Бид өмнө нь та бүхэндээ "The MongolZ баг controlez-ийг явуулж, cobrazera-г авч байна" гэх мэдээг хүргэсэн билээ. Тэгвэл өчигдөр/2025.12.31/ энэ бүхэн албажиж, У.Анарбилэг буюу "cobrazera" албан ёсоор "The MongolZ"-ийн тамирчин болов. Өдгөө 20 настай түүний хувьд "The Huns" багийн төлөө 2025 онд 207 гаруй мап тоглож, 1.16 үзүүлэлттэй байжээ. Мөн хамгийн том амжилт нь багийнхаа хамтаар Будапешт Мэйжорт оролцсон явдал юм.
"HLTV"-ээс гаргасан 2025 оны ирээдүйтэй шилдэг 50 залуу тоглогчийн 21-д нь "cobrazera" бичигдсэн удаатай.
Ингэснээр "The MongolZ"-ийн бүрэлдэхүүн ийм боллоо.
- bLitz /ахлагч/
- mzinho
- Techno
- 910
- cobrazera
- Senzu /сэлгээ/
- maaRaa /дасгалжуулагч/
Сэлгээнд байгаа М.Азбаяр буюу "Senzu"-ийн хувьд 2025 оны дэлхийн топ 20 тоглогчийн 13 дугаарт жагслаа. Ийнхүү түүний хувьд оны топ 20 тамирчны нэгээр тодорсон Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө Өмнөд Солонгосын тамирчин "peri" 2010 онд HLTV-ийн 17 дахь шилдгээр тодорч байсан түүхтэй.

"Senzu" 2026 онд Топ 20-д багтах боломжтой тамирчнаар "cobrazera"-г нэрлэжээ. Түүний талаар Senzu "Түүнд ирэх оны Топ 20 тамирчны нэг болох нөөц бололцоо, шаргуу зан чанар бий" гэжээ.
"The MongolZ" багийн хувьд энэ оны эхний тэмцээн болох "BLAST Bounty"-д оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Шинэ бүрэлдэхүүнтэй болсон тэдний хувьд бэлтгэл хийх хугацаа хэрэгтэй байгаа нь дамжиггүй. Тиймээс энэ сарын 28-нд эхлэх "IEM Krakow" тэдний эхний тэмцээн байх бололтой.
3,548.92






















































Нэргүй 2026-01-01 202.9.40.245
Та бүгдийгээ дандаа дэмжиж амжилтыг хүсэж ирсэн.. Цөөхөн хүнтэй монголчууд оюунлаг ард түмэн гэдгийг нотлох нэг боломж гэж хардаг. За Анарбилэг дүү минь дэлхийг гайхашруулах сайхан тоглолтуудыг үзүүлж хөгжөөн дэмжигчдээ их баярлуулаарай. Азкбаяр бас багтаа орж тогловол бүр ч хүчирхэг болно доо. Дүү нартаа амжилт хүсье.
Нэргүй 2026-01-01 103.168.34.254
Анараа хүү орчоод байхад Азаа хүүг хаанаа шингээх билээ дээ. Монголз Сэнзүг минь хамгийн сайн гэрээний нөхцөлтэй сайн багт оруулаарай даа гуйх юм л тэр байна
Өвгөн Балдан 2026-01-01 59.153.112.138
Болоо шдэ