1800 албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана

1800 албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана

1800 албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон иргэд, олон нийтэд зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг төв талбай болон нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд “Улаанбаатарын мөнгөн шөнө” урлагийн тоглолтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид нийслэлчүүд төв талбайд хуран цуглаж, урлагийн тоглолтоо үзэж сонирхон хамтдаа шинэ оноо угтдаг.

Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө–2025” баярын тоглолт өнөөдөр төв талбайн тайзнаа 21:00–00:30 цагийн хооронд болно. Шинэ жилийн баярын нэгдсэн тоглолтоос гадна төв талбайд 12:00–00:00 цагийн хооронд иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангасан дулаан, тохилог асрууд байршуулж, “Опен мик” арга хэмжээ, худалдаа, үйлчилгээ, халуун хоолны явуулын цэгүүд иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Төв талбайд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний цэгүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагын улсын ахлах байцаагч, албан хаагчид тогтмол хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Мөн эмнэлгийн яаралтай тусламжийн багууд ажиллаж байгаа юм. Олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллана. Эрсдэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт түр байршуулж, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, эцэг эхэд нь аюулгүйгээр хүлээлгэн өгнө.

Он солигдох мөчид зохион байгуулах ёслолын буудлагын үеийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын 92 алба хаагч, гал унтраах зориулалтын хоёр автомашинтайгаар хамгаалалт, зохицуулалтын ажлыг гүйцэтгэнэ. Үүнтэй уялдуулан төв талбай болон ойр орчмын зам талбайд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 115 алба хаагч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах зорилгоор цагдаагийн байгууллагын 450 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө–2025” баярын тоглолт болон шинэ жилийн баярын үйл ажиллагаа өндөрлөсний дараа төв талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 их багтаамжийн автобус 18 чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3, 4 дүгээр хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлүүд багтана.

Тус баярын тоглолтод 200 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд арга хэмжээний зохион байгуулалтад нийслэлийн хэмжээнд 30 гаруй байгууллагын 1800 гаруй ажилтан, албан хаагчид хамтран ажиллаж, иргэдийн аюулгүй байдал, эмх цэгцтэй зохион байгуулалтыг ханган ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-31 172.56.2.46

7 сарын 11-нд Наадмын өглөа Хүйн 7 худагт Цагдаа нар арай л муухай харагддаг шүү !!! Юун баяр наадам ?!
Дайн байлдаан болох гэж бгаа юм шиг л, баахан олон мян ган цагдаа нар Наадмын талбайг бүслээд л……гав гинж хангинуулаад л, бороохой шийдэм далайгаад л, харагдсан хавьтсан бүхнээ хашгирч зандраад л…..мөн ч их тэнэгтэж өгдөгийм даа !
Монголын бүх хоригдол ялтангуудыг нэг дор цуглуулчих
сан юм шиг л аашилцгааж байгаа нь тун зохисгүй харагд даг юм даа !!!

Avatar

Нэргүй 2025-12-31 172.56.2.46

Сүржин зантай цагдаагийхан нэх их том тоо дурдаад л сүржигнэдэг, соц. үеийнх шигээ дарангуйлах л санаатай даржин толгойтой, даруу бус зантай амьтад, үр муутай, үрэлгэн тогтолцоондоо дуртай илжигнүүд……..

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

х***а манж тооны олноор гэндүлжмбүлглж тагнуул туршуул нөлөөлгчдөө хаа сайгүй шааж.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

х***а манжууд яаадгийн тоогор гарцн тооцоолцн х***а манжуудын тоого гаргцн ихэнхийн х***а манжуудынха нэрийг гаргцн.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

Айхтр муу х***а манжууд эцст нь айхтр атган үг хэлж байгаа биз өчүүхн муу юмнууд одо тэгж өчүүхн аргаар гажиг оюуны хомсдлтой манж хужаалж байдг цаг чин дуусгвр болсн.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

Нам төр хулгайлж толгой шаасн ихэнх нь х***а манжууд эзлж толгойд шааж хулгай шаасн х***а манжууд х***а манжруугаа заылж дуусгвр болн дхврцн ихэнхийн бээжнг-с нэрийн гарсн х***а манжууд даврцн хулгай шаасн х***а манжууд х***а манжруун зайлуулж дуусгвр болгн гяяяхххигяяяяхх

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

шүд мүд зууцн юуу вээ х***а манжууд.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

х***а хянху тээ юуу ярихнуу х***а манж тагнуул пздлагууд хянх гэж байгаад хянуулчхваа гяяяххх гяяяхх.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

х***а манж пздагууд мнгол хүнийг хянахуу тээ андуураад бхйгаарай х***а манж пзлагууд.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

Тэнгр тв ариунццэг цэцг гэж манж шаар яг манж бодлго барьж ярьжийр ийм хог шаарууд-с хамг муу юм гардг англи парламент сурггүй юуу бараадхгүй жшэ авдгийн. Ийм лаларуудыг устгх ёстой. Юм юмыг урвуулж манж хужаагууд ашглх санаархлта

Avatar

Нэргүй 2025-12-31 188.162.254.80

дарга гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчидын аюулгуй байдлыг хангахаар 1800 цагдаа нар улныхан муусайн ялаануудыг зоригтой зохицуулчихна.

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.40.228

энэ манж х***а пзданууд өөрзиын оюуны хомсдолтой манж хужаагууд шигээ гэж төсөөлж боддийн юм шиг байгаа юм яг тийм бн шдэ гажиг пздагууд яаая дөө байж монголхүн бол мнгол манж х***а манж х***а.манж х***а пздагууд оюуны хомсдолтой пздагууд. тархины ядуурл хулгайч пздагууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж