Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ

Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ

Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ

Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Төрийн мэдлийн хэвлэлүүдийн мэдээлснээр, жагсаалын үеэр гурван хүн амиа алдсан байна.

Барууны орнуудын хориг арга хэмжээ болон бусад хүчин зүйлсийн улмаас Ираны үндэсний мөнгөн тэмдэгт болох риалын ханш огцом унаж, инфляцийн түвшин хяналтаас гарсан хэмжээнд хүрчээ. Улсын хэмжээнд инфляци арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 40 хувиас давсан байна.

Тегеран хотын дэлгүүрийн эзэд болон иргэд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлснээс хойш жагсаал улс даяар тархсан. Мөн жагсагчид цагдаа болон аюулгүй байдлын бусад хүчнийхэнтэй мөргөлдсөн талаар мэдээлж байна.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн жагсаал нь 2022 оноос хойших хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болж байгаа аж. Тухайн жил Махса Амини цагдаагийн хорих байранд нас барсны дараа улс даяар өргөн хэмжээний жагсаал өрнөж байсан юм. Түүнийг хижабаа зохих ёсоор зүүгээгүй гэх үндэслэлээр баривчилсан байжээ.

Засгийн газар эмх замбараагүй байдлыг намжаахын тулд эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авах зорилготой байгаагаа онцолж байгаа. Гэсэн хэдий ч ойрын хугацаанд илүү олон мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ха ха ха 2026-01-02 202.21.113.115

Ираныг бузар исламистууд хүн төрөлтөнөөс хойш чангааж дундад зуун руу чирж байна. Исламаас ангижирч байж Ираны ард түмэн зол жаргалтайгаа золгох болно.

Avatar

Нэргүй 2026-01-02 202.9.40.228

х***а манжууд одо ийм юм бхгүй андуурваа.

Avatar

Нэргүй 2026-01-02 202.9.40.228

Мнголыг энэ бдлаар тусгр тогтнсн гэдгээсгаргж хаянаа нам төрд нь х***а манжууд толгойд нь гарцн х***а манжууд эзлцн нэр төдийн хэрглсн х***а манжууд эзлцн. Тэгээд х***а манжуудын хулгай эзллт дуусгвр болн. худла тсгаар тгтнсн гэсн нэрнээс гаргж хаяж тэгээд х***а маэж эзллтээс сална.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж