АНУ-ын цэргийнхэн өчигдөр өглөө /2026.01.03/ Венесуэльд томоохон хэмжээний цохилт өгч, тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамт баривчилсан гэдгийг Трамп баталлаа. Тэрбээр ажиллагаа амжилттай болсон тухай "Truth Social" хаягаараа жиргэсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Бямба гаригийн өглөө Венесуэлийн нийслэл Каракас хотод дор хаяж долоон удаа дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.
Тэгвэл Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригез Орост байгаа талаар түүний албаны дөрвөн эх сурвалж мэдээлсэн байна. Мөн түүний ах, үндэсний чуулганы дарга Хорхе Родригез Каракаст байгаа гэж байршлыг мэддэг гурван эх сурвалж мэдэгдэв.
Делси Родригез халдлага болсны дараа төрийн өмчит телевизээр аудио мессеж цацаж, Мадуро болон түүний эхнэр Силиагийн амьд үлдсэнийг нотлох баримт шаардсан байна. Харин Хорхе Родригез халдлагаас хойш гарч ирээгүй байна. Улмаар Венесэулийн төр хөл толгойгоо олохгүй байдалд шилжиж байна. Цохилт болохоос өмнө Николас Мадуро АНУ-тай маргаанаа түр хойшлуулж, яриа хэлэлцээ хийхэд бэлэн мэдэгдэж байсан юм. Тэрбээр "АНУ-тай хар тамхины наймаа, газрын тос, цагаачлалын асуудлаар тэдний хүссэн цагт, хүссэн байршилд хэлэлцэхэд бэлэн байна" гэсэн юм.
Үүнээс гадна, сүүлийн хэдэн сарын хугацаанд Венесуэлийн аюулгүй байдлын хүчнийхэн дор хаяж таван АНУ-ын иргэнийг саатуулсан тухай Вашигтоны албан тушаалтан мэдээлжээ. Энэ нь АНУ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод үзүүлж байсан дарамт, шахалттай холбоотой гэж үзэж байна. Уг дарамтад хориг арга хэмжээ, газрын тосны хориг, хар тамхины наймаатай холбоотой цохилтууд багтаж байсан. АНУ-ын албаныхны хэлснээр, саатуулагдсан иргэдийн хэрэг, нөхцөл байдал харилцан адилгүй бөгөөд зарим нь хар тамхины хууль бус наймаанд холбоотой байж болзошгүй аж. Гэсэн ч Венесуэль эдгээр америкчуудыг АНУ-тай хэлэлцээ хийхэд ашиглах дарамтын хэрэгсэл болгон барьж байгаа гэж АНУ үзэж байна. Энэ нь Орос улс өмнө нь АНУ-тай хэлэлцээ хийх үедээ америкчуудыг саатуулж байсан тактиктай төстэй юм.
3,548.92






















































Нэргүй 2026-01-04 66.181.186.153
Нобелийн шагналын төлөөх өрсөлдөөн юм болов уу
Нэргүй 2026-01-04 66.181.186.153
Манай нэгэн екс ерөнхийлөгч тэнд баригдаад, барьцаанд хоригдож байгаа юм болов уу, санаа зовж эхэлж байх чинь
Нэргүй 2026-01-04 185.129.62.64
Ха ха ха, хүзүүгүй тарвага Эби, алкаш салтаа Баяр хоёр хулгайлсан хөрөнгөндөө баригдаад барьцаанд орчихсон байгаа!
😄😂😝🤣😆
Нэргүй 2026-01-04 66.181.178.204
Венесуэл бол газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг цөөн орны 1.
Нэргүй 2026-01-04 66.181.178.204
…тэгээд л
зочин 2026-01-04 66.181.160.8
Венесуэлчүүд Мадурогоо огт хамгаалаагүй юм байна шдэ.. б** байтугай чавх ч харваагүй юм байна шдээ ..Бараг л "Бушуухан аваад яв" гэсэн юм биш үү ?…
Манайд иймэрхүү юм болвол Хүкийн хамгаалагч нар нь ядаж буугааа хуйнаас нь сугалах байгаа ?!!>>
Нэргүй 2026-01-04 103.57.93.243
АНУ-д ардчилал улам хумигдсаар. Гэмт хэрэг, борчууд тоймгүй. Тусгаар тогтносон улс руу дайрч улирдлагыг нь баривчлах нь хууль бус. Цаанаа өөр зорилготой дээрэм, Венесуэльд юу. их билээ?
зочин 2026-01-04 66.181.187.236
Ардчилал гэх нэрийн цаана бусдыг түрэмгийлэн эзлэх, хараат боол колонио болгох , луйвар хулгай,дээрэм хийх , байгалийн баялагийг нь тонож цөлмөх бусдыг шулж мөлжих хүсэлтэй аймшигт этгээдүүд байдгийн нэг тод жишээг энэ үйл явдал харуулж байна,, Улс орнууд ялангуяа манайх мэт ядуу буурай, хүч мөхөс орнуудын тусгаар тогтнол, улс орондоо эзэн суух эрх батлагаагүй болж байна ,
зочин 2026-01-04 66.181.187.236
Энэ ажиллагааг сайтар бэлтгэж,маш нарийн зохион байгуулж хэрэгжүүлжээ ,Мадурагийн ойр дотны, эрх мэдэл бүхий этгээдүүдийн урвалт бололтой, Хүчтэй хамгаалалтад байдаг улсын ерөнхийлэгчийг, ийм богино хормын дотор хулгайлна гэж байхгүй, Венесуэл бол хятад оросын хамгийн дотны холбоотон,Ихээхэн хөрөнгө оруулсан, Хамтын үйлдвэр олон,Энэ бол Венесуэл ,цаашлаад өмнөт америкаас, хятад оросын нөлөөг таслах оролдло ,энэ орнуудын эсрэг хандсан цэргийн ажиллагаа бололтой,Цаашид яаж өрнөхийг харах үлдэв
Нэргүй 2026-01-04 66.181.179.155
Утгагүй дарангуйлал дуусч лээ
Мартаж 2026-01-04 59.153.113.92
Хамт байсан уу?
Нэргүй 2026-01-04 107.189.30.236
Венесуэлчууд нийтээрээ гудамжинд гараад баяраа тэмдэглэж байна, Трамп болон Америкт дарангуйлагч Николас Мадурогаас салгаж өгсөнд талархаж байна гэж
зочин 2026-01-04 66.181.187.236
Америкийн жишгээр тухайлбал хятад эсвэл орос зэрэг гүрэн ажиллаж болно биз дээ Монголыг энэ жишгээр эзлэн түрэмгийлж ,өөрийн нутгийн зах хязгаар болгон, газрын баялагийг нь цөлмөж, Манайх мэт хөгжил муухан,сул дорой орнууд эх орондоо эзэн суух цаг өнгөрч эхлэж байгаа юм биш үү, Бүх ард түмний саналаар сонгогдсон хууль ёсны төр засгийг нь цэргийн хүчээр унаган ,түрэмгийлж буй нь,олон улсын энх тайван аюулгүй байдалын эсрэг ноцтой үйлдэл биш юм уу,
Нэргүй 2026-01-04 120.18.114.28
Оросууд олигтой байсан бол Зеленскийг ингээд барьчихгүй яасын. Олон хүний амь насаар тоглож байхаар.
зочин 2026-01-04 66.181.160.8
Гүүэээ энэ Америкчууд ингэж зардал чирэгдэл сүр дуулиан болж байхаар манай Хурцыг гуйсан бол ямарч чимээ шуугиангүй авчраад л өгчих байсан шд .. Тусгай ажиллагаандаа муу юмааааа… хөөрхийс
Нэргүй 2026-01-04 49.190.200.222
Манай ерөнхийлөгч ингэж аль нэгэн гадаадын ерөнхийлөгч зүгээр хүн явуулад гэрээс нь хүч хэрэглэн авч явах гэвэл хичнээн дургүй байсан ч амиараа хамгаална. Нөгөө тусгаар тогтнол гэж орилдогийн чинь гол утга учир мөн чанар нь энэ юм
Т1т 2026-01-04 202.9.46.188
Сэгсэлзүүрийг амиараа хамгаалах гэвэл больё доо, хайран амь. Хулгайчийг бариад явбал сайн л биз. Малаа! Тусгаар тогтнол гэнэ шүү тэнэгт!
Нэргүй 2026-01-04 103.145.234.19
Алиалах гээд ядчхымаа орк чинь
зочин 2026-01-04 202.9.47.59
Их гүрнүүд Бусдын нутагт улаан цайм дайн дээрэм хийдэг, дээрлэхдэг болж байх шив…..хүн төрөлхтөн хөл толгойгоо олохоо больж бга юм бна….? ийм жишиг хятад мэтийн улсад тогтвол юу болох вэ?
Нэргүй 2026-01-04 202.9.41.39
Дургүй хүргэсэн улсаа дарамталж ерөнхийлөгчийг барьж хорьдог жишиг тогтлоо. Том гүрнүүд хүсэн үедээ жижиг улсыг өөрийн эрхшээлдээ оруулж эсэргүүцвэл эзэлдэг хуучин хэв магтаа оржээ. Монголчууд бид 2 хөрштэйгээ болгоомжтой эвтэй найрсаг харьцах хэрэгтэй дээ. Орос, Хятадыг муулдаг хүмүүс бодолтой байх хэрэгтэй. Хэн нэг нь монгол руу дайрвал бид тэдэнтэй байлдаж чадахгүй. Зүгэр л олз болно. АНУ болон НАТО мөн Ц.Элбэгдорж ч туслаж чадахгүй
Нэргүй 2026-01-04 66.181.191.159
Чи Путиныг ярьж бн уу?
Нэргүй 2026-01-04 49.190.200.222
Угаасаа л ийм байсан өнөөдрийн энэ жишиг ч биш. АНУ аль 1980-аад онд Никурагийн ерөнхийлөгчийг ингээд барьж л байсан. Өнөөдөр харин тэр ерөнхийлөгч нь ардын баатар болсон. Каддафи, Садат Хусеин гээд л барууныхны баялгийнх нь төлөө өөрсдийнх нь үгэнд ороогүйн төлөө хэлмэгдсэн буурай орнуудын удирдлагуудын тоо хэдэн аравт хүрнэ. Харин ард иргэдэд нь диваажин амалсан нь хэзээ ч хаана ч байхгүй
Нэргүй 2026-01-04 66.181.182.34
Никарагуагийнх биш. Панамын ерөнхийлөгчийг баривчилсан. Үр дүнд нь Панам Төв америкийн хамгийн тогтвортой, өндөр орлогтой улс болсон
Нэргүй 2026-01-04 66.181.178.204
Панам бол авилгалчдын мөнгөө нуудаг санхүүгийн хар зах болоод дуусааский болсон. Ард түмэн туйлын ядуу.
Нэргүй 2026-01-04 66.181.188.240
Гэр бүлээрээ төрийн эрхийг барьдаг байжээ
Ha ha 2026-01-04 103.212.162.155
Avtobusnii jolooch khamaatnaadaa uur khend naidakh bilee
Утаа 2026-01-04 59.153.113.92
Гэрийнхээ хоолыг гэргийдээ захичихаад дараа нь чи сайн уу гэдэг нь