УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр/2025.12.31/ хаана. УИХ-ын намрын чуулганыг 75 –аас доошгүй хоног хуралдуулдаг болсноор өнөөдөр ийнхүү хаах болж байна.
УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэн баталсныг эс тооцвол томилгоо голлож байгаа юм. Тухайлбал, УИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нар, нийт 23 улсад суух Элчин сайд, Улсын ерөнхий прокурорын орлогч, Монголбанкны ерөнхийлөгч гэхчлэн тоочвол ихэнх цаг хугацаагаа томилгоонд зориулсан, мөн эрх баригч нам болох МАН дотооддоо зөрчилдсөнөөс УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааныг ирцээр “бойколсон” гээд тоочвол намрын чуулганы үнэ цэнийг алдуулсан олон үйлдлийг гаргасан юм.
УИХ-ын намрын чуулганыг хаахын өмнө дараах гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
Г.ХОРОЛ
3,548.92





















































Холбоотой мэдээ