Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа 2026 онд Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх хугацааг сунгажээ. Тодруулбал, визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгаж, 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл болгож шийдвэрлэсэн байна.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах БНСУ-ын иргэдийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл визийн шаардлагаас чөлөөлсөн байсан хугацаа дуусаад байсан юм.

Мөн энэ онд Монгол Улсад 30 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх дараах 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлжээ.