Шинэ он гарахтай зэрэгцэн Монгол Улсын Засгийн Газар гэнэтийн шийдвэр олон гаргалаа. Манай улсын эдийн засаг бүхэлдээ доройтож байгаа юу, эсвэл үнэхээр сайжирч байгаа юу гэдэг нь бодит амьдрал болон сайд, дарга нарын амтай зөрж байх шиг. Тиймээс "NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж, өнөө цагт монголчуудын амьдрал аль зүгт чиглэж буйг зах зухаас нь хүргэж байна.
"THE MONGOLZ"-ИЙНХОН ОНЫ ШИЛДГИЙН 2 НОМИНАЦИД ТУНАВ

Цахим спортын "CS2" төрлийн оны шилдгүүдийг тодруулдаг "HLTV Awards"-ийн номинаци бүрийн финалистууд тодорчээ. Тамирчид, дасгалжуулагчдын дунд нийт долоон номинациар шилдгүүд тодрох учиртай.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Сербийн Белград хотноо болно. "The MongolZ" багаас ахлагч "bLitz" болон дасгалжуулагч "maaRaa" нар өөрсдийн номинаци бүртээ финалд үлджээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
УИХ: БҮХ НАМ, ЭВСЭЛ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан тул өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар санал хураалт явууллаа.
Санал хураалтаар гишүүдийн олонх дэмжсэн тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
2025 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр 2 тэрбум төгрөгийг Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн юм. Эрдэнэсийн санд 2025 онд иргэдээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирснээс “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, эд зүйлийг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн байна. Монголбанкны дурсгалын зоосны дээж болон франчайз зоосыг гүйцэтгэлээр орлогод авахаар төлөвлөсөн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 162 ширхэг дээж зоосыг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэжээ.
1945 оны зоосон мөнгөн тэмдэгт 2.000 ширхэг, Монголбанкны “Хүндэт банкир” тэмдгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн хэмээн С.Наранцогт ерөнхийлөгч танилцууллаа. Түүнчлэн Монголбанкны санаачилгаар болон франчайзаар үйлдвэрлэсэн дурсгалын зоос, үрлэн мөнгө, гулдмайг Эрдэнэсийн сангийн Гүйлгээ санд орлогоор бүртгэсэн талаар, тус сангаас холбогдох төлөвлөлтийн дагуу дурсгалын зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдсан аж. Чингис хаан баримлын үзэсгэлэнгийн нээлт болон Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дахь эд зүйлсийн сэлбэн тордолт, бусад ажлын зардалын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлээд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дэх эд зүйлсийн талаар танилцуулсан.
Үргэлжлүүлэн тэрбээр 2026 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийн төслийг танилцуулсан юм. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2026 онд дараах байдлаар төлөвлөжээ. Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тусгасан байна. Мөн Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, ирэх онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлийг гүйлгээ санд орлогоор бүртгэх, үүнд 24,300 ширхэг дурсгалын зоосыг худалдахаар төлөвлөсөн байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"1.8 САЯ ИРГЭНД НЭГ САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО"

Үүнд нийт 80 гаруй ажлыг багтаасан байгаа. Инфляцийн дарамтыг арилгасан болон нийгмийн тодорхой бүлгүүдийн орлогын нэмэгдүүлэх ажлуудыг үүнд тусгасан.
ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталж, хүн амд үзүүлэх үйлчилгээний зохицуулалтын уялдааг хангах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, зөвлөл, хороо, комиссын дарга нар, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоодог бүх төрлийн татвар, хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгав.
Статистикийн мэдээллээр эдийн засгийн өсөлт 5.9 хувь, инфляц 8.2 хувь, Төв банкны зорилтот түвшин орчимд, төлбөрийн тэнцэл ашигтай, гадаад валютын улсын нөөц 6 тэрбум ам.долларт хүрээд байна.
Энэ өсөлтөд хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт улирал дамнан хадгалагдаж, уул уурхайн салбар III улиралд сэргэсэн нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, ажилласнаар орлого сайжирч, бараа үйлчилгээний импортын өсөлт саарч, урсгал дансны алдагдал тогтворжиж, нөгөө талаас санхүүгийн дансны ашиг өмнөх оноос нэмэгдсэн байна. Ингэснээр төлбөрийн тэнцэл ашигтай гарч, ханш тогтворжжээ.
Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,548.92


















































ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-01-04 103.229.123.231
Англид өөрийн орон сууцаа худалдахад татвар авахгүй, хоёр дахь, гуравдахь орон сууцаа худалдахад татвар авдаг.Англид ХАОАТ шатлалтай. 50000 паундаас доош орлогоос 20 хувь, 50000-100000 паундаас 40 хувь, 100000 паундаас дээшхи орлогоос 45 хувь авдаг.Манай ач охин Лондонд хувийн санхүүнийг компанип ажилладаг юм. 40 хувийн ХАОАТ, дээр нь 8 хувийн нийгмийн даатгалын шимтгэл, бүгд 48 хувийн татвар цалингаасаа суутгуулдаг гэнэ.Хөдөлмөрийн нам нь татвар бууруулах амлалтаа биелүүлэхгүй байгаа гэнэ.
Нэргүй 2026-01-04 202.55.188.109
NaaD BELEN MOGOCHIN 30 MINUTIIN DOTORBAPU GIIN ORLOGO BOLNOO TERNII OROND 5 TOLGOIN STANTSAA BRIAA