ЭЗБХ: "Хөрөнгө оруулагчаа хуурдаг ард түмнээр манайх шалгарсан"

LiveЭЗБХ: "Хөрөнгө оруулагчаа хуурдаг ард түмнээр манайх шалгарсан"

ЭЗБХ: "Хөрөнгө оруулагчаа хуурдаг ард түмнээр манайх шалгарсан"

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 


Эдийн засаг хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайд Ж. Энхбаяр: 

-Монгол Улсын Их Хурлын 252 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Алсан хараа-2050" хөгжлийн бодлогод олон тулгууртай эдийн засагтай улс болох зорилтын хүрээнд 2030 он гэхэд бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилтыг тавьсан. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, бизнес хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, олон тулгуурт эдийн засгийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдийг дэмжсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч  эдийн засгийн үйл ажиллагааг тогтвортой байлгах нэгдсэн хууль батлагдаагүй байна.

Эдийн засгийн хөгжлийн индексээр Монгол Улс 176 улсаас 76 дугаар байранд бичигдэж байна. Монгол Улсын эдийн засаг Уул, уурхайн салбарт төвлөрсөн хэвээр байгаа бөгөөд сүүлийн арван жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал жилд дунджаар 2,6 тэрбум ам.доллар байгаагаас 2,2 тэрбум ам.долларыг Оюутолгойн төсөл дангаараа бүрдүүлсэн боловч хөрөнгө оруулалтын буцаан төлөлтийн нөлөөгөөр цэвэр дүнгээр орж буй хөрөнгө оруулалтын дүн 1 тэрбум ам.долларт хүрэхгүй байна. Цаашид эдийн засгийг тэлж төрөлжүүлэх, салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлага үүсч байна" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн тэрбээр, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь зөв. Гэхдээ уг асуудлыг хуулийн төслөөр бүрэн өөрчилж чадах эсэх дээр эргэлзэж байна. Учир нь асуудал үүсэхээр зөвлөл  байгуулаад хэдэн хүн хуралдчихаар асуудал шийдэгдчих юм шиг ойлгоод байна. Эдийн засгийн зөвлөл дээр Засгийн газар ямар хүн орохыг шийдэх юм байна. 50 хүний бүрэлдэхүүн дотор орсон хүмүүсийн асуудал шийдэгдээд, бусад орхигдоод яваад байх юм биш биз. Зөвлөлд байх хүмүүс цаашдаа солигдох юм уу, яаж сонгох юм. Бүтэц нь томроод байна гэж харж байна. Дээрээс нь Мэргэжлийн хяналтын газрыг сэргээнэ гэж байна. Бүтэц, хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ. Мөн Эдийн засгийн эрх чөлөө олгоно гэсэн хэрнээ дахиад маш том хяналтын тогтолцоо үүсгэх гээд байгаа юм биш үү" гэв.

Эдийн засаг хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайд Ж. Энхбаяр хариул өгөв. Тэрбээр, хоёр бодлого зэрэг явж байгаа. Нэг талдаа бизнес эрхлэх эрх чөлөөг дэмжинэ. Нөгөө талд төрийн хяналт шалгалтын тогтолцоог сайжруулна. Энэ хоёр хамт явахгүй бол болохгүй. Учир нь бизнес эрхлэгчийн эрх ашиг, хэрэглэгчийн эрх ашиг хамт явах ёстой. Тиймээс хяналт зайлшгүй байх олон салбар бий. Тэгэхээр өмнөх мэргэжлтийн хяналтаас агуулгын хувьд өөр байна. Өөрөөр хэлбэл, дэмждэг, тусалдаг ингээд хэрэглэгчийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг зөрчвөл хатуу зогсоодог ажил хийнэ. Орон оо төсөв дээр нэмэлт зардал гарахгүй" гэлээ.

 

16 : 05
2025-12-30

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 

-Монгол хүн бүр, айл болгон эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд дор бүрнээ үйлдвэрлэл, наймаа эрхэлж 35 жил хичээж амьдарсан. Энэ хугацаанд эдийг засаг дах төрийн оролцоо хэт данхайсан байна. Төр өөрөө хамгийн том ажил олгогч болж хувийн хэвшил зах зээлээс шахагдаад гарчихсан байна. Энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг дээр санаа бодлоо уралдуулах ёстой. Хуулиа тунхаг болгох биш хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Бизнес хийхэд юу саад болоод байгааг бизнес эрхлэгчидтэйгээ ярилцаж өөрчлөлтийг хийж хаврын чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн саналыг хэлэв. 

13 : 47
2025-12-30

Эдийн засгийн эрх чөлөөг боомилоод байгаа хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт орж ирэх ёстой

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа. Монгол Улсын эдийн засаг муу байна гэхээр Эрх чөлөөний нэртэй хууль батлаад өгье гэж байгаа юм уу. Миний ойлгож байгаагаар Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь маш олон хуулиуд хамтдаа өргөж босгодог үйл явцыг хэлээд байгаа юм. Яг ямар хууль нь бизнес эрхлэхэд саад болоод байгаа юм. Ямар хууль нь төрийн оролцоог нэмээд байгаа юм гэдгээ оношил. Ингээд эдийн засгийн эрх чөлөөг боомилоод байгаа хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт орж ирэх ёстой. Түүнээс нэмэлт шинэ заалт алга.

Эдийн засгийн эрх чөлөө гэдэг чинь хот нь такси байгуулах гээд таксины компаниудад зээл өгч 2000 машин оруулж ирж, хоёр ээлжээр ажиллуулна гэж хэлэхгүй байхыг хэлнэ.

Заавал энэ цаастай, цаасгүй хотын даргадаа хэлэхэд  л эдийн засгийн эрх чөлөө хангагдана. 

Эдийн засаг хөгжлийн сайд бөгөөд Тэргүүн шадар сайд Ж. Энхбаяр:

-Хаврын чуулганаар худалдааны хуулийг оруулж ирнэ. Дээрээс нь даатгалын хууль бий. Эдийн засаг дах төрийн оролцоог багасгана. Одоогийн хэлэлцэж буй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль бол гол хууль нь байна. Үүнийг барьж бусад зохицуулалтад өөрчлөлт орно. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

-Яг энэ 200 гаруй хуулийн яг аль бизнесийн эрх чөлөөг боомилж, нурууг нь аваад байгаа юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Улс орон хөмөрсөн тогоо шиг болчихлоо. Нэг нь хууль нөгөөгөө хааж боодог, хэрэгждэггүй. Тиймээс зовлонгийн шалтгаанаа зөв олж тогтолцооны, системийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Өнгөн гал унтраасан байж болохгүй" гэдгийг хэлэв. 

УИХ-ын гшиүүн П.Сайнзориг: 

-Иж бүрэн зүйлүүд байсан бол илүү үр бүтээлтэй байх байсан. Эдийн засаг гэдэг бол том ойлголт. Уг хууль нь бизнес хийх, аж ахуй эрхлэхийг дэмжье гэсэн санаа яваад байх шиг байна. Бусад оронд ийм хууль бий. Эдийн засаг нь хүндэрсэн үед шийдэл гаргадаг зөвлөл гэж зарим улсад бий. Энэ зөвлөлд төрийн болон хувийн байгууллагынхан байдаг гэхээсээ илүү шийдэл гаргадаг мандаттай байдаг. Манайх шиг 50 компанийн захирал суучхаад өөрсдөдөө давуу тал олгодоггүй. Дээрээс нь төр цэгцрээд ирэхээр хувийн хэвшил цэгцрэх хэрэгтэй. Ажилтнаа хамгаалдаг шиг ажил олгогчоо мөн хайрладаг байя. Хөрөнгө оруулагчаа хуурдаг ард түмнээр манайх шалгарсан. Хятадыг тойроод хөгжиж чадаагүй улсаар мөн манайх шалгарсан. Нэг сайд гарч ирээд бизнесүүдийн эсрэг юм ярьдаг, нөгөө нь өөр юм ярьдаг. Хувийн хэвшлийнхний толгой эргэчихсэн. Засгийн газар яг яах гээд байгаа нь ойлгомжгүй болчихсон. Эдийн засаг, бизнестэй холбоотой шийдвэр гаргахдаа, нам харгалзалгүй, хараат бусаар шийддэг байя. Бизнесийн чөдөр болсон хуулиудаа зарлая" гэдгийг хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nergui 2025-12-30 64.119.21.158

ZARIM HUMUUS SAIN SANAJ BAIGAA NI CHI CHONIIN BELTREG SHIG DANDAA TSAASTAA BAIDAG TIIM NEG URAGSHAA BODOLTOI ZALUU SAID L BITGII SHUU

Avatar

ИРГЭН 2025-12-30 66.181.167.254

ЭНД АРД ТҮМЭН ЯМАР ХАМААТАЙ ЮМ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДЫГ АРД ТҮМЭН БИШ, АВИЛГАЧ, ЛУЙВАРЧИН САЙД ДАРГА НАР, ГИШҮҮД, ТЭДНИЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ОЛИГАРХУУД ХУУРЧ БАЙГАА ……

Avatar

Нэргүй 2025-12-30 66.181.176.120

Хамгийн аюултай нь хувийн өмчийг шүүхийн шийдвэргүйгээр төр засаг дур мэдэн хурааж авдаг жишиг тогтоосон нь гадаадын хөрөнгө оруулагч нар Монголоос цэрвэх гол шалтгаан болоод байгаа шүү!!! Гадныхан: "Танай улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих гэж их л хичээж байх шиг? Гэвч тэр нь хамаагүй ээ, хамгийн гол нь танай төр засаг хүний өмчийг булаагаад авчихдаг учраас л гадныхан айгаад байгаа юм" гэдэг!!!

Avatar

Нэргүй 2025-12-30 66.181.176.120

Ер нь гадаадын хөрөнгө оруулагч нараас "Яагаад Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийгээд байна вэ?" гэхэд "Танай улсад хууль нь бий боловч хуулийн байгууллага нь тэр хуулиа яаж ч мушгиж гуйвуулан зөрчих, гадныхныг хэлмэгдүүлэх магадлалтайд л хамаг аюул нь оршдог" гэж хариулсан байдаг!!!!!!

Avatar

Нэргүй 2025-12-30 66.181.176.120

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ улсын "Өрхийн тэргүүлэгч"-ийн хувьд энэ мэт хорлонтой үйлдлүүдийг далдаас хараад дальдчаад суулгүй таслан зогсоодог байх хэрэгтэй шүү!

Avatar

Нэргүй 2025-12-30 66.181.176.120

Манайд барууны хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцэгч бүхэл бүтэн "5-р цуваа" маш идэвхтэй ажиллаж байгааг няц дарж хайр гамгүй устгах хэрэгтэй байна!!! Эд нар Эх орончийн хууоамч баг өмсөөд бусдаас чанга орилж бархиран дайрдаг! Төр засаг гэж байдаг бол төмөр нүүрээ харуулах объект чинь яг тэд мөн шүү!!! айгаад дальдчаад дуугүй суугаад байх чинь гадны тавиулуудыг өөгшүүлж буй хэрэг мөн!!!

Avatar

Нэргүй 2025-12-30 66.181.178.65

:хөрөнгө оруулагчидыг ард түмэн хуурах боломж байхгүй, харин дарга даамал нар бол боломжтой…дарга нарын бурууг ард түмэнд тохох санаатай юу???

Avatar

Нэргүй 2025-12-30 178.174.229.45

ENE GALZUU SAIZORIGIIG YAGAAD SHOROND HIIHGUI BNA AA? TURIIN ERGELT HIIHIIG ZAVDSAN ETGEED

Avatar

Нэргүй 2025-12-30 103.168.34.141

Сайнзоригоо хятадыг тойрсон улсуудад авилгал бугшиж байдаг шүү непалыг сана даа хятадийг налж түшсэн авилгач түшмэд нь яалаа нэг хятадсаг хүн

Avatar

Нэргүй 2025-12-30 64.119.29.121

ард түмэн хуураад байга уу. чи хуураад байга у 1

Avatar

sadfa 2025-12-30 103.168.34.43

Энэ Сайнзориг гэж х*******н боол, сав л хийвэл х***а руу Монголыг зарчих санаатай сууж байдаг нохой !!!

Avatar

Нэргүй 2025-12-30 66.181.178.62

Ард түмэн хэнийг ч хуураагүй. МАНАН мафи л хуурч бгаа . Малнууд…

Avatar

Зочин 2025-12-30 103.212.118.130

Хөрөнгө оруулагчдаа хууртагддаг ард түмнээр Монгол Улс шалгарсан байж таараа. РиоТинтог хар .Монгол Улс хоног тутам 13 тэрбум төг-ийг зээл,зээлийн хүү төлж байна.Энэ хууртагдаагүй хэрэг үү?

Avatar

Нэргүй 2025-12-30 180.149.65.2

ард түмэн хөрөнгө оруулагчийг хуураал та бүхэн уриад оруулж ирээд л хэ хэ

Avatar

Hyatduudig urialgahan Tossch ab geed bhaa yumaaaa daaa ,,,,,hurdan zailaasaai 2025-12-30 66.181.191.247

Ene neg bisheee

Avatar

Уншигч 2025-12-30 202.131.225.197

Бодит байдлыг хэллээ: Хөрөнгө оруулагчаа хуурдаг ард түмнээр манайх шалгарсан. Хятадыг тойроод хөгжиж чадаагүй улсаар мөн манайх шалгарсан.

Avatar

Нэргүй 2025-12-30 192.82.91.163

Ард түмэнд буруу өгөх хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-12-30 202.9.40.147

нам төр манж хужаагууд ихэнхиын манж хужаагууд битүү эзлцн. толгойд түрүйгүй эзлцн хулгай шаагаал толгойд шаагаал. аймр л******д.

Avatar

Нэргүй 2025-12-30 202.9.40.147

ман битүү ихэнх нь манж хужаагууд ан нам битүү ихэнх нь манж хужаагууд хүн нам битүү манж хужаагууд мнголд бүх нам ихэнх нь манж хужаагууд х***а бодлго х***а манж бодлгоо гэж аймр шүү. тэр дотро гол ман-ыг эзлх ман-р дамжуулж ман нэрээр мнголыг эзлх х***а манжуудын айхтр атгаг гүн бодлго .ман ан хүн гэсн нэр манж хужаагуудын мнголыг эзлх зэвсг хэргслийн үг.зэвүүн атгаг муу санаатай манж хужаагууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж