Төрийн албан хаагчдын урамшуулалд 200 тэрбумыг олгоно

Төрийн албан хаагчдын урамшуулалд 200 тэрбумыг олгоно

Төрийн албан хаагчдын урамшуулалд 200 тэрбумыг олгоно

Сангийн яамнаас төрийн албан хаагчдын жилийн эцсийн бүх урамшууллыг өнөөдөртөө /2025.12.31/ багтан шилжүүлж дуусгана гэж мэдээлэв. Хэдхэн өдрийн өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай мэдээлэхдээ "Төсвийн хүндрэлтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын жилийн эцсийн цалин, урамшуулал болох нийт 200 тэрбум төгрөгийг 2026 оны эхний улиралд багтаан олгохоор байна" гэдгийг онцолж байсан юм.

Төрийн сангийн гүйлгээ 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 00.00 цагт орон даяар хаагдах ёстой ч төсвийн орлогыг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-н хүртэл хаахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн.

Мөн 2025 оны Нийгмийн даатгалын санд 161.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд энэ ондоо багтан 32.100 хүнд олгож дууссан байна. Ирэх онд Нийгмийн даатгалын санд 189.9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Гэсэн хэдий ч улсын төсвөөс давсан иргэд ажилгүйдлийн тэтгэмж хүсч байгаа бөгөөд энэ асуудлыг шалгахаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үнэн төрөх 2025-12-31 103.229.121.84

АРЛ ТҮМЭН ТАЛХ ХУВААЖ АВЧИХААД УСААР ДАРУУЛАЖ ХОНОГ ӨНГРӨӨЖ БАЙНА! БЭЛЭН ГОЙМОН АВАХ ГЭСЭН ЮМ ГЭЖ МӨНГӨ ГУЙХ ХҮМҮҮС Ч ТААРАХ Л ЮМ! ЯААНА ДАА МОНГОЛЧУУД МИНЬ ЯААНА!!!!

Avatar

Нэргүй 2025-12-31 66.181.181.104

Болиочээ наад урамшуулалаа төр ажлаа хийж чадахгүй бж өөрсдийгөө шагнахаа болиод наад мөнгөө тэтгэвэрийн доод хэмжээг нэмхэд зарцуулаачээ малуудаа

Avatar

Zochin 2025-12-31 103.229.121.167

Za bolio, denduu davarsan hulgaichuud yumaa

Avatar

Нэргүй 2025-12-31 66.181.186.208

төрийн хулгайч нар цалин авна бас урамшуулал 200 тэрбум тэтгэвэр !!!!!

Avatar

Зочин 2025-12-31 202.55.188.110

Төрийн толгойд удаан суухын тулд төрийн албан хаагчдаа эрхлүүлж мөнгөөр хахуульдсаар ирсэн бохир аргаа улам л давтсаар байх юм. Арай хэтэрч байна. Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа хамгийн өндөр цалин авч байсан 36 сарынхаа цалинг татвар төлөхгүйгээр тэтгэмж болгож авдаг. Одоо үндсэн цалинг нь 3 500 000₮ болгочихоод дээр янз бүрийн урамшуулал нэрээр нэмэгдэнэ. 1 гэр бүлийн 2 хүн төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарвал нийлээд тэрбум ₮ авах юм байна. Баян хоосны ялгаа тэнгэр газар шиг

Avatar

Зочин 2025-12-31 82.149.82.41

Төрийн алба хэтэрхий томорчээ. Томоохон цомхотгол хийх хэрэгтэй юм бна.

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.115.50

Төр+Төр+ Төр

Avatar

Жирийн нэг иргэн 2025-12-31 202.126.88.127

Улсын төсөвт НД-ын сангаас цуглардаг жилийн төсвөөс давсан мөнгийг төрийн албан хаагчдад жилийн эцсийн урамшуулал болгон олгодог гэх ямар тэнэг, даварчихсан тогтолцоо ийм байдаг байна. аа?… Тэд ямар баялаг бүтээсэн гэж урамшуулал авааэд сууж байдаг юм бэ? Иргэддээ зүгээр нэг үйлчилчихдэггүй юмуу? Чөдөр тушаа болох нь түлхүү юм байж. тэтгэвэр тавьж хүрэхгүй байна, гээд байдаг биздэ?

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.113.206

Төрийн хулгайнараа нараа цөөлөө МАН оркуудаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж