Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж буй Дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буулаа. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж байна. Үүнтэй зэрэгцэн дүүжин замын системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үндсэн даацын ган татлагууд Монгол Улсад ирээд байна. Энэхүү ган тросс нь дүүжин замын тээврийн системийн найдвартай ажиллагааг хангах гол элемент бөгөөд одоогоор холбогдох гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын хяналт, шалгалтын ажиллагааг хийж байна. Тус ажиллагаа дуусмагц дараагийн шатны дотоод тээвэрлэлт, угсралтын талбайд хүлээлгэн өгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм. Техникийн үзүүлэлтийн хувьд, төсөлд зургаан ширхгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утсаар бүрдсэн ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй бөгөөд өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан.
Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмж, нэмэгдэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчин үеийн дэд бүтцийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн суурьшлын бүсүүдийг хооронд нь шууд холбож, нийслэлийн нийтийн тээврийн системийг байгальд ээлтэй, хүртээмжтэй, олон тулгуурт шийдэлд шилжүүлэхээс гадна тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг нэмэгдүүлэх бодит үр нөлөөтэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,548.92






















































Нэргүй 2026-01-02 66.181.190.221
хэрэггүй эд явган алхсан нь дээр
Зочин 2026-01-02 202.9.46.82
Нямбаатарын хужааг дэмжсэн хужаагаас авчирсан ган татлага тасарч олон хүний аминд хүрвэл энэ хүн хариуцах уу , хариуцсан ч авилгач шүүх нь хэргийг нь хаагаад өнгөрөх үү
Жонхуу 2026-01-02 202.9.47.78
газар дээорхи автобусаа аятайхан явуулж чадахгүй байж агаарт хүнээ зөөх юм гэсээн. хүйтэн .хариуцлагагүй .цахилгаангүй Монголд бүдүүлэг боловсролгүй чадваргүй Нянгар явуулах л юм байх даа. Талбайн дээрхи Самарсайханы усан оргилуур шиг хаяж болохгүй явж болохгүй гай л үүснэ. Сайхан мөнгө ш*** юм аа.
᠃ ᠃ 2026-01-02 202.9.40.233
гааль өлөн шүү
Нэргүй 2026-01-02 59.153.113.193
Энэ ингээгээд байгаа хүмүүсийн учрыг ойлгохгүй юм. Дүүжин тээвэр яагаад Улаанбаатарт явж болохгүй гэж
Нэргүй 2026-01-02 188.162.254.77
дуужин тээвэр олон оронд ашиглагдаж байна !!!!!! харин Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан кофе ууж суух гэж цуглардаг ядаргаатай байгууллагыг зовхон Монгол улсад туршилт хийгээд 35 жил боллоо!!!!!!!!!!! дахиад хэдэн жил энэ туршилт ургэлжлэх вэ !???????????????
Нэргүй 2026-01-02 202.9.41.101
х***а манж бодлго шаагүй хэргжүлгээгүы хүрэнгүй юм газр гэж бхгүй бүхигазр х***а манж бодлго шаасн манж ньөүүр айхтр.
Нэргүй 2026-01-02 202.9.41.101
худлаа ш** х***а манж лаларууда нам төр хулгаылж толгоыд шаасн х***а манж л******д гажир гажиг юм шаагаад х***а манжруугаа зайл хаа сайгүй х***а манж бодлго шаагаад хэргжүүлээд.
Нэргүй 2026-01-02 66.181.176.147
хайран мөнгө.үүний оронд хэдэн дээд сургууль нүүлгэж оюутны хотхон барьсан бол түгжрэлд тх нөлөөлөх байсан
Нэргүй 2026-01-02 59.153.113.193
Хичнээн дээд сургууль байна, одоо юу нэмж барих гээв
Нэргүй 2026-01-02 59.153.113.206
Үззэч оркуудаа. олон орон хотод нийтийн тээвэрт ашиглаж байгаа. хямд хурдан.
Зочин 2026-01-02 59.153.113.232
Энэ гэж нэг реклам нь хэтийдсэн төсөл нэг байна аа, бараг нэг хадаас хадаад л захиалгаар нэг тэд эдэн хувийн гүйцэтгэлтэй энэ тэр гэсэн юм нийтлүүлэх, ингэж сүржигнэж2 цэст нь хүлээлтэд хүрэхгүй, хүн ч суудаггүй хөгийн юм болчих вий дээ, ажлаасаа ам нь түрүүлсэн юм ч хэцүү ш дээ
Зочин 2026-01-02 66.181.180.226
тоо хэтрүүлээд тросс тасарвал хэцүү л юм болно доо.
Нэргүй 2026-01-02 66.181.160.26
тог тасраад паг агаарт дүүжлээстэй борц юмуу эсвээс хөлдүү
Нэргүй 2026-01-02 202.9.40.228
хаа сайгүй манж хужаагуудыг томжлиын гэж манж хужаагууд толгойд шаагаад эзлээд манж хужаагуудыг толгойд шаагаад авцн тэгээд байж байг уу.
Зочин 2026-01-02 45.117.34.67
Шинэ оны мэнд ээ, ёооё за хүмүүсийг тэнгэрт нам гацааж наранд цохиулж муужруулах вий дээ, хүйтэнд хөлдөөж а**х вий дээ, тасарч унаад хариуцах эзэнгүй хүний амь үрэгдэх вий дээ л гэж санаа зовжийна шүү, нээрэнгээсээ.
зочин 2026-01-02 66.181.187.236
Ийм тээвэр орон бүрт газар сайгүй ажиллаж байна, Хугацаа нь дуусвал эд ангийг нь сольно, Бүхэлд нь өөрчилж аюулгүй ажиллуулж болно, Зөвхөн хүмүүсийн хариуцлага сахилгаас хамаарна, Хариуцлагагүй хэнэггүй хандвал бүх тээвэр аюултай, Үүнээс ч эрсдэлтэй зүйл олон бий, Муу амлаж бусдыг бүү айлга,
Нэргүй 2026-01-02 66.181.178.141
Нийтийн тээвэрт ашигладаг орон байдаг болов уу ????? Харин аялал зугаалал, болон хад чулуу цас мөстэй уулын спорт зэрэгт бол бараг л бүх орон ашигладаг л да
Нэргүй 2026-01-02 59.153.113.206
нийтийн тээвэрт олон оронд ашиглаж байгаа.
Ц.Эрдэнэбилэг 2026-01-02 202.72.245.121
еэ базарваань бас хэдэн иргэнийг минь авч одох вий дээ