Японы Ишикава мужийн нутаг дэвсгэр Ното хойгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш бүтэн хоёр жил өнгөрчээ. 2024 оны нэгдүгээр сарын 1-нд болсон эл гамшгийн улмаас дор хаяж 690 хүн нас барсан. Эндээс 470 хүн нь газар хөдлөлтийн дараах гамшиг, эрүүл мэндийн асуудлаас болж нас барсан гэдэг.
Мөн эвдэрч сүйдсэн байшин барилгын тоо 165 мянга давжээ. Эдгээрийн 70 хувь нь Ишикава мужид байна. Тус мужид 17 мянган хүн одоо хүртэл орон нутгийн засаг захиргаанаас олгосон түр байгууламжид амьдарч байна. Энэ төрлийн нийтийн орон сууцны барилгын ажлыг энэ онд илүү хурдасгахаар албаныхан төлөвлөжээ.
Барилга байшингуудыг сэргээн засварлахад цаг хугацаа, мөнгө хөрөнгө ихээхэн шаардагдаж байгаа тул оршин суугчдын тоо ч цөөрсөөр байгаа аж. Мужийн албаныхны тооцоолсноор газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Окү Нотогийн оршин суугчдын тоо 13 хувиар буурчээ.
3,576.02






















































Холбоотой мэдээ