Ахмадуудын тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн

Ахмадуудын тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн

Ахмадуудын тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн

Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, уг нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэхүү шийдвэрийн хүрээнд 2026 оны оны эхний өдөр 524.7 мянган тэтгэвэр авагчдад 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт цаг хугацаанд нь бүрэн олгосон байна.

Тэтгэврийн нэмэгдэл нь өндөр настны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон тахир дутуугийн тэтгэвэрт хамрагдаж буй иргэдэд адил тэгш үйлчилж байгаа бөгөөд иргэдийн амьжиргааны түвшнийг хамгаалах, инфляцын нөлөөг бууруулах зорилготой хэмээн холбогдох албаныхан онцолж байна. Мөн тэтгэврийн санхүүжилтийг саадгүй, тогтвортой олгох үүднээс улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөлтийг бодит нөхцөлд нийцүүлэн хийсэн гэв. Цаашид тэтгэврийн бодлогыг шат дараатайгаар шинэчлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаа Засгийн газар мэдэгдсэн.

Энэхүү нэмэгдэл нь ахмад настнуудын худалдан авах чадварыг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд бодитой эерэг нөлөө үзүүлнэ гэж тэд үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2026-01-04 59.153.113.244

8.6 хувиа болж 80000.0 нэмсэн байна даа. 3 кг мах арай гэж хүрлээ дээ. Улсад ажиллаад өндөр татвар төлөөд гарсан ахмадад тмхэн байна шүү

Avatar

иргэн 2026-01-04 202.126.90.74

ахмадын тэтгэврийн нэмэгдэл 80к ч гэх шиг их мөнгө нэмждээ.

Avatar

Нэргүй 2026-01-04 66.181.176.120

Нэг хүнд бол 80,000₮ ямар ч нэмэргүй, нийт дүндээ бол улсын төсөвт муухай том дарамт!!! Ийм тэнэг мунхаг төр засагтай байгаадаа ичиж үхмээр, уур хүрмээр!!!

Avatar

Нэргүй 2026-01-04 66.181.179.243

Zeelee 36saraar khezee ugukh ve.!!

Avatar

Зочин 2026-01-04 103.145.234.98

улсад 53 жил ажиллаж тухайн үедээ өндөр цалинтай ндш төлж бага багаар өгсөөр одоо 1,5 сая төгрөгийн тэтгэвэр авч улсын их хурлаар баталсан хуулиар имфляцийг 8,6 хувиар өсгөж тэтгэвэр нэмэх байтал 50 мя/төг-өөр буурч 80-мя/төг нэмэгдсэн байна лээ.

Avatar

Иргэн 2026-01-04 66.181.186.186

1 талхны мөнгө өгчхөөд гийгүүлж гэнэ дахин дахин бичээд 8.6 хувь ч бишшүү ямар ч эрх мэдэлгүй ерөнхий сайд

Avatar

Нэргүй 2026-01-04 103.168.34.110

өнөө тэтгэврийн хуцааг 36 сар болгоно гэсэн хэзээнээс вэ

Avatar

Нэргүй 2026-01-04 59.153.115.124

Халамж авагсад хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж, хоол унд идэн тансаглаж байна. Улаанбаатарын ресторануудаар ба кофе шопуудаар голдуу ядуус үйлчлүүлж байна.

Avatar

Нэргүй 2026-01-04 103.229.123.234

Хэ эрх баригчдийн тохуу гэж энэ л байх даа нөгөө цатгаж болохгүй гэдэг схэм байх шиг ямархуу хүмүүс эрх барьж байгаа гэдгээ л харуулж байна

Avatar

Нэргүй 2026-01-04 203.91.115.41

жил бүр инфляцитай уялдуулж нэмэх хуулийн заалтыг зөрчиж байна,

Avatar

Нэргүй 2026-01-04 103.229.123.101

Занданшатар тэтгэвэрийг 8,6 хувиар нэмнэ гэж байсанаа нийтээр нь тэгш 80 мянгыг нэмэх болсон нь энэ нийгэмд сайн ажиллах хэрэггүй юм байна гэдэг сөрөг дохиог олон нийтэд аажимаар суулгаж, улс ороныг доройтуулах үйлдэл …

Avatar

Нэргүй 2026-01-04 66.181.176.114

Үүнийг тэд мэдэхгүй байгаа биш, санаатай үйлдэл…

Avatar

74 настаны талархал 2026-01-04 202.9.40.62

Грандмед эмнлэгт 1 удаа үзүүлэх эрх авахад энэ 80 маань явчихлаа. Төр маань овоо нэмжээ

Avatar

Нэргүй 2026-01-04 202.9.41.39

Мах барааны үнэ зах зээлийнхээ жамаар л өсч буурдаг. Үүнийг засгийн газар зохицуулдаг үе нь өнгөрөөд удаж байна. Төрийг юм болгонд оролцлоо гээд буруутгаад байгаа биз дээ. Одоо цахилгааны үнийг хувийн компаний эзэд тогтоодог болно. үнэ ч тэнгэрт тулж иргэд цахилгаангүй болно. АН-ын УИХ дахь гишүүд нь эрчим хүчний салбарыг тэр дундаа ТЭЦ-4, ТЭЦ-3-ийг хувьчлахыг шаардаад байгаа. Тийм болохоор хувь компанид зарж л таарна. Монголчууд тэднийг царайчлах болно.

Avatar

Нэргүй 2026-01-04 203.91.115.41

огцор

Avatar

Нэргүй 2026-01-04 66.181.177.232

Ахмадууд бол ашиглаад хаягддаг бэлгэвч

Avatar

Хотын уугуул 2026-01-04 103.229.123.100

тэглээ гээд дагаад юмны үнэ нэмэгдлээ. Жишээ нь, үхрийн цул мах 1 кг нь 28,000 төг. болсон байна. Төр засгаа энэ үнийн зохиомол өсөлтийг зогсооход анхаараач ээ. ХААЯ гэж байна уу. Эсвэл энэ яам Махны ченжийн яам болсон уу. 60 сая малын ил шиг гарахгүй байна. Засаг ажлаа хийхгүй байна.

Avatar

Нэргүй 2026-01-04 66.181.176.147

1997 онд солонгост очиход доллор 900 вон байж бгаад дэлхийн эдийн засгийн хямралаар 2000 онд дээд цэгтээ хүрч 2000 вон болсон ард түмэн нь алтаа банканд дээлүүлж улсдаа туслаж бсан. поллорын ханшаа удалгүй буулгасаар 1300 орчим дээр тогтсон одоо ч 20 жилийн дараа гэхэд мөн л 1300 – 1400 орчим л байгаа .төр нь ингэж ажилладаг.монгол хэзээ ч юу ч хийж чадаагүй шүү .зах зээлийн жам гэж орхидоггүй юм бн билээ.500 н воны оймс тэр үед ч бсан одоо ч байдаг.ингэж л улсаа авч явдаг .яг юуг зах зээлийн

Avatar

Нэргүй 2026-01-04 103.57.95.207

Дараагн сонгуульд салаавч шүү улсын сан хөмрөг тэтгэвэр нэмж чадахаа байталаа доройтсрн нь төрд бга хулгайчуудын гараар ороод дууссан бна байглийн баялаг уул убххаыгаа ухаад ургаш нь гаргасан оронд нь чингэлэг дүүрэн юань орж ирсэн алга болсон сураггүй монголыг хамгийн муухай харагдуулж бга шүү төр засаг уих

Avatar

зочин 2026-01-04 66.181.187.236

Улс орны боломж нь л ийм байна, Газраа ухаж жаахан нүүрс зэс зарж төсвөө бүрдүүлж амьдардгаа мартав уу Харин ч МАН төрд байгаа тулдаа, гадаад худалдааг өргөжүүлж, төсвөө боломжоор нь тэлж ,иргэдээ хэвийн амьдрах боломжоор хангаж байна, Бүтээн байгуулалт зохих хэмжээгээр өрнүүлж байна Худалдааны гол түнш хоёр хөрштэй харилцаагаа улам бэхжүүлж байна Барууны бодлого баримтлагч ардчилагч гэх бүлэг этгээд бол харин МАН-ын дэргэд ёстой чоно, Идэж уух иргэдийн амьдрал муутгах арвин туршлагатай,

Avatar

Инфляц 2026-01-04 202.9.46.188

Инфляцитай уялдсангүй тул хөгшчүүд 27 онд согтуу зандкааг еөк болгохгүй гэж ярьж байна.

Avatar

ЗОЧИН 2026-01-04 103.229.122.43

Энэ бол зах ззэлийн хууль, хийснийхээ үр дүнг шударга хүртэх боломжийг устгах эхлэл. МАН төрийг аль болох удаан зайдлах улаам соц ком змаа үргэлжлүүлэх гэсэн дюултай санаа шүү

Avatar

Нэргүй 2026-01-04 66.181.160.32

туршдаа хуримтлуулсан НДШ – ийг тус тусынхаа оруулсан хувь хэмжээгээрээ эдлэмээр байна . Энэ бол төр – засаг тэтгэвэр нэмээд байгаа хэрэг биш – ийм тархи угаалтаа зогсоомоор байна . Харин төр – зсаг улс орны хөгжилтэй уялдуулан тэтгэвэрийн хуваарьлалтад төлөвлөл – зохицуулалт хийж байгаагаа зарлаж баймаар байна …

Avatar

Нэргүй 2026-01-04 194.233.82.226

Бага юмыг бүү бас, яахав

Avatar

Нэргүй 2026-01-04 66.181.160.32

Энэ бол цаашдаа ч , улс орны хөдөлгөгч хүч ДУНДАЖ ДАВХАРГЫГ мөхөөх – ажил амьдралгүй , бэлэнчлэх , үгнээс гардаггүй , боловсролгүй бүрэг номой ЯДУУЧУУДЫН ДАВХАРГЫГ тэлэх ХУЛГАЙЧДЫН ТӨРИЙН ХОРТОЙ БОДЛОГО . Монголчуудыг номхон дорой байлгах гэсэн харь гүрний санаархал байхыг ч үгүйсгэхгүй . Дундаж давхаргынхан амьдралынхаа түрш хөдөлмөрлөж бүтээсэн ХУРИМТЛАЛАА хулгайчдад хумслуулмааргүй байна – ядуучуудад БЭЛЭНЧЛҮҮЛМЭЭРГҮЙ байна . Бид насан

Avatar

Нэргүй 2026-01-04 103.229.123.101

Дундчуулыг голлон бүрдүүлдэг багш, эмч нарын цалинг нэмэлгүй удаж, үйлчилгээний байгуулгуултай тохиролцслн, багш нарыг тэд нар хөнгөлөлтэй үнээр үйлчилэх болсон гэх мэтээр Оюун-эрдэнийн Засагийн газар багш нарыг даапалсаар ирсэн нь чухамдаа энэ улсыг дундаж давхаргагүй болгох бодлого гэхээс өөр тайлбар олдохгүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж