ОХУ Ким Ё Жонд хөрөг зургийг нь бэлэглэжээ

ОХУ Ким Ё Жонд хөрөг зургийг нь бэлэглэжээ

ОХУ Ким Ё Жонд хөрөг зургийг нь бэлэглэжээ

ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон нар Мягмар гаригт /2025.12.30/ шинэ жилийн бэлэг солилцжээ. Хоёр улсын харилцаа аюулгүй байдал, дипломат байдал болон бусад чиглэлд гүнзгийрч буйн илэрхийлэл нь энэ бэлэг болов.

Хойд Солонгосын эрх баригч Ажилчны намын төв комиссын дэд дарга Ким Ё Жоны бэлгийг ОХУ-д суугаа Хойд Солонгосын Элчин сайд Син Хун Чол Мариа Захаровад гардуулан өгчээ. Ким Ё Жон Оросын талд том ваар илгээсэн бололтой. Тэрхүү ваарных нь зургийг Мариа Захарова цахим сүлжээндээ нийтэлжээ.

Харин Захарова хариуд нь Ким Ё Жоны хөрөг зургийг бэлэглэсэн. Тэрхүү хөрөг зургийг нэрт зураач Никас Сафронов зуржээ. "Сафронов бидний хэн нь ч Ким Ё Жонтой биечлэн уулзаж байгаагүй. Гэхдээ энэ хөрөг зурагт түүний зөөлөн, эмэгтэйлэг байдал, хүч чадал, шийдэмгий зан шингэсэн гэж итгэж байна" гэж Захарова хэлжээ.

ОХУ, Хойд Солонгос улсууд 2024 оны зургадугаар сард Пёньянд болсон удирдагчдын уулзалтаас хойш харилцаагаа улам бэхжүүлсэн. Энэ сард л гэхэд Ким Жон Ун, Путин нар шинэ жилийн мэндчилгээ солилцсон билээ. Ким Жон Ун захидалдаа хоёр улсын харилцааг үнэт хамтын хөрөнгө гэж тодорхойлоод, өнгөрч буй 2025 онд холбоотны агуу намтрыг тогтвортой үргэлжлүүлэн бичсэн гэж бодож байгаагаа дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-31 103.212.162.119

Өөрөө өрөвдөлтэй хүн бна даа, Дэлхийн хамгийн том нөөцтэй орон шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.113.210

80955877

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.113.210

SEKSEER TAICHNA MERGJLN BIEE UNELLEED VANXANDI ALNI SEKSEER ANUSDI8955877

Avatar

зочин 2025-12-31 66.181.160.127

Ертөнцөд гадуурхагдсан хоёр улс бие биендээ хайртай байлгүй яахав …
Яалтачгүй Европын соёл иргэншилтэй Орос орныг Путин хааш нь чирээд байгаа юм болоо ??..Эцсийн эцэст Орсууд Европоо л даганшдэээээээээ Өөр хаашаа зайлхав да…

Avatar

Иргэн 2025-12-31 66.181.191.227

Оросууд өрөвдөлтэй

Avatar

зочин 2025-12-31 66.181.187.236

Барууны түрэмгийлэл дээрэнгүй бодлого нь, эсрэг талынхаа хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж,,хэнд ч дийлдэшгүй агуу хүчирхэг болгож байна, Барууны дарамт шахалт,айлган сүрдүүлэлт, түрэмгий колончлох ажиллагаанаас орон бүр гарах ангижирахыг хичээж байна Дэлхийг ганц хүчин захирах цаг үе өнгөрсөн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж