Иранчууд удирдлагынхаа эсрэг жагсаж байна

Иранчууд удирдлагынхаа эсрэг жагсаж байна

Иранчууд удирдлагынхаа эсрэг жагсаж байна

Ираны инфляци нэмэгдэж, мөнгөний ханш унасантай холбоотой эсэргүүцэл, ажил хаялт үргэлжилж байна. Мөн эсэргүүцдийн жагсаал Тегеранаас бусад хотуудад тархжээ. Тодруулбал, Ням гаригт (2025.12.28) Тегеран хотын Их захын худалдаачид Ираны мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн доод хэмжээнд хүрсний дараа ажил хаялт зарласнаас болж жагсаал гарчээ. Улмаар Караж, Исфахан, Шираз, Язд, Керманшах зэрэг хотод жагсаал өрнөж, цагдаагийн байгууллага зарим газарт нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараахыг оролдсон байна. Харин Ираны засгийн газар эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч, ард иргэдийн дуу хоолойг тэвчээртэй сонсоно гэдгээ мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Масуд Пезешкиан жагсагчдын төлөөлөлтэй хэлэлцээ хийхийг Дотоод хэргийн сайдад үүрэг болгосон бөгөөд Төв банкны ерөнхийлөгчийг огцруулж, оронд нь шинээр хүн томилжээ.

Их, дээд сургуулийн оюутнууд ч мөн жагсаалд нэгдэж, дээд удирдагч Аятолла Али Хаменейд хандан “Дарангуйлагчид үх” гэх мэт засгийн газрын эсрэг уриа хашхирч байна.

Зарим жагсагчид 1979 оны Исламын хувьсгалын үеэр түлхэн унагагдсан сүүлчийн шахын гэр бүлийг дэмжиж, “Шах мандтугай” хэмээн уриалсан байна. АНУ-д цөллөгт амьдарч буй сүүлчийн шахын хүү Реза Пехлеви жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлж, эдийн засгийн хямралын бурууг одоогийн дэглэмд тохсон байна.

АНУ мөн эсэргүүцлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, жагсагчдын зоригийг магтан сайшаажээ.

Ираны асуудал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху нарын уулзалтын гол сэдвүүдийн нэг байв. Трамп Иранд эдийн засгийн ноцтой асуудал тулгарч байгааг хэлсэн ч дэглэм солихыг ил тод дэмжээгүй байна. Өмнө нь Иран, Израиль улс богино хугацааны мөргөлдөөн хийж байсан. Эл үеэр АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн. Үүнээс хойш Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж мэдэгдэж ирсэн бөгөөд цаашид гаднын халдлагад хатуу хариу өгнө гэдгээ анхааруулсан юм. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменей одоо болж буй жагсаалын тухай хэлэхдээ,  гадаадын дайснууд улс дотор үймээн самуун үүсгэхийг оролдсон ч ард түмэн тэдний хүсэлд автаагүй гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-12-31 66.181.190.199

Монолын минь залуус хаачичих ваа??? Сэрээчээ сэхээчээ залуус минь!!! Бүгдээрээ шоучид болсон гэж бодохгүй байна!!! Мэдлэг боловсролгүй нь их болчихсон гэхэд ядаж удидаад залаад явчих цөөхөн хэдэн залуус эрх биш байгаа байлгүй дээ!!! МАН -АН мафиуудын бодлгоор Монголчуудыг харанхуй хар тогоонд хөмрөөстэй байлгах бодлогын гайгаар ихэнх залуус маань эрдэм мэдлэг мааруухан болсон нь үнэн!!!

Avatar

Очироо 2025-12-31 43.242.243.184

Байгалийн баялаг ихтэй улс оронд дотоодын үймээн самуун гарахад АНУ баярлаж хөхүүлэн дэмжиж санхүүжүүлж засаг төрийн унагаж дараа нь дураараа баялагт нь эзэн суудаг !!

Avatar

Нэргүй 2025-12-31 103.168.34.75

Балайраад бай тэнэг орк

Avatar

Нэргүй 2025-12-31 66.181.182.43

Иран эртний түүхтэй сайхан орон. Шариатын хуультай боловч харьцангуй зөөлөн. Иранд америк орос аяатолла нарын аль нь ч хэрэггүй

Avatar

зочин 2025-12-31 66.181.160.127

За одоо нөгөө Путинчууд гарч ирээд л "Америкийн имперлистууд Иранаас савраа тат" гээл орилж эхэлнэ…
Иранд дарангуйлагч дэглэм нурвал Оросууд нүүрээ хийх газаргүй болоншдэ

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.115.50

Тийм ээ энэ хүмүүс жинхэнэ хаиуу дэглэмийн эсрэг нэгдэж чаджээ. Монгол шиг хэн нэгний мөнгөний дор сөхөрч жагсдаггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж