Оросуудын 2026 оны хүсэл

Оросуудын 2026 оны хүсэл

Оросуудын 2026 оны хүсэл

Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. Хоёр оны зааг дээр олон олон орос хүн Украин дахь дайныг дуусаасай гэж хүсч буйгаа "The Moscow Times" хэвлэлд илэрхийлжээ. Дөрвөн жил үргэлжилж буй дайнаас эгэл жирийн оросууд одоо залхаж байна.

30 настай Андрей "Эх орон нэгтнүүдийнхээ өмнөөс хүсэх зүйл гэвэл дайн дуусаасай гэдэг л байна" гэх аж.

Оросын бие даасан судалгааны байгууллагуудаас үйл ажиллагаагаа тогтвортой явуулж үлдсэн цор ганц газар бол "Levada Center". Тус байгууллагын өнгөрсөн оны арваннэгдүгээр сард явуулсан судалгааг харвал, оросуудын дийлэнх нь буюу 65 хувь нь энхийн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох цаг нь ирсэн гэж үзэж байна.

Москва хотын нэгэн оршин суугч нэрээ нууцлан яриа өгөхдөө "Орос оронд жинхэнэ гайхамшиг тохиолдоосой гэж хүсч байна. Зөвхөн энх тайванд хүрсэн цагт, эсвэл мөргөлдөөн түр ч болтугай зогссон тохиолдолд л ийм зүйл болно. Байнгын түгшүүр, хязгаарлалт дор амьдрахаа больсон цагт л гайхамшиг тохионо" гэсэн юм.

Украинчуудын хувьд 2025 он бол дайн эхэлснээс хойших хамгийн их хохирол амссан жил байлаа. Тодруулбал, өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар нас барсан хүмүүсийн тоо 2024 оны мөн үеэс 24 хувиар их байв. Үүний зэрэгцээ ОХУ-ын хүчин стратегийн ач холбогдолтой Покровскийг эзэлсэн зэргээр багагүй ахиц дэвшилтэй байжээ. Гэхдээ том зургаар харвал фронтын шугамд бараг өөрчлөгдсөн зүйл үгүй.

Оросын бие даасан хэвлэл "Mediazona"-д мэдээлснээр дайн эхэлснээс хойш ОХУ 156 мянга гаруй цэргээ алдсан аж. Мэдээж бодит тоо үүнээс хамаагүй их байх магадлалтай.

Талууд энхийн хэлэлцээрт хүрэх гэж удаа дараалан оролдож буй ч амжилт олоогүй хэвээр. Хоёр тал хэн хэнийхээ үндсэн шаардлагад буулт хийхийг хүсэхгүй байна.

Оросын армийн нэгэн цэрэг яриа өгөхдөө "2026 онд зарим нөхцөл байдал тодорхой болоосой гэж цэргийнхэн бид чин зүрхнээсээ хүсч байна. Энх тайван тогтоно гэх итгэл найдвар бага байгаа ч гэлээ Украины нийгэм, дэглэмд томоохон өөрчлөлт гарахыг хүлээж байна. Олон хүний амь үрэгдэхгүй л бол сайн шүү дээ" гэжээ. Тус цэргийн хэлж буй үг Зеленский бол хууль ёсны бус удирдагч гэх Кремлийн мэдэгдлийн тусгал болно. Олны мэдэж байгаачлан Зеленскийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон ч дайны цагийн хуулиар тэр албан тушаалаа хүлээлгэн өгөөгүй байгаа билээ.

Дайн эхэлснээс хойш ОХУ энгийн иргэдээ нөлөөллөөс нь аль болох хамгаалахыг хичээж иржээ. Гэвч дөрвөн жилийн хугацаанд цензур, эрчимжүүлсэн цэрэг татлага, барууны хориг арга хэмжээнээс улбаатай улам улам овоорч буй дарамт шахалт, эдийн засгийн хүндрэл гээд дайн амьдралын бүхий л талбарт шургалан орж чадав.

Айл өрхүүдэд санхүүгийн дарамт мэдрэгдэх болсон тул баяр ёслол тэмдэглэх зардлаа хязгаарлаж байна. Гэхдээ уламжлал болсон баяраа тэмдэглэхээр төлөвлөж байгаа гэж оросуудын 87 хувь нь судалгаанд хариулжээ. Москва хотын оршин суугч эмэгтэй ярихдаа "Би урьд өмнө ийм зүйл огт харж байсангүй. Гэхдээ орлогоос үл хамааран хүн бүр л үнийн өсөлт, татварын нэмэгдлийн талаар гомдоллож байна" гэжээ.

Мөн "Telegram", "WhatsApp", "FaceTime" зэрэг платформууд ажиллахаа больсон нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж байгаа аж. Цахим хориг энэ төдийхнөөр хязгаарлагдахгүй. 2025 онд батлагдсан шинэ хуулийн дагуу оросууд цахим сүлжээнээс "хэт даврагч" агуулгатай материал хайж болохгүй болсон. Хууль зүйн яамны "хэт даврагч" материал гэж шошголосон хэдэн зуун хуудас жагсаалтад багтах ямар нэг зүйлийг цахим сүлжээнээс хайх юм бол хууль зөрчсөнд тооцогдоно гэсэн үг юм.

Оросын Аюулгүй байдлын алба өнгөрсөн оны эхний хагасын байдлаар 173 хүнд улс төрийн шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ нь 2022 оныг бодвол огцом буурсан үзүүлэлт аж. Яагаад гэвэл дайныг эсэргүүцэгсдэд оноож буй хүнд ял шийтгэл, улам улам ихэсч буй цензур зэргийг харсан ард иргэд үгээ хэлэх бус амаа хамхихыг сонгох болсон.

Улс төрийн хавчлага болон цэрэг татлагаас болж дор хаяж 650 мянган орос хүн эх орноосоо дүрвэжээ. "The Moscow Times" хэвлэлд яриа өгсөн нэгэн өсвөр насны хүү "Гадаадын бүх агентад гэртээ эргэн ирэх боломж олгоосой гэж шинэ жилийн хүслээ шивнэлээ" гэжээ.

Дайн дажны хажуугаар хүйсийн цөөнхийн нөхцөл байдал ч хүндэрсэн. "LGBTQ+" хүмүүсийн эрхийг хамгаалдаг "Vykhod" бүлгийн мэдээлснээр 2024-2025 онд дор хаяж 20 хүн энэ төрлийн хэргээр ял авчээ. Тодруулбал, энэ хүмүүс аль 2023 онд Орост хориглосон "LGBTQ+" хөдөлгөөнд оролцсон байна.

"Үр хөндөлт хийлгэх боломжийг хязгаарлах, ижил хүйстнүүдийн суртал ухуулга гэсэн хэргийг бусдад тохох зэргээр хүний хувийн сонголтыг үгүйсгэсэн хуулиудыг 2026 онд хүчингүй болгоно гэж найдаж байна. Бас аль болох хурдан энэ дайныг дуусгаж, бусад улстай харилцаагаа сэргээж, эдийн засгаа хөл дээр нь босгоосой" гэж "LGBTQ+" цөөнхийн төлөөлөл ярьжээ.

Он солигдох мөчид олон орос хүн дайнаас өмнө хэчнээн сайхан амьдардаг байснаа эргэн нэг дурсжээ.

Оренбург мужид жижиг бизнес эрхэлдэг нэгэн эмэгтэй хэлэхдээ "2026 он гарахаас урьтаад нэг алхам ухарч, эргэцүүлэн бодоцгооё. Бүх дэлхий Оросын сайн сайхан, нээлттэй, зочломтгой байдлыг мэдэрч гайхширсан 2018 оны ДАШТ-ий үеийг эргэн санацгаая. Шереметьево нисэх буудлаас Европын аль ч нийслэл рүү очиж болдог байсан тэр он жилүүдийг эргэн саная. Орос хүн бүрт төсөөлж болох хамгийн агуу, халуун дулаан, нэгдмэл хайр, итгэлийг хүсье. Илүү сайн сайхан зүйл өмнө минь байгаа гэдэгт итгүүлэх хүүхэд шиг гэнэн итгэлийг бас хүсье" гэжээ.

Харин өмнөд Краснодар мужид амьдран суудаг эхнэр нөхөр хоёр шинэ онд бүх хүн төрөлхтөнд хайр, уучлалыг хүсч байна. "Хүн бүр хэн нэгнийг гомдоосон эсэхээ эргэцүүлэн бодож, жаахан ч гэсэн эелдэг, зөөлөн байвал түүнийг л аз жаргал гэнэ. Бие биедээ зөөлөн хандаж, хайраа мэдрүүлцгээе" гэж тэд хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
18
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хөх 2026-01-02 66.181.164.64

Модон жорлонгоо янзалаад баачиж чадахгүй үхэрнүүд юун Зеленский ярих хаха хэхэ хохо чамайг бодвол наад хүн чинь дэлхийн хамгын хүчирхэг армитай улстай 5 жил үзэлцлээ жинхэнэ мужик, чи бол жалганд барьсан 4 ханатай гэрийнхээ ялааг ч барахгүй суужийж дэлхий дахин АНУ Орос гэж том2 бүлтэрнээ, зах гарч тэрэг түр ажил олж хий….

Avatar

Зоос 2026-01-02 150.228.177.5

Худал мэдээлэл.
Оросууд хэзээ ч дайныг хүсээгүй.
Гэхдээ яргачин зелень барууны алуурчдын өдөөсөн өдөөлтийн эсрэг шударга хариуг өгч байгаа.
ингэж бичээд ОРОС орны ялалтыг мөхөөнө гэвэл горьдсоны чинь гарз за.

Avatar

Өөдгүй а.луурчин хулгайч худалч дээрэмчин оросууд 2026-01-02 202.21.113.115

А.луурчид дээрэмчид худалч луйварчин дээрэмчин оросуудад уучлал байхгүй. Энэ улс бүрмөсөн сүйрэн унаж алга болж байж дэлхийн хүн төрөлтөн амар амгалан байх болно.

Avatar

зочин 2026-01-02 66.181.187.236

Баасаа ч бүрэн арчиж чадахгүй арчаагүй хэдэн хулгайч, архичин, орос орныг мөхөөх юм гэнэ,

Avatar

Heartland 2026-01-02 103.212.162.34

Орос ялагдвал хажуу хятад,хаа холын АНУ,ЕХ гээд Монгол улс руу баасны ялаа адил шавж хоослоно….!!!!!

Avatar

Нэргүй 2026-01-02 172.232.142.209

Ороzууд дэлхийгээс арчигдаж байвал сайн.

Avatar

Нэргүй 2026-01-02 172.232.142.209

Ороzууд үхэж далдарч байвал сайн.

Avatar

Нэргүй 2026-01-02 103.145.234.117

Өөрсдөө арчаагаа алдаж байж юун ч Орост санаа зовж хэрэлддэг юм бэ дээ

Avatar

Нэргүй 2026-01-02 178.174.229.45

DURAKUUD NAAD UGEE TER PUTIN ALUURCHINDAA TUR ZASAGTAA HELEESEI

Avatar

зочин 2026-01-02 66.181.187.236

Ард түмэн алуурчинг төрийн эрхэнд гаргадаггүй юм, Ардчилагч гэх бүлэг хулгайчдын сүйрүүлсэн орос орныг, В,Путин түүний намын нөхөд төрд гарч засч залруулж,сэргээн босгосон, Хэнд ч дийлдэшгй агуу болгов, Энэ дайныг барууны түрэмгий хүчин Украины нацистүүд өдөөсөн , Орос орныг устгах гэж дайрсан, Үүний цаана орос хятад орныг унагаж,дэлхийд ганцаар ноён суух, бусдыг боол барлагаа болгон,,хязгааргүй дарлаж мөлжих санаа байсан, Хүчээ буруу тооцож,Эсрэг талаа дутуу үнэлж,Хариугаа хатуу амсаж байна

Avatar

зочин 2026-01-02 66.181.187.236

Оросууд зөвхөн өөрийн орны төдийгүй, ,эрх чөлөө тусгаар тогтнолыг хүсэгч буёад бүх орны иргэдийг, дарангуйлагчдын савраас хамгаалж байна, Хэнд ч дийлдэшгүй агуу гэдгээ харуулж байна

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.178.141

хэн ямар дарангуйлагч аас хамгаалаад байгаам боло оо хааа хаааа. ард түмнийхээ толгойг угаасан үгийг нь чи давтаад байхийм да , эсрэгээрээ одоо ард иргэд нь тамд унаж , мөн хэдэн зуун мянган хүний амь насыг егүүтгээд байхад чи ингэж ойлгосоор сууна уу . Хэн дарангуйлагч болсон нь одоо бүүр тод томруун аар дэлхий даяараа харж байна даа

Avatar

Нэргүй 2026-01-02 204.111.121.6

За болио, аргүү монголоо ! Даян дэлхий Путиныг үзэн ядаж бхад чи өмөөрч тэнэгтээд хэрэггүй ш дээ !

Avatar

Heartland 2026-01-02 103.212.162.34

эрүүл,саруул сэтгэлгээний зөв ойлголт байна.АНУ ОДОО БОДИТ БАЙДЛЫГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ОЙЛГООД ДЭЛХИЙН БАРУУН ХАГАС МАНАЙ ЭРХШЭЭЛД БАЙХ ЁСТОЙ, ЗҮҮНИЙГ ОРОС ХЯТАДТАЙ НЭГ ИХ БУЛААЦАЛДАХГҮЙ ГЭЖ БАЙНА. ГЭВЧ ОРОС, ХЯТАДААС ИЛҮҮ БОЛОХ АВААС БҮХДЭЛХИЙГ ЭЗЭГНЭХ ШУНАЛ НЬ ХЭВЭЭРЭЭ. ЭНЭ БОЛ КАПИТАЛИЗМЫН ХУУЛЬ…..!!!!!!!

Avatar

Хал 2026-01-02 59.153.113.92

Мэддэг бол хүнээр гуйлгахгүй биз. Ажилаа хий эсвэл цаг хугацаа

Avatar

Нэргүй 2026-01-02 160.250.66.4

Өөрсдөө үндсэн хуулиа зөрчиж нэг хүнийг 4,5 дахин сонгож, өөрсдөө хил хязгаараар нь зөвшөөрч аюулгүйн баталгаа олгосон улс руу зэвсэглэн халдах балмад үйлдлийг Оросууд л хийнэ. Тийм бүдүүлэг. Монголчуудад 2 хон сонголт байсан учраас л Зөвлөлтийг дагасан болохоос сайндаа ч биш. Дээрээс нь Зөвлөлт-Орос хоёрыгоо байнга андуурна. Одоогийн ОХУ чинь Хятадтай нийлж Монголын тусгаар тогтнолыг үгүй хийсэн Хаант Оросын хувилсан дүр. РЦНК-ийн хашаанд байгаа Кростовецкийн хөшөө бол үүний тод жишээ

Avatar

Зочин 2026-01-02 103.26.195.111

Оросууд өөр оронд амьдарч байгаа орос иргэдээ ингэж хамгаалж өмгөөлдөг юм байна. Үүнийг түрэмгийлэл гэж үзэх үндэслэлгүй. Харин өөрийн оронд амьдарч буй орос иргэдээ хяддаг нацистууд бол хүн. төрөлхтнөөс гажууд үйлдэл хийсэн дээ. Монголчууд бол гадаадад байгаа монголчуудаа хүн ч гэж тоодоггүй . 160.250.66.4 үүнийг ойлгохгүй л дээ

Avatar

Нэргүй 2026-01-02 160.250.66.4

Үхсэн хойноо. Өвөө эмээ ах дүүсийн чинь цусаар гараа угааж байсан зэрлэгүүдийг өмөөрөх хэрэггүй. Оросын эрх баригчид зүв зүгээр амьдарч байсан Украин дахь Оросуудаа сумлаж салан тусгаарлах бүлэг байгуулж тусгаар тогтносон улсын зэвсгийн бай болгосон. Баян-өлгийн хэдэн казах "Бүгд найрамдах Баян-өлгий ард улс" гэж байгуулаад Казахстантай нийлнэ гэсэнтэй яг адилхан. Бараг бүх хүн нь Оросоор ярьдаг байсан Мариуполь хотыг Оросууд газрын хөрстэй тэгшилсэн ингэж хамгаалдаг юм уу?

Avatar

буяа 2026-01-02 66.181.185.184

цагаан хаан 1911 онд з****г зээл өгч сургагчаа явуулаагүй бол манжаас тусгаарлах будаа,1920онд цагаан цэрэг орж ирж гамингуудыг хөөж Богд хаант улс байгуулаагүй бол 1921 онд сүхбаатарын авч явсан гэгдэх тусламжийн бичиг тамгагүй байх байсан тийм бол орос цэргүүд орж ирж их бууны галаар туслаагүй бол хиагтад 10000 гариу зэвсэгтэй гамин цэргийг 400 гариухан монгол цэрэг хөөж гаргаж чадахуу 1945 онд ялтын хэлэлцээгээр монголыг тусгаар улс болгохоор америк ангилиар зөвшөөрүүлж монголыг тусгаар улс

Avatar

буяа 2026-01-02 66.181.185.184

өөрсдийнхөө үндэстнээ авархад хэзээч залхахгүй мэдэхгүй байж бүү дэмээр путин биш бол бүүр аыхтар хүн гарч ирж дэлхийг сөнөөж ч чадах үндэстэн

Avatar

Зочин 2026-01-02 202.126.89.254

Зеленский гэдэг еврей АНУ болон барууны ТУРХИРАЛТАНД орж украйн орныг дуусгаж сөнөөж байна даа. Ер нь бусдын буруу ятгалгыг сайн тунгааж бодохгүй бол украйн шиг болдог юм даа.. Хөрштэйгээ хөрш шиг харьцаж төвийг сарьсан үзэл Л монголд тохирно доо.

Avatar

Нэргүй 2026-01-02 59.153.115.124

Монголчууд Оросуудын залхаж байгаа эсэхийг яаж мэдэх юм бэ? Танай news.mn вэбсайтынхан АНУ-аас ногоон карт авах чинь гожийнжон. Трампыг байхад та нарыг харж үзэх хүн байхгүй.

Avatar

Нэргүй 2026-01-02 202.21.107.41

Фашист нацистууд хурдан сөнөөсэй. Укриан т*******т улс болчихсон байна

Avatar

Нэргүй 2026-01-02 202.21.107.30

Орос ууд , хүн төрөлхтөний аюул болж бна.

Avatar

зочин 2026-01-02 66.181.160.8

Муу кимчи Солонгосууд хүртэл Пак ийгаа буудчихсан л юм да ..Арай ч дэ Орос оронд тийм зоригтон байгаа байлгүй дэ ..

Avatar

Зочин 2026-01-02 59.153.87.54

а******н дээрэмчид Украинаас цэргээ тат

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.182.52

Улаан алуурчид,,,,яргачин фашистууд,,,,,мөхөж сөнөвөл таарна,,,,

Avatar

иргэн 2026-01-02 203.169.50.8

Ерөнхийлөгчөө сольчиховол асуудал хурдан шийдэгдэнэ наад нөхөр чинь л энэ дайныг эхлүүлсэн хошин шогын жүжигчин ухаан муугаасаа болж украин үндэстнийг ийм байдалд хүргэлээ.

Avatar

Нэргүй 2026-01-02 103.168.34.75

Шаагаад бай л***р хулмас долоогчоо. Оросууд Крымийг эзэлснээс л бvх юм эхэлсэн

Avatar

Зочин 2026-01-02 14.241.196.127

та Оросыг үзэ яддаг бол хятаддаа очиж амьдардаа

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.177.247

чи харин тэр оросдоо очиж амьдар тэнэг боолоо

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.188.240

Орсод бие даасан хэвлэл, судалгааны байгууллага байхгүй байх оо,

Avatar

Нэргүй 2026-01-02 202.9.40.85

Путлер өвгөн үхвэл таарна

Avatar

Зочин 2026-01-02 14.241.196.127

чи ч гэсэн хятаддаа очиж амьдар. бидэнд Монгол улсад тусгаар тогтнол хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-01-02 66.181.177.247

Чамд тусгаар тогтнол биш боолын амьдрал хэрэгтэй юм байна мал минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж