"Таны банкин дахь 20 сая хүртэлх төгрөг даатгагдаж хамгаалагдсан"

"Таны банкин дахь 20 сая хүртэлх төгрөг даатгагдаж хамгаалагдсан"

"Таны банкин дахь 20 сая хүртэлх төгрөг даатгагдаж хамгаалагдсан"

Хадгаламжийн даатгалын корпорацийн Хөрөнгийн удирдлага, хяналт шалгалтын газрын захирал Б.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу. Мөн байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Намайг Б.Мөнхжаргал гэдэг. Би Хадгаламжийн даатгалын корпорацийн Хөрөнгийн удирдлага, хяналт шалгалтын газрын захирлаар ажилладаг. Хадгаламжийн даатгалын корпораци нь хуулийн дагуу төрөөс байгуулсан, ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбар дахь хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг, итгэлийг хамгаалах үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн манай байгууллага нь Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны гишүүн байгууллага бөгөөд олон улсын сайн туршлага, стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

-Энгийнээр тайлбарлаж болох уу?

-Энгийнээр хэлбэл, Хадгаламжийн даатгалын корпораци нь иргэдийн хадгаламжийг хамгаалах зорилготой байгууллага юм. Өмнө нь банк татан буугдахад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төсвөөс нөхөж олгодог байсан нь улсын төсөвт ачаалал үүсгэдэг байлаа. Харин 2013 оноос хойш хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болсноор сан бүрдүүлж, банк татан буугдсан тохиолдолд иргэдийн хадгаламжийг уг сангаас нөхөн олгодог болсон. Ингэснээр иргэдийн хадгаламж илүү найдвартай хамгаалагдаж, улсын төсөвт ирэх дарамт буурсан. Өнөөдөр бид энэ санг аюулгүй, зөв удирдаж, шаардлагатай үед хадгаламж эзэмшигчдэд шуурхай нөхөн төлбөр олгох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Тэгвэл банк эрсдэлд орвол хадгаламж эзэмшигчийн мөнгийг Хадгаламжийн даатгалын корпораци хамгаалах нь гэж ойлголоо зөв үү?

-Хэрэв банк татан буугдвал Хадгаламжийн даатгалын сангаас иргэн, аж ахуйн нэгжийн харилцах болон хадгаламжийн нийт 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр олгодог бөгөөд нөхөн төлбөрийг олгохдоо банкаар дамжуулан олгодог.

-Та хадгаламжийн даатгалын сан бүрдүүлдэг гэж хэллээ, энэ сангийн мөнгө хаанаас бүрдэж байна вэ?

-Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө нь үндсэндээ гишүүн банкнуудын хуулийн дагуу төлдөг даатгалын хураамж, мөн сангийн хөрөнгийг аюулгүй, үр ашигтайгаар байршуулж олсон хөрөнгө оруулалтын орлогоос бүрддэг. Хэрвээ санд маань онцгой нөхцөл байдал үүсвэл хуулийн хүрээнд улсын төсөв, Монголбанк болон Олон улсын байгууллагаас зээл, тусламж авах зохицуулалттай байдаг.

-Энэхүү сангийн хөрөнгийг нөхөн төлбөрт олгохоос гадна өөр юунд зарцуулах боломжтой вэ?

-Хадгаламжийн даатгалын сангийн мөнгийг дур мэдэн зарцуулдаггүй. Хуулиар зөвшөөрсөн хэдхэн зүйлд л ашигладаг. Түрүүн хэлсэнчлэн, банк дампуурвал хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох, асуудалд орсон банканд  санхүүгийн дэмжлэг үзүүлэх, санг удирдаж ажиллуулахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг гаргах, мөн өмнө нь авсан зээл, гаргасан бондын өр төлбөр байвал барагдуулахад зарцуулахаар хуульд заасан байдаг.

-Одоогийн байдлаар сан хэдий хэмжээний хөрөнгөтэй болсон бэ?

-Өнөөдрийн байдлаар Хадгаламжийн даатгалын корпорацийн сангийн хөрөнгө нь “Банкны системийн нөлөө бүхий банк”-наас бусад банкинд даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөрийг 100 хувь буюу бүрэн барагдуулж, чадах хэмжээнд хүрсэн байгаа.

-Сангийн хөрөнгийг өсгөж чаджээ гэж ойлголоо. Сангийн хөрөнгийг яаж өсгөв?

-Энэхүү амжилтад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, гишүүн банкнуудын хадгаламжийн хэмжээ өссөнтэй холбоотойгоор даатгалын хураамжийн орлого нэмэгдсэн. Хоёрдугаарт, сангийн хөрөнгийг хуулийн хүрээнд үр ашигтайгаар удирдсанаар өгөөжийн орлогыг тогтвортой өсгөх боломжийг бүрдүүлсэн  нь нөлөөлсөн.

-Цаашид ямар зорилго, чиглэл тавьж байна вэ?

Цаашдын зорилго, чиглэлийн тухайд манай байгууллага анх хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгодог “pay-box” чиг үүрэгтэйгээр байгуулагдаж, 2018 оноос хуульд өөрчлөлт орж банкинд хяналт шалгалт хийх, бүтцийн өөрчлөлтөд оролцох боломжтой болсноор “pay-box plus” чиг үүрэгт шилжсэн байдаг. Бидний цаашдын гол зорилго бол олон улсын сайн туршлагад тулгуурлан банкны хүндрэлийг үр дүнтэй шийдвэрлэх, эрсдэлийг урьдчилан бууруулахад чиглэсэн илүү нарийвчилсан “risk minimizer” чиг үүрэгт үе шаттайгаар шилжих явдал юм.

Түүнчлэн бид сангийн хөрөнгийн хүрэлцээ, зорилтот түвшинг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, хураамжийн бодлогыг эрсдэлд суурилсан, уян хатан болгох чиглэлээр 2026 оноос эхлэн Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны дэмжлэгтэйгээр АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албатай хамтран томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Мөн хадгаламжийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийг илүү үр ашигтай, аюулгүй удирдах зорилгоор хөрвөх чадвар сайтай, эрсдэл багатай шинэ төрлийн санхүүгийн хэрэгсэлд байршуулах боломжийг судалж, шаардлагатай тохиолдолд хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Түрүүн та банкинд хяналт шалгалт хийдэг болсон талаар дурдсан, энэ талаар товч ярихгүй юу?

-Тийм ээ. 2018 онд хуульд орсон өөрчлөлтийн дагуу Хадгаламжийн даатгалын корпораци нь банкинд хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, банкинд зайнаас болон газар дээрх хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлж, банкнаас ирүүлсэн тайлан мэдээ үнэн зөв эсэх, хадгаламжийн даатгалын хураамжийг зөв тооцож төвлөрүүлж байгаа эсэх, нөхөн төлбөрийн ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг болсон гэсэн үг.

Мөн зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгуулах, холбогдох арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг. Энэ нь хадгаламжийн даатгалын тогтолцооны найдвартай байдал, сахилга хариуцлагыг хангахад чиглэдэг.

-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Төгсгөлд нь онцлон хэлэх зүйлээсээ хуваалцахгүй юу?

Хадгаламжийн даатгалын корпорацийн хөгжил, ахиц дэвшлийн үндэс нь гишүүн банкнуудын идэвхтэй хамтын ажиллагаа, байгууллагын хамт олны хариуцлагатай, тууштай хөдөлмөрийн үр дүн юм. Энэ завшааныг ашиглан нийт гишүүн банкнууд болон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа, танд удахгүй болох шинэ оны мэнд хүргэе.

Баярлалаа, ирж буй шинэ онд та бүхний ажил үйлс өргөжин тэлж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2025-12-31 203.169.50.8

Худалч нэгээр нэмэгдсэн байна битгий мөнгө хөрөнгөө өгч тэнэгтэв ха ха ха бузаруудаа банк нэртэй дээрэмчидээ

Avatar

Сувд 2025-12-31 66.181.178.65

Буянтай

Avatar

Ариунаа 2025-12-31 66.181.178.65

Капиталбанк дампуурахад үр дүнтэй мөнгөө, хурдан хэдэн хүүхдийх мөнгө, дансандах мөнгөө авч чадаж байсан, ёстой сайхан буянтай байсан,

Avatar

Бмаа 2025-12-31 66.181.178.65

Олон улсын жишигт нийцсэн сайн үйлчилгээ санагдсан, татвар төлөгчдийн мөнгө үрэгдэхгүй

Avatar

Уншигч 2025-12-31 103.168.34.97

Цүнх баригч байна даа жинхэн

Avatar

уншигч 2025-12-31 122.201.31.213

Сайн байна.Гэвч жилээс жилд мөнгөний ханш унаж байхад наад 20 сая гэдэгтоо чинь нэмэгдэж 30, 40 сая болж нэмэгдэх ёстой биз дээ.

Avatar

Зочин 2025-12-31 59.153.115.139

20 сая төгрөг гэж тогтоож байхад дундаж цалин хэд байлаа, одоо хэд болсон, гэх мэт хүчин ззйлүүдтэй уялдуулж хэмжээг нь хэзээ өсгөх вэ?

Avatar

Зочин 2025-12-31 82.149.82.41

Тэр олон жилийн өмнө тогтоосон 20 сая төгрөг. Одоо тэр цагаас хойшхи жил, жилийн үнийн өөрчлөлтөд үндэслэн индексжүүлж нэмэгдүүлэх цаг нь болсон.

Avatar

Нэргүй 2025-12-31 103.168.34.152

ENE GICHUUD YAG YU HIIDII l******d TER IH MONGOOR YU HIIDEG SHALGAMAAR BNA ALNUUD AJIL HIIHGUI l******d

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.114.33

Даатгал гэж нэг сайхан нэртэй татвар. Яг цагаа тульал оолдох ч үгүй. Одоо бүр бх ёстой юм бж бсныхаа төлөө юм юманд даатгал төлөх юм бна л даа.

Avatar

Ард 2025-12-31 202.9.46.95

хүмүүсийн толгойг л эргүүлж л амь зууж яваа нөхөр байнабайн.Хаан эсвэл голомтыг дампуурч болзошгүй гэж хүнийг айлгаж, муу ёр удаж, төр бас хадгаламжаас хүү 10% авдаг, дээрээс нь даатгал бас мөнгө авах болно ! тэгээд эрсдлийг даах ямар чадамж байна ? Хаана байна ? энэ бол ов заль шүү дээ !

Avatar

Нэргүй 2025-12-31 202.55.188.104

сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа ажлын амжилт хүсий

Avatar

Зочин 2025-12-31 202.9.41.28

үнэн байх болтугай… Итгэхэд бэрх…

Avatar

Бадарч тахар 2025-12-31 66.181.190.28

80 сая төгрөг хадгалуулаад банз нь дампуураад алдчихлаа гэж бодьё ! тэгвэл 20 саяыг нь л энэ нөхөр өгөх юм байна ! 60 сачыг нь банк дампууруулсан луйварчид нь хулгайчид нь аваал зугтчих юм байна !

Avatar

dd 2025-12-31 202.70.43.201

harvaas classic tsunkh barigch bna doo. hulgaich tsaraitai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж