Хятад, Японы хурцадмал харилцаа бизнесийн салбарынханд нөлөөлөв

Хятад, Японы хурцадмал харилцаа бизнесийн салбарынханд нөлөөлөв

Хятад, Японы хурцадмал харилцаа бизнесийн салбарынханд нөлөөлөв

Бээжин, Токиогийн хурцадмал харилцаанаас болж Японы бизнес эрхлэгчдийн гурван томоохон бүлэг энэ сарын 20-ноос эхлэхээр төлөвлөгдсөн байсан дөрвөн өдрийн айлчлалаа хойшлуулаад байна. Бараг 200 орчим хүнтэй айлчлалын баг Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзахаар хүсэлт тавьсан байсан ч тодорхой хариулт авч чадаагүй.

Айлчлалын багт тус улсын хамгийн хүчирхэг бизнес бүлэг болох Японы бизнесийн холбооны тэргүүн Ёшинобү Цүцүй, Япон-Хятадын эдийн засгийн холбооны тэргүүн Косэй Шиндо, Японы худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Кэн Кобаяаши нар багтжээ. Япон-Хятадын эдийн засгийн холбооны зохион байгуулдаг энэ айлчлал нь 1975 оноос хойш бараг жил бүр зохион байгуулагдсан. Япон улс Хятадын мэдэлд байдаг Сэнкакү арлуудын нэлээн хэсгийг 2012 оны есдүгээр сард худалдаж авсны дараа уламжлалт айлчлал нэг удаа хойшлогдож байв.

Айлчлал бодит үр дүнд хүрэхгүй нь гэсэн шалтгааныг удирдлагын зүгээс төлөөлөгчдөд хэлсэн аж. Мөн дараагийн удаад айлчлал хэзээ товлогдохыг тодорхой мэдээлээгүй байна.

Эргэн сануулахад, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи "Хятад улс Тайваньд халдан довтолбол Япон хөндлөнгөөс оролцож магадгүй" гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсгээд буй. Энэ удаагийн хойшлогдсон айлчлалын талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан хэлэхдээ "Хоёр улсын хэвийн харилцааг сэргээх нөхцлийг бүрдүүлэхийн тулд Япон улс ерөнхий сайдынхаа алдаатай мэдэгдлийг буцааж авахыг бид шаардаж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-03 202.126.88.119

ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ ДАРАА ОРОСЫН ЯПОНТОЙ ХИЙСЭН ХАРИЛЦАН ҮЛ ДОВТЛОЛЦОХ ГЭРЭЭ НЬ ХОЖИМ ЯАЛТЫН ГЭРЭЭТЭЙ ЗӨРЧИЛДӨЖ ХОШНОГО АРЧИХ ЦААС БОЛОН ХУВИРЧ БАЙСАН. ХАХАХАХАХАХАХА. ТЭГЭЭД ОРОСУУД ЯЛТЫН ГЭРЭЭНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ДАЙНЫ БУЗАР ГЭМТ ХЭРЭГТЭН, НОВШИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ЯПОН РУУ ГЭНЭТИЙН ҮХЛИЙН ЦОХИЛТ ӨГЧ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫГ ЭХЛҮҮЛСЭН.

Avatar

Нэргүй 2026-01-03 66.181.186.200

Өмхий самуурай л бол самуурай л дхх. Ингэж их далчинаж байгаап хүн төрлөгтөн хийсэн бузар үйл ээ дэлгүүлэнь дутаж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж