"Жендерийн асуудалд яам, агентлаг хангалтгүй ажиллаж байна"

Live"Жендерийн асуудалд яам, агентлаг хангалтгүй ажиллаж байна"

"Жендерийн асуудалд яам, агентлаг хангалтгүй ажиллаж байна"

Хууль зүйн байнгын хороо болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2025.12.30/ болж байна.


 

14 : 22
2025-12-30

"Монголд амиа хорлож байгаа хүмүүсийн 80-85 хувь нь эрэгтэй байна"

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Эрчүүдийн эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ. Архи, тамхи гэх мэт…Эмэгтэйчүүд нь эрүүл мэнддээ анхаараад урт наслаад байдаг. Эрчүүдийн асуудал орхигддог.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Хөвгүүд маань яг хэдэн настайгаасаа эрүүл мэнддээ анхаарч, гэр орноо хариуцах, хувцсаа угаах гээд бидний гэр бүлийн зөрчлийн асуудал болсон зан үйлүүдийг ямар албан боловсролоор авдаг тогтолцоотой юм бэ. Охидууд ч гэсэн аль хичээлээр хэнээр заалгадаг юм бэ. Монголд амиа хорлож байгаа хүмүүсийн 80-85 хувь нь эрэгтэй байна. Ихэнх нь 15-44 насныхан байна. Үүний учир шалтгаан нь юу вэ. Монгол Улс эрчүүдэд тулгадаг хорт зуршлаараа тэргүүлдэг улс. Энэ чиглэлээр хийсэн судалгаа бий юу?

Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын дарга Б.Алтансүх:

-Ерөнхий боловсролын бага сургуулийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулаад, явж байна. Жендерийн эрх тэгш байдлын агуулгыг тусгаж байгаа. Нэгдүгээр ангид хувь хүний ялгаатай байдлын мэдлэг, хүлээн зөвшөөрдөг, бусдыг гомдоохгүй байхад анхаарах агуулгыг тусгаж байгаа бол хоёрдугаар ангид эрүүл мэндийн  хичээлээр хүмүүс нэг нэгэндээ шохоорхож татагдах, ижил хүйсийн хүмүүс бие биедээ татагдах тохиолдол байдаг гэдэг агуулгыг тусгаж байгаа. Харин дөрөвдүгээр ангид хүйсийн болон бэлгийн чиг баримжааны ялгаатай байдлыг ойлгож, хүндэтгэлтэй ханддаг болно гэж тусгасан бол тавдугаар ангид бэлгийн амьдралтай олон янзын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг мэдрэх, ижил болон эсрэг хүйстний хүндээ сэтгэл санаа нь татагдах зэрэг агуулгыг анги анги өгсөх тусмаа эрүүл мэндийн хичээлийг хүүхдэд ойлгуулах байдлаар сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна. 

Эрүүл мэндийн яам:

-Мэдээж энэ дээр эрэгтэй хүүхдүүд архи, тамхи, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зэрэг буруу зуршил түгээмэл байдагтай холбоотой амиа хорлолт их байна. Мөн эрэгтэйчүүдэд чиглэсэн сэтгэц болон эрүүл мэндийн кабинетуудын тоо хэмжээ дутагдалтай байна. Улсын хэмжээнд 28 кабенит ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Хичээлийн нэрийг ойлгож байгаа ч тэрийг хэн заадаг вэ?

Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын дарга Б.Алтансүх:

-Ангийн багш, нийгмийн ажилтнаас гадна сэтгэлзүйчид хамтран ажилладаг. Тухайн сургуулийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй хүүхдүүдэд мэдлэгийг олгодог. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Хүүхдүүдэд энэ агуулгыг "сэгэлж" заадаг юм байна тэ.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

-Эмэгтэйчүүдийн жендерийн асуудал дээшилсэн гэдэг үр дүн танилцууллаа. Яам, агентлагуудын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа гэж хэлж байна. Жаахан цаашаа харвал хөдөлмөрлөх эрхийн тухайд эмэгтэйчүүдийн цалин хөлс эрчүүдийнхээс 25 хувиар доогуур байна гэж байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд Хөдөлмөрийн хуулийг уян хатан болгох зохицуулалтыг тусгасан. Бага насны хүүхэдтэй ээжүүд хүүхдээ өсгөнгөө ажил хийх боломжийг нь нээх өгөхөд анхаараасай. Хөдөө орон нутаг дахь жендерийн үнэлгээ хамгийн бага буюу 30 хувьтай гарсан байна. Бусад хуультай уялдуулж хэрэгжүүлбэл яасан юм бэ. Боловсролын хуультай холбож хэлэхэд, 2008 оноос эхлэн ЕБС-д хүүхдийг зургаан настайгаас нь хамруулдаг болсон. Одоо бид Ерөнхий боловсролын хуулиараа сургуулийн хүүхдийг таван настайгаас нь хамруулна гээд цэцэрлэгт сургаж байна. Тэгэхээр ээж нь хүүхдээ аваад сумын төв дээр, аав нь мал дээрээ үлддэг. Тэгэхээр энэ хөдөөд гэр бүл салалт, өрх толгойлсон эхчүүд, ганц бие эрчүүдийн асуудал Боловсролын ерөнхий хуулийн зохицуулалтаас үүдэлтэй байгаа юм биш үү. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Монголчууд бид жендерийн маш өөр түүх, соёлын онцлогтой ард түмэн. Бидэнд маш их давуу тал байгаа. Европын түүхэнд манлайлал үзүүлсэн эмэгтэйчүүдээ шулам гээд шатааж алсан тохиолдол бий. Түүхэнд 50-70 мянга гэх мэт янз бүрийн тоо байдаг. Ийм түүхтэй улс жендерийг ярих, бид ярих асуудал тэс өөр. Бид эх хүнийг шүтдэг уламжлалтай ард түмэн. Энийгээ дотоод болон гадаадад пи-ар байдлаар ашиглаасай гэж хүсч байна. Жендерийн асуудал дээр түүхээ яривал олон улсын түвшинд "Та хэд биднээс сурах зүйл их шүү" гэдэг асуудлыг гаргаж  тавиасай. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

-Хуулийнхаа дагуу хоёр байнгын хороогоор энэ асуудлыг 60 УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа юм чинь асуудлаа давтан ярихгүйгээр тодорхой тогтоолын төсөл боловсруулж, дараагийн хаврын чуулганаар хэлэлцээд явна гэсэн бодолтой байна. Гишүүн үг хэлж дууслаа. Дэгийн тухай хуулийн дагуу Засгийн газрын тайланг хамтарсан хуралдаанаар хоёр жил тутамд сонсч, хэлэлцэнэ гэсний хүрээнд хэлэлцэж дууслаа. 

13 : 10
2025-12-30

"Их дээд сургуульд суралцагчдын дийлэнх нь охид бүсгүйчүүд байна"

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг танилцуулав. 

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

ендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг танилцуулъя. Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120-р байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20 хүртэл ахиж, “ахиц дэвшилттэй” үнэлэгдлээ. Монгол Улс парламент дахь эмэгтэй гишүүний тоогоор дэлхийн 190 улсаас 98 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх жилүүдээс 30 байр ахисан. Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.18 болж өмнөхөөс багассан. Мэдээж үүнд эрэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарах, эрт илрүүлэг оношилгоонд хамрагдах хандлага, дадал сайнаар нөлөөлсөн байна. Гэхдээ бас анхаарч шийдэх асуудал ч цөөнгүй байна. Тухайлбал,

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин 2003 онтой харьцуулахад 10.3 хувиар буурсан.
-Эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 19.4 хувиар бага байгаа.
-Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдсан.
-Бакалаврын түвшинд суралцагчдын 38.6 хувь, сургууль завсардсан болон завсардах магадлалтай хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь санаа зовоож байна. Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дэд сайд нарыг томилохдоо дөрвөн эмэгтэй хүнийг томилсон. Цаашдаа бид төрийн захиргааны албан тушаалууд дээр жендерийн эрх тэгш байдлыг хангах ёстой. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Хэдийгээр Ерөнхий сайд ч гэсэн хуулийг ижил тэгш хэрэгжүүлэх үүргийг хүлээж байх ёстой. Ерөнхий сайд өөрөө хуулиа хэрэгжүүлдэг байх үүрэгтэй шүү. Хэн нэгэн хүн өөрөө сайд болох гээд байна гэдэг байдлаар албаар Жендерийн хуулийг үгүйсгэдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Үг хэлж байгаа хүн сайд болох гэсэн асуудал огт биш. Хаа байсан 2011 онд баталсан хуулинд эмэгтэйчүүдийн жендерийн харьцааг 15 хувь гэж тусгаж байсан. Энэ хуулиа хэрэгжүүлдэг байгаасай. Одоо хүртэл энэ хувь нэмэгдмээр л байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Улс төрийн түвшинд, шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш эрхийг хангах байдал харьцангуй ахиц гарсан байна гэдэг тайланг сонслоо. Сүүлийн жилүүдэд асрахуйн эдийн засаг гэж яригдаж байна. Өнөөдөр гэрээр асаргаа сувилгаа хийж байгаа хүмүүсийн 52 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ хүмүүсийн асрахуйн эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг нь хэр бодитойгоор үнэлж байгаа юм бэ. Судалгаа тайлан байна уу?

ГХБХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг:

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч байгаа 83 мянга орчим хүн байдаг. Эдгээр иргэний 60 хувь нь эмэгтэйчүүд байна. Ер нь асрахуйн эдийн засаг буюу асаргааны үйлчилгээнээс багасгаж, дэмжих зорилгоор асаргааны хувилбарт үйлчилгээг Ахмад настны хуульд тусгаад хэрэгжүүлж байна. Жишээлбэл, гэрт нь очиж асрах, тусгай байранд асрах зэрэг олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Цаашдаа мэргэжлийн асаргааны төвд асрах чиглэлд анхаарч ажиллана.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Хүүхдийн мөнгө асрахуйн эдийн засагт хувь нэмрээ оруулдаг. Ялангуяа "Цалинтай ээж" хөтөлбөрийн урамшуулал том хувь нэмэр оруулж байна. Цаашдаа төрөөс илүүтэй хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Ер нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуульд хувилбарт асаргааны тухай нарийн зүйл заалт орсон ч харамсалтай нь хэрэгжилтийг дүгнэх боломжгүй байгааг мэдэж байна. Асаргаа хийж байгаа эмэгтэйчүүд нийгэмд ажиллах боломж маш бага байдаг. Энэ хүмүүс дунд багш мэргэжилтэй хүн байлаа гэхэд эргээд мэргэжлийн ажлаа хийх боломжгүй байдаг. Тиймээс асрахуйн чиглэлээр мэргэшүүлж, ажиллах боломжоор хангах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Жендерийн эрх тэгш байдал алдагдаж байна. Уламжлалт диалоги яваад байна. С.Бямбацогт даргын танилцуулгад их дээд сургуульд суралцагчдын дийлэнх нь охид бүсгүйчүүд байна гэлээ. Энэ бол сайн үзүүлэлт. Бас ерөнхий боловсролын сургуулиа завсардуулж байгаа хүүхдүүдийн 72 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Энэ нөхцөл байдал ажиллах хүчин дээр  том нөлөө үзүүлнэ. Үүний үр дагаврыг судалж байгаа юу. Энэ хандлагаас болж ганц бие залуу малчид хөдөө нутгаар олон боллоо. Үүнийг дагаад хүн ам зүйн бодлогод маш сөрөг үр дагавар гарч байна. Эдийн засгийн өрхийн бүтээмж дээр нөлөөлж байна. Цаашдаа аавууд, эрчүүдийн асуудалд анхаарах шаардлагатай. Жендер гэхээр улс төр, албан тушаалын томилгооны асуудал ярьж болохгүй. 

Эмэгтэйчүүдийн давуу тал бол тэвчээртэй, үнэнч шударга, урваж шарвадаггүй  хүмүүс байдаг. Энэ үзэгдлээрээ авлигатай тэмцэх чухал алхам бол эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулах нь зөв. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчит компаниудын удирдлагууд дээр жендерийн эрх тэгш байдал ямар байна вэ?

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Бид 2011 онд жендерийн хуультай болсон ч одоо болтол тодорхой болгож, шийдэж чадаагүй байна. Ер нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн байгууллагуудын удирдах түвшинд ажиллах нөлөөлөл нэмэгдсэн. Энэ бол сайн үр дүн. Нөгөө талдаа уламжлалт хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Хөдөөний малчид эмэгтэй хүүхдэдээ сургуулийн бараа харуулах хэрэгтэй, эрчүүд нь яах вэ гэдэг хандлагатай байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх тал дээр салбарын яам, агентлаг хангалтгүй ажиллаж байна. Тодорхой удирдамж гаргах хэрэгтэй байх. Нөгөө  талдаа эрэгтэй хүнд удирдах албан тушаалыг хариуцуулдаг. Гэтэл хариуцлага ажлыг нь ард нь эмэгтэйчүүд хийж ирсэн. Тийм учраас бид чиглэл өгч, анхаарах ёстой байх. 

ГХБХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг:

-Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9.2 байгаа нь дэлхийн бусад улстай жишихэд нэлээд өндөр байгаа. Тийм учраас энэ зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, холбогдох салбаруудад хийх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо 57.5 хувьтай байгаа. Мөн санхүүгийн дэмжлэг бусад арга хэмжээнд идэвхтэй оролцож байна. 

Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын дарга Б.Алтансүх:

-Боловсролын ерөнхий хуулийн 17.7 заалтад насан туршийн суралцахуйн төвд нөхөн эзэмшүүлэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг. 2025-2026 оны хичээлийн жилд сургууль завсардсан, ЕБС-д суралцаж чадаагүй 4000 гаруй иргэнд нөхөн боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулж байна. Үүнд малчны 1731 хүүхэд, залуусаас бага боловсролд 98, суурь боловсролд 528, бүрэн дунд боловсролд 1105 суралцагч хамрагдаж байна.

ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын ахлах шинжээч М.Цогтбаатар:

-Манай яаманд өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын бүтцээр өөрчлөлт орж, хүн амын асуудал хариуцсан хэлтэс татан буугдсан. Одоогийн байдлаар нэг л мэргэжилтэн, ахлах шинжээч ажиллаж байна. Өмнө нь жендерийн судалгааг 2017 онд хийж байсан бол 2025 онд гэр бүлийн хэв шинжийн судалгааг хийж, гэр бүлийн салалт, хүчирхийллийн маргаан юунаас үүсч байна вэ, жендерийн асуудалтай холбоотой тоо баримт гарч ирсэн. Салалтын 30 гаруй хувь нь боловсролын ялгаатай байдал, үзэл бодлын зөрүүтэй байдал, архидалт, санхүүгийн байдлаас шалтгаалж байна. Монгол Улс долоон чиглэлээр нийгмийн хүний хөгжлийн хөтөлбөрийг баталж хэрэгжүүлдэг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-30 66.181.181.86

Нөхрөө голсон эм, цалингаа голсон эр хоёр л гэр бүлийг сүйтгэж байна

Avatar

Нэргүй 2025-12-30 103.212.116.99

Жендер гэж ганганахаа болио, явж явж г*** руу очдог шүү

Avatar

Нэргүй 2025-12-30 104.28.71.90

Byambatsogt gej neg hudlaa gar. Neg ih shudraga es yarisan, hereg deeree yag estegeer ymaa zytgyyldeg balai

Avatar

Нэргүй 2025-12-30 103.57.94.156

Yg

Avatar

Нэргүй 2025-12-30 202.55.188.38

эмэгтэй хүн болж төрсөн бол салтаагаараа хаан болох байж

Avatar

Нэргүй 2025-12-30 59.153.113.206

Сүйрч байхад юун жендер оркоо.

Avatar

зочин 2025-12-30 103.229.122.82

Эрэгтэйчүүдийн урт наслалтад эмэгэтэйчүүд их үүрэгтэй шүү. Эрчүүд амьдралын төлөө тэрэгний морь шиг зүтгэдэг ч, муу эхнэртэй бол тэгээд хэцүү дээ хэцүү.

Avatar

Нэргүй 2025-12-30 202.55.188.38

жендер яарсаар сүйрэх нь тодорхой эмэгтэйчүүд ёс зүй боловсрол ухамсараар харуудаас ч дор Монголд тахиж дээдлээд байдаг нь гадны гар хөлийн нөлөө

Avatar

Нэргүй 2025-12-30 103.229.121.65

yu n gender mender udriin hooloo yahuu gj bhad

Avatar

жжж 2025-12-30 202.9.40.197

Жендэр гэдэг нь Өдрийн хоолоо хамтарч олъё оо гэж байгаа юм шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж