дотоод нөхцөл байдал нэлээн хүнд байгаа.
Сүүлийн үеийн мэдээгээр ОХУ өөрөө шатахууны 20 орчим хувийн хомсдолд орсон. Гэсэн хэдий ч Монголд нийлүүлдэг хэмжээгээ багасгаагүй.
Харин бид нэгдүгээр сард 60 орчим хувиар нэмэгдүүлэх захиалга өгсөн. Хоёрдугаарт, хадгалах сав маш бага, бид нөөцөө бүрдүүлж чадаагүй учраас орж ирсэн нийт бүтээгдэхүүний түгээлт дээр анхаарсан учраас хомсдол үүсэх шалтгаан боллоо. Бусад дайвар шалтгаанууд гэвэл хавар тариалалтын цаг, намрын ургац хураалтын цагаар нийлүүлэлт тасарсан. Арванхоёрдугаар сар гэхэд нийлүүлэлтийн хувьд эхний гурав, дөрөв хоногт дөнгөж өдрийн хэрэглээндээ хүрч байсан. Зарим өдөр нь нэг ч вагон бензин орж ирээгүй. Ингээд хэрэглээ буураагүй хэвийн байхад нийлүүлэлт доголдож хомсдол үүссэн.

Бид эх сурвалжийн олон талт байр суурийг хүргэх үүднээс ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн /ГУУС/Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим/ГТӨИТ/-ийн дэд профессор, доктор В.Алимаагаас АИ-92 автобензин стандартын шаардлага хангадаггүй бүтээгдэхүүнд ордог болсон эсэхийг тодрууллаа.
Тэрбээр “АИ-92 гэх нэршил нь шатахууны нэг төрөл юм. Бүх автобензин октан тоогоороо ялгагддаг бөгөөд үүнд АИ-92, АИ-95, АИ-98 зэрэг орно. Эдгээр автобензин нь Евро-2, Евро-3, Евро-4, Евро-5 гэх мэт стандартуудтай. Уг стандартууд нь бензиний найрлагад агуулагдаж буй хүхрийн нэгдэл, үнэрт нүүрс устөрөгчийн агууламжаас шалтгаалан ялгаатай байдаг. Монгол Улсад 2017 онд MNS 0217-2017 “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” гэсэн бензиний стандарт батлагдсан бөгөөд шатахууны нийлүүлэлт уг стандартын дагуу хийгддэг. Тус стандартад Евро-2-оос Евро-5 хүртэлх бүх үзүүлэлтүүдийг тусгасан байдаг.
ОХУ-ын Ангарск болон бусад газрын тос боловсруулах үйлдвэрүүд технологийн хувьд өмнө нь Евро-2 стандартын түлш үйлдвэрлэж байсан бол сүүлийн жилүүдэд шинэчлэл хийснээр Евро-4 болон Евро-5 стандартын түлш үйлдвэрлэдэг болсон.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад нэг саяас дээш хүн амтай томоохон хотуудад Евро-5 стандартын шатахуун хэрэглэх ёстой гэсэн журам үйлчилдэг. Учир нь энэ стандартын шатахуун нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага байдаг.
Улаанбаатар хотын хувьд Евро-5 стандарт руу шилжсэнээр агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийн нэг гэж үзэх боломжтой.
Хөдөө орон нутагт хүн амын нягтрал багатай бүс нутагт энгийн АИ-92 бензинийг хэрэглэх боломжтой. Харин хүн ам ихтэй, нягтаршил өндөртэй хот суурин газруудад Евро-5 стандартыг хэрэглэх нь илүү зөв юм.
АИ-95 бензинийг хэрэглэх заалттай хөдөлгүүр бүхий автомашин АИ-95 бензин хэрэглэх ёстой бөгөөд харин АИ-92 бензин ашиглах заалттай автомашин АИ-92 автобензинийг хэрэглэх нь зохистой юм” гэдгийг хэлж байлаа.
Иргэдийн дийлэнх нь АИ-92 бензинийг хэрэглэсээр байгаа ч цаашдаа нийлүүлэлт, бодлогын түвшинд Евро-5 руу шилжих чиг хандлага тодорхой болж байна. Хомсдол үүссэн шалтгаан нь зөвхөн стандартын асуудал бус, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, нөөцийн дутмаг байдал, нийлүүлэлтийн доголдолтой шууд холбоотой байгааг холбогдох албаныхан тайлбарласан. Тиймээс АИ-92-оос татгалзах асуудлыг иргэдийн бодит хэрэгцээ, зах зээлийн нөхцөл, дэд бүтцийн бэлэн байдалтай уялдуулан үе шаттайгаар шийдэх шаардлагатай тулгарч байна.
Нөгөө талдаа жолооч нар "Евро 5 үнэтэй хэр нь АИ-92 автобензинээс чанарын хувьд дээрдэх зүйлгүй байна" гэдэг асуудлыг хөндөж буй. Энэ нь АИ-95 бензин хэрэглэх заалттай автомашинд АИ-92 хийдэг гэхчлэн олдоцоос нь шалтгаалан хэрэглэдэг нь стандартаа зөрчсөн хэрэглээ болж мэдэхээр буй. Мөн холбогдох газрууд импортоор орж ирж байгаа бүхий л төрлийн шатахууны чанарт анхаарахгүй бол үнэ нь өсөөд байгаа ч стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хэрэглэгч нарт очиж мэдэхээр байна.










Гэрэл зэргийг О.БОЛОРСУВД
Н.ЦОЛМОНБААТАР
3,548.92





















































Нэргүй 2026-01-05 59.153.113.168
за тэгээд больчоорой инфляци ямар бгаа билээ өгч байгаа тэтгэвэр тэтгэмж цалин хөлс нь шүлс шиг хаанаач хүрэхгүй юм өгөөд энэ үнэ өсөлттэй нийгэмд хямд шатахуун авч ажлаа амжуулдаг юм бгааздээ муу хар сэтгэлгүй засаг тэнгэрийн доорх бүх зүйл цаг хугацаатай бдагыг сануулах нь илүүц биз Хятадын бодлогоо юу гэж уянгалуулаг гэнүү битий жүжицгээшээд бай та нар иргэдийг арайл дорд үзэж байна шүү
Бүнд адилхан 2026-01-05 91.75.106.78
Бензин ялгаагүй
Нэргүй 2026-01-05 66.181.184.226
Прустэй оркуудийг шахаж зайлуулмаар байна
Ааааааа 2026-01-05 178.178.242.135
Хуй отсосать ты не хочешь, х***а?
Ааааааа 2026-01-05 178.178.242.135
Хуй отсосать ты не хочешь, xyжaa?
Dd 2026-01-05 202.55.188.115
АИ92 АИ95 алийг нь зарж байгааг хэрэглэгчид мэдэх боломжтой юу? унаад явахад ялгааг бол мэдрэхгүй бна
Zochin 2026-01-05 192.82.64.133
Mashin chin turbo, superchargergui bol ugaasaa yu ch medrehgui bro
Нэргүй 2026-01-05 122.201.31.143
евро 5 шилжих нь хуучин евро 2 дизел автобуснаас маш утаа тортог байсан одоо евро 5яваж байгаа авто утаа баг гардаг байнлээ
zochin 2026-01-05 192.82.64.133
uildverlegdsen onii yalgaa shdee bro. Euro 5 jiipnuud Euro 2 diizel hiigeed, adilhan utaagui yvj l bn
Нэргүй 2026-01-05 66.181.160.95
kirgiz ihenh ni gazaar yvdag shuu
Зочин 2026-01-05 59.153.87.54
аи92 л гээд байх юм. евро2 аи92 гэл дээ. наад багш чинь. хэлээд байна шт.
Нэргүй 2026-01-05 43.242.242.59
Аливаа асуудлыг улс төржүүлж юм л бол МАН гэж ярьдагаа хэнээтэй нөхөд болимоор юм. Аливаа улс төрийн нам улс орныхоо сайн сайхан иргэдийнхээ төлөө л ажиллдаг. харин АН засгийн эрх барьж байхдаа ямар бодлого барьдаг байсныг мэдэхгүй юм. Тухайн үед эдийн засаг сүйрсэн нь үнэн юм даг.
Од 2026-01-05 192.82.88.234
Мэдрэл муутай хог вэ бензин ярьсан байхад ан ман гээд балай юм бичсэн байх юм
ИРГЭН 2026-01-05 66.181.184.224
Ямар ч ялгаагүй чанаргүй бензинээ Евро 5 гэж ард иргэдийг шулхаа зогсоо!!! Эсвэл иргэдээ та бүхэн өөрсдөө багжаараа шалгаж үзээч!!!
Zochin 2026-01-05 192.82.64.133
Euro 4, 5 standard mashind Euro 2 hiij bga bol 2 jiliin dotor EGR, Cat-converter-ee bugluj l medregdene dee. Bugluruud ehleh uyed check engine asna. Shuud medregdehgui bro
Нэргүй 2026-01-05 103.212.116.61
92 ИГ ОРУЛЖ ИРХЭ БОЛИОГҮИ ЦАГТ АВСААР БАИХ БОЛНО
Иргэн 2026-01-05 66.181.184.224
Ер нь бензин түлшний сав маш бага гэдэг худлаа шүү МАН мафиууд далимдуулаж их хэмжээний мөнгө луйвардах гэж байгаа нь үнэн!!! Төрийн өмчийн ХАА- биржийн 7000- т сав хоосон хэвтэж байгаа!! Далдаг хочит Дамдинням сайд дэд сайдаа савгүй гэж хэл гэж үг зааж өгчээ!!! Эхлээд төрийн өмчийн 7000- тоннын саваа ашиглачихаад дараа нь татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаа МАН мафиуудаа!!! 27-онд нефтийн үйлдвэр орно гэж байгаа тэгээр энэ олон мянган тонн савыг яаах болж бн МАН мафиуудаа!! Жаахан багцаатай ба
Нэргүй 2026-01-05 160.250.66.4
Энэ ярилцлагаас юу ч ойлгосонгүй, Ангарсгаас хуучин АИ-92-оо урьдчилаад захиалсаны дагуу авах гээд байгаа юмуу, эсвэл Евро стандартын 92 авах гээд байгаа юмуу. Цэгцтэй мэдээлэл өгөөч ээ, албаныхаан.
Нэргүй 2026-01-05 202.9.41.101
95 худлаа шаасн х***а бинзн худоаа нэр төдиы машнд хор шүү.
Нэргүй 2026-01-05 124.158.106.160
95 98 л зарах хэрэгтэй дагаад приустэй оркууд цөөрнө агаар цэвэршинэ
Нэргүй 2026-01-05 202.9.41.101
гяяяяхх гяяяхх битгий худлаа ш** 92 л хамгийн чанартай бинзен 92 зуун жилдэ хэрглэгднээ.
зочин 2026-01-05 66.181.184.202
Бензиний талаар Оросын мэрэгжлийн хүмүүсийн бичснийг үзээрэй. Нефть нэрдэг Ангарскийн төдийгүй бусад комбинат ч ялгаагүй зөвхөн Аи80 октантай стандартын бензин нэрж гаргадаг, түүндээ илүү шатамхай бүтээгдэхүүнийг ялгаатай нэмж 92, 95, 100 гэж ангилдаг, энэ нь моторт шатах утааны хорууны үлдэгдлийн үзүүлэлт бөгөөд үнэтэй бензиний шаталтын утааны хоруу бага, хямд бензинийх арай илүү ажээ. Аи95 мотор цэвэрлэдэг гэсэн ярианы учир ч үүнтэй холбоотой.
Нэргүй 2026-01-05 59.153.113.206
Гол нь эрүүл мэнд, байгаль орчноо бохирдуулахгүй байх хэрэгтэй.
92 2026-01-05 202.9.46.188
Энгийн 92 нэртэй A76 шүү дээ, шулаачид тэрийгээ авчраад Ёвро5 гээд шаачна.
Нэргүй 2026-01-05 138.252.29.42
Он залуу машинууд бүгд евро 5 аас дээшээ хийх заалттай энд тэндээс АИ95 евро5 олдохгүй 92 хийхээр машины мотор доголдож чекны гэрэл асаж засварын газруудаар өндөр төлбөртэй үйлчилгээг би 2 ч удаа хийлгэлээ!!!! Хаашдаа машины хөгжил болон агаарын бохирдол нтрээ бодоод 92-ийг хэрэглээнээс хассан дээрээ
АИ100 2026-01-05 202.126.88.194
Шаагаад байгаарай. Евро стандарт өсөх нь ердөө emission control буюу яндангаас гарах утаанд л нөлөөтэй. Ацных нь бөглөө гаргах, шаамалтаад сэтгэл санаагаараа ямбий машинаа цэвэршүүлээд байна уу. АИ98 хийсэн ч бөглөө гарахгүй мал аа. Тусгай бодис банкруугаа хийж инжектор цэвэрлэдэг юм мэдэв үү, ацан бомбоо минь.
Нэргүй 2026-01-05 50.147.160.114
Ebdexnee gadnigl XUUX
opasnie U Y. U
Нэргүй 2026-01-05 59.153.115.50
мөнгөтэй бөгөөд машиндаа хайртай хүн бол авдаг л бензиндээ
Нэргүй 2026-01-05 66.181.178.123
Энгийнээ ч хат дөө. АИ80 бараг
у 2026-01-05 103.168.34.40
Уржигдар евро 5 дүүргээд хонуулаад маргааш өглөө нь нормалдсан чинь моторын бөглөөс гараад хөдөлгүүр цэвэрлэчих шиг болсон.
t 2026-01-05 50.147.160.114
(humanoid gj pbt)
Ubjtei baaxan, ctgtsy ? ebdrexgyibue shig at &
Xmgyi 2026-01-05 50.147.160.114
oroltsonblr ?
Нэргүй 2026-01-05 202.126.88.194
Шаагаад байгаарай. Евро стандарт өсөх нь ердөө emission control буюу яндангаас гарах утаанд л нөлөөтэй. Ацных нь бөглөө гаргах, шаамалтаад сэтгэл санаагаараа ямбий машинаа цэвэршүүлээд байна уу. АИ98 хийсэн ч бөглөө гарахгүй мал аа. Тусгай бодис банкруугаа хийж инжектор цэвэрлэдэг юм мэдэв үү, ацан бомбоо минь.
уншигч 2026-01-05 43.242.242.162
хулгайч дээрэмчид илүү өндөр үнээр бензин зарахгүй бол болохгүй бна уу тэй. заяа нь хаясан муусайн гуйлагчингууд яаж ухаж төнхөж ард иргэдийг шулж мөлжөөд сэтгэл нь ханадаггүй үмхий бирдүүд үхэхэгүй юм шиг үр үндэсгүй юм шиг загнагсад. ингэж их галзуурсан ард түмэнд гай учруулсан бузрыг чинь үр хүүхэд чинь энэ улсын ард иргэд үүрнэ цаашлаад энэ галзуурал чинь тусгаар тогтнолд маш их халгаатай үзэгдэл өнөөдөр ёстой дээр хөх тэнгэрээс өөр юм үгүй гэж галзуурч байгаа хүмүүс дээ
Нэргүй 2026-01-05 202.131.225.197
Эмчид үзүүлээрэй.
- ylcuin; - ## # # , copy U & ? 2026-01-05 50.147.160.114
gadnixand Emaileen Uguxgyi baixf, @; gyldmainumgn yuch; byrees ###
y ? t 2026-01-05 50.147.160.114
–
–
@
###
Нэргүй 2026-01-05 202.70.34.98
Евро -2 буюу энгийн Аи-92, Евро-5 Аи-92 октан адил учраас шатахуун зарцуулалт адилхан байх. Евро -5 стандартын Аи-92 нь агаарыг бага бохирдуулдаг давуу талтай учраас өөрийнхөө, үр хүүхдүүдийнхээ, бусдынхаа эрүүл мэндийг бодоод бүгдээрээ Евро -5 стандартын Аи-92 хэрэглэж хэвшицгээе
Нэргүй 2026-01-05 91.196.220.65
Бас машинд өөрт нь ээлтэй. Хөдөлгүүрийн бохирдол маш бага үүсгэдэг.
Тогоо 2026-01-05 202.21.109.8
мэргэжлийн зөв тайлбар
Зочин 2026-01-05 203.91.115.48
Хүссэн хүсээгүй шаардлагаар евро-5 руу шилжих үе ирлээ дээ.Энэ нь шинэ үйлдвэрт давхар ашигтай л байх.Цалин тэтгэврээ тэр үед нь нэмчихвэл болж л байна даа.