Болгар улс албан ёсоор евро бүсэд нэгдлээ

Болгар улс албан ёсоор евро бүсэд нэгдлээ

Болгар улс албан ёсоор евро бүсэд нэгдлээ

Болгар Улс еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээ болгож, евро бүсийн 21 дэх гишүүн оронболлоо. Евро нь өнөөдрөөс (2026.01.01) эхлэн Болгарын левийг орлож, тус улсын албан ёсны валют болж байна. Болгар улс еврог нэвтрүүлэх бэлтгэлийг олон жилийн турш хийж, 2020 оноос хойш Европын холбооны Валютын ханшийн механизм II (ERM II)-д хамрагдаж байсан нь евро бүсэд элсэх чухал шат байв.

Европын холбооны байгууллагууд Болгар улс инфляцын тогтвортой байдал, төсвийн сахилга бат, валютын тогтвортой байдал болон хууль эрх зүйн нийцлийг хангасан гэж үзэж, евро бүсэд нэгдэхийг нь зөвшөөрсөн байна. Евро бүсэд нэгдэх нь Болгарын эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, гүйлгээний зардлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэн, Европын холбооны бусад орнуудтай эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн засгийн газар еврог нэвтрүүлснээр валютын хэлбэлзэл болон гадаад санхүүгийн эрсдлээс хамгаална гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч тус улсын дотоодод уг шилжилт янз бүрийн байр суурьтай тулгарч байна. Зарим иргэд үнийн өсөлт болон мөнгөний бодлогын бие даасан байдлаа алдах вий гэсэн болгоомжилж буй. Үүний хариуд эрх баригчид шилжилтийн хугацаанд үнийг давхар харуулах, үндэслэлгүй үнийн өсөлтийг хянах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна. Шилжилтийн богино хугацаанд бэлэн мөнгөөр төлбөр хийхэд лев болон евро хоёуланг нь ашиглах боломжтой. Дараа нь уг хугацаа дууссанаар евро нь цорын ганц хууль ёсны мөнгөн тэмдэгт болно. Банкууд болон төрийн байгууллагууд валют солих үйлчилгээг тодорхой хугацаанд үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-01 66.181.164.64

Жалганд гэрээ барьсан оркууд ядаж хаяандаа модон жорлон ухалдаа…оркуудад ухаалаг утас бариулчихаар хаа хамаагүй дэлхий дахин АНУ Орос гээд солиорч өгөх юмаа…зах гарч тэрэг түр ажил олж хийлдээ турж үхлээшдээ таанууд

Avatar

Хотын уугуул иргэн 2026-01-01 103.229.123.100

Нэг өглөө сэрэхэд бүх юмны үнэ Евро болж, улмаар бүх юмны үнэ тэнгэрт хадах нь тэр. Болгор бол ёстой нусаа хацартаа наах нь ойлгомжтой. Хамгийн эмгэнэлтэй нь тэтгэврийн хөгшид л баларч буй аж. Англи үүнийг мэдээд Евро-оос 2 жилийн өмнө татгалзаж, Евро бүсээс гарсан. Юм үзээгүй хуучин Зүүн Европны социалист орнууд Европын Холбооны гишүүн гэж хөөрцөглаж байгаад хөлөө хөлдөөх нь тэр.

Avatar

Нэргүй 2026-01-01 59.153.113.206

болгарууд чамаас тэнэг байх уу оркоо.

Avatar

y/bn 2026-01-01 71.24.146.145

-xsgyi baaxanxjpnrr Uico,dr#;
140

Avatar

Нэргүй 2026-01-01 171.25.193.79

Фашист ороzоос хол байхад аандаа хөгжинө дөө. Болгарчууд мундаг байна.

Avatar

Цаг агаар 2026-01-01 103.212.116.233

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. -10…-12 градус хүйтэн байна.

Avatar

Нэргүй 2026-01-01 178.174.229.45

66 181 186 22-T HOL OCHIJ GUTSAA MUU BUZAR HULMAS MIN

Avatar

Нэргүй 2026-01-01 59.153.87.54

оросын дагаснаас дээр

Avatar

Зочин 2026-01-01 66.181.186.22

Удахгүй байхгүй болох холбоонд орох нь өөрийн мөнгөн тэмдэгтээ үгүй хийх болчимгүй алхам болно.

Avatar

зочин 2026-01-01 66.181.160.37

Оросууд шиг атаархаад байна уу ?..

Avatar

зочин 2026-01-01 66.181.187.236

Бүтэлгүй ,бүр харгис бодлоготон гэж хэлж болохоор удирдлагаасаа болж,европын холбооны байдал улам муудаж хүндэрсээр ,Сүүлийн жилүүдэд эдийн засаг нь суларч,зогсонг байдалд орж,,нилээд орных өсөлт биш, хасах рүү оров, Европын эдийн засгийн зүтгүүр локмотив гэгдэж байсан Герман Франц зэрэг орны эдийн засаг бүр хүндэрч самуун үүсч эхлэлээ,Гол том үйлдвэрүүд хаагдаж бусад орон рүү нүүдэллэж,ажилгүйдэл ихсээд, Дээр нь хамаг хөрөнгөө Украины ирээдүүгүй дайнд зараад, Өргөжих биш бутрах шинжтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж