АҮЭБЯ: АИ-92 автобензин 8640 тонн байна

АҮЭБЯ: АИ-92 автобензин 8640 тонн байна

АҮЭБЯ: АИ-92 автобензин 8640 тонн байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензины импорт, тээвэрлэлтийг нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн /2026.01.02/ байдлаар Улаанбаатар төмөр замд шатахуунтай 761 вагон байна. Үүнээс
  • АИ-92 автобензин 144 вагон буюу 8640 тонн,
  • АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн,
  • ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2420 тонн тус тус байна.
Буух өртөөдөөр авч үзвэл, Толгойт өртөөнд 61 вагон, Улаанбаатар өртөөнд 13 вагон, Эрдэнэт өртөөнд дөрвөн вагон, Дархан өртөөнд хоёр вагон, Сүхбаатар өртөөнд 15 вагон, Замын-Үүд өртөөнд 38 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байна. Нийт 2026 оны нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд нийт 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал,
Сүхбаатар боомтоор
  • АИ-92 автобензин – 33 вагон буюу 2032 тонн
  • Дизель түлш – 115 вагон буюу 7197 тонн

Эрээнцав боомтоор

  • Дизель түлш 63 тонн
  • Замын-Үүд боомтоор
  • Дизель түлш – 1597 тонн тус тус орж ирээд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-02 59.153.113.168

литр нь хэлээр худалдаалж байгаа юм болоо 20590дрээ нэмсэн үү хэвээрээ юу

Avatar

Худал 2026-01-02 202.9.46.52

худлаа даа худлаа, тайвшруулах хуурамч заль мэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж