"Улаанбаатарыг 14 хуваах ажил 2026 онд хэрэгжихэд бэлэн биш"

"Улаанбаатарыг 14 хуваах ажил 2026 онд хэрэгжихэд бэлэн биш"

"Улаанбаатарыг 14 хуваах ажил 2026 онд хэрэгжихэд бэлэн биш"

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатарыг 14 хотод хуваахаар болсон. Гэхдээ бэлтгэл ажлыг хангах учир нэг, хоёр жилийн хугацаа шаардлагатайг холбогдох албаныхан хэлж байсан бөгөөд энэ ажлыг 2026 оны зургадугаар сар хүртэл хойшлуулсан юм. Энэ ажлын бэлтгэл хэр байгаа талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээлэл өгөхдөө "Одоо 14 хотын хилийн заагийг Засгийн газар, УИХ-ын тогтоолын дагуу тодорхой болгосон. Хууль эрх зүйн хүрээнд нэлээд бичиг баримт боловсруулах шаардлагатай байгаа. Шинээр хувааж буй 14 хотын дэд бүтэц, барилгаа яах вэ гээд бэлтгэл ажил 5-7 хувьтай үргэлжилж байна. Ирэх оны зургадугаар сардаа 14 хот болгон хувааж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Ажлын хэсгийг салбарын яамнаас ахалж байгаа. Нийслэлийн зүгээс бэлтгэл ажил хангалтгүй байгаа гэж үзэж байна" гэсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлснээр “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулах юм.

Ингэснээр Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ. Мөн хотын хүн ам 1.6 сая байгаа бол 2040 онд 2.1 сая болж өсөх ба үүний 405 мянган хүн амыг дагуул хотуудад суурьших тооцооллыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан байна. Ажлын байрны тоо 1.4 дахин нэмэгдэж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгох бөгөөд нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг найман ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийдэхээс гадна иргэдийн 91 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд, есөн хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрахаар төлөвлөсөн байна. Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408Мвт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана гэж тооцоолсон талаар албаныхан танилцуулж байв.

"Нью Урбанизм" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөгч З.Туяа энэ асуудлаар 2025 оны тавдугаар сард ярилцлага өгөхдөө "Хууль эрх зүйн цоо шинэ орчин үүсгэж тогтворжуулах зохион байгуулалтаас бөөн цаг алдах болно. Нийслэл Улаанбаатар хотын дагуул хотууд өөрийн эдийн засгийн онцлогтойгоор байгуулагдчихсан л байгаа. Тэнд хүмүүс ажиллаж амьдарч, хөрөнгө оруулалт хийж буй. Улаанбаатар хот биш нийслэл Улаанбаатар гэж ойлгох шаардлагатай болж байх шиг байна. Тиймээ, ИТХ хуралтай зэрэгцээд сонгуулиар сонгогддог зөвлөлтэй болно. ИТХ болон Зөвлөл хоёрын хоорондын зохицуулалт тодорхойгүй байна. Бас захирагчаа сонгоно. Сонгогдсон захирагч хорооллуудын захирагчдыг сонгоно.

Хот татвараа бүрдүүлж, захиргааны зардлаа дааж амьдарвал жинхэнэ хот байх учиртай юм. Гэтэл Улаанбаатар хот маань эрчим хүчний хараат л байдалд байгаа шүү дээ. Дүүрэг гээд засаг захиргааны нэгжийг бүрэн ашиглаж чадаагүй байж энэ олон хот яаж ажиллаж чадна гэж бодож байгаа юм бол.

Хорооны асуудал бас гарч ирж байгаа. Хорооллын захирагчидтай болохоор тусгагдсан байсан. Орон сууцны контор, СӨХ-г бүрэн хэмжээнд хэрхэн ажиллах талаар зохицуулалт байхгүй. Монголбанкны хар дансаар айлгаж байж энэ үйл явцыг сайжруулна гэдгийг ойлгохгүй байгаа юм. Олон жил хэрэгжиж байгаа үйл явцыг сайжруулж байж төгсрөх байтал дахиад шинэ систем хэрэгжүүлэхээр сайжирна гэдгийг ойлгохгүй байгаа. Шинэ юм туршихад дахин асуудал гарна түүнийг сайжруулах л хэрэгтэй болно. Бид юм бүрийг төгс бодохгүй шүү дээ. Алдаанууд гарах л болно. Эдэлбэр газартай, маш бага нягтралтай “хотууд” төсвөө хаанаас бүрдүүлэх үү.  Яагаад ийм зохицуулалт байх ёстой гэж байгааг иргэддээ тайлбарлахгүй байгаа нь хамгийн их бухимдуулж байна. Дээр нь энэ зөвлөлийг сонгох сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар энэ хуульд маш нарийн оруулж өгсөн ч хотын захирагчийг сонгох талаар тодорхойгүй хуулийн хүрээнд гэж заагаад л өнгөрсөн" гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Улаанбаатарыг 14 хотын нэр, хамрах нутаг дэвсгэрт хувааснаар нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байна.

Улаанбаатарыг 14 хотын нэр, хамрах нутаг дэвсгэрт хувааснаар:

  1. Хан-Уул хот – Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
  2. Яармаг хот- Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
  3. Буянт-Ухаа хот – Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр
  4. Сонгинохайрхан хот – Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
  5. Толгойт хот – Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
  6. Баянхошуу хот – Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
  7. Өнөр хот – Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
  8. Баянгол хот – Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
  9. Чингэлтэй хот – Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр
  10. Сэлбэ хот – Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр
  11. Сүхбаатар хот – Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр
  12. Дарь-Эх хот – Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
  13. Баянзүрх хот – Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
  14. Амгалан хот – Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-31 103.212.119.245

Яаж ийм юм санадаг байна? Монгол улсыг, нийслэл хотгүй болгоно гэсэн үг. Ухаан санаа нь зүгээр л байдаг байгаа даа, энэ дарга нарын… Нийслэлгүй тусгаар улс байдаг юм болов уу? Эсвэл 14 нийслэлтнй улс болох юм болов уу? Хар хорум руу нүүнэ гээд байгаа, тэгээд УБ-ыг нийслэл биш гэх нь л дээ…

Avatar

ЗОЧИН 2025-12-31 192.82.64.167

ЭРХЭМ ШИЙДВЭР ГАРГАГЧИДАА УЛААНБААТАРЫГ 14 ХОТ БОЛГОЖ ХУВААЖ ТЭНЭГТЭН ХӨРӨНГӨ ЗАРСНААС ЗҮГЭЭР Л УЛААНБААТАРЫГ ЭНЭ ЧИГЭЭР НЬ ОРХИОД ШИНЭ ХАРХОРУМ ХОТОО НЭН ЯАРАЛТАЙ БАЙГУУЛААД ТӨР, ЗАСГИЙН ГАЗАР, ЯАМ АГЕНТЛАГУУДАА ТЭР ШИНЭ НИЙСЛЭЛ РҮҮГЭЭ НҮҮЛГЭЧИХ. ТЭГСЭН ЦАГТ УЛААНБААТАР МААНЬ ЯМАРЧ ТҮГЖРЭЛГҮЙ, АГААР ХӨРСНИЙ БОХИРДОЛГҮЙ БОЛНОО. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ЖИЛ БҮРИЙН УЛСЫН БАЙРЫН ДАРАА УЛААНБААТАР МААНЬ 14-21 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЯМАР ТҮГЖРЭЛ, БОХИРДОЛГҮЙ БОЛДОГ ЯГ Л ТҮҮН ШИГЭЭ БОЛНО ГЭСЭН ҮГЭЭ. ИЙМЭЭС ЭРХ БАРИ

Avatar

Бадарч тахар 2025-12-31 66.181.190.28

Зайсан хотын даргаар би болно гээд л Гүндаоай гүйгээд байна гэсэн !

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.112.68

Ёстой тэнэг шийдвэр,Аливаа юмыг жижигднх тусам үр дүнгүй ашиг орлогогүй болог, Гэхдээ зургаан сарыг дараа Нямха байж байна гэдэгт итгэхгүй байна. Түүнээс өмнө мааниа уншуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж