Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн зургаан бүсийн 12 аймгийн 17 байршилд Улсын аялал жуулчлалын бүсийг анх удаа хэлэлцэж баталсан. Ингэснээр улсын аялал жуулчлалын бүсийн зарчим, үнэт зүйл нь байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтвортой хөгжлийн бодлого, ногоон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэх аж.
2025 оны арванхоёрдугаар сар хүртэл нийт 846,103 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад таван хувийн өсөлттэй үзүүлэлт юм. Харин 2025 оны арванхоёрдугаар сард дангаар 38.118 жуулчин Монгол Улсад зорин иржээ.
Сарын дүнгээр авч үзвэл 2025 оны аялал жуулчлалын урсгал нь улирлын хэлбэлзэлтэй боловч зуны саруудад оргилдоо хүрч, долоо, наймдугаар сард хамгийн өндөр үзүүлэлттэй байв. Өнгөрсөн 2024 онтой харьцуулахад 2025 онд ихэнх саруудад жуулчдын тоо өссөн нь зах зээлийн сэргэлт, олон улсын сурталчилгаа, эвент арга хэмжээ, нислэгийн хүртээмж нэмэгдсэнтэй холбоотойг харуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар дараах 17 газрыг Улсын аялал жуулчлалын бүс болгожээ. Үүнд:
1. Амарбаясгалант хийд
2. Горхи Тэрэлж
3. Бурхан Халдун уул
4. Онон голын хөндий
5. Дадал
6. Хөдөө арал
7. Буйр нуур-Халх гол
8. Алтан овоо уул
9. Цагаан суварга
10. Шуранг
11. Улаан цутгалан
12. Өгий нуур
13. Цэнхэрийн халуун рашаан
14. Галуут
15. Хөвсгөл нуур Ханх, Хатгал
16. Отгонтэнгэр
17. Алтайн таван Богд, Хотон, Хурган нуур
3,548.92






















































Нэргүй 2026-01-02 202.70.43.34
АЯлал Жуулчлал Улсын Эдийн Засгийн ГОЛЛОХ САЛБАР БИШЭээ