Томуу, томуу төст өвчний дэгдэлд алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэх болсон. Тухайлбал, тус яамнаас томуугийн тандалтын мэдээллийг 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар танилцууллаа. Өнгөрөгч 24 цагт эмнэлэгт 2813 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 62.7 хувь буюу 1764 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх өдрөөс 180 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант 65 жирэмсэн эмэгтэй байгаа аж. Харин эрчимт эмчилгээний тасагт 115 хүүхэд эмчлүүлж байгаагаас 61.7 хувь буюу 71 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс таван тохиолдлоор тус тус өсжээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2155 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65 хувь хүрсэн байна.
Томуугаар өвчилсөн зургаа хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч, сувилах эцэг эхчүүдэд ажлын тав хоногийн цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол үргэлжилж байна.
Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч эрчимт эмчилгээ, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал төдийлөн бураагүй тул иргэд та бүхэн томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд,
- Олон нийтийн газар тэр дундаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх
- Хоёр цагт тутамд солих
- Гараа тогтмол угаах
- Халуун бүлээн шингэн уух
- Дулаан хувцаслах
- Гэрийн орчинд агаарын солилцоо хийх зэрэг энгийн аргуудыг хэрэгжүүлээрэй.
Манай улс энэ жил томуугийн улирлыг угтуулан А хүрээний хоёр хэв шинж, В хүрээний хоёр хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун вакцинаар есдүгээр сарын 12-ны өдрөөс эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулсан нь халдварын оргил үеийг хүндрэл багатай давахад чухал нөлөө үзүүлэв. Энэ жил дархлаажуулалтын хамралт өмнөх гурван жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байсныг албаныхан онцоллоо.
3,548.92






















































Нэргүй 2025-12-30 202.9.40.228
сэлгн шилжүүлн ажлх гэж ш*** бол худла жүжг шд х***а манжууд худлаа шааж жүжиг шааж ихэнх нь х***а манж т\а т\б х***а манжууд бүрдүлсн х***а манжууд дотрос жүжглж х***а манжуудыг шааж байгаа жүжг. х***а манжуудыг юмыг урвуулж хэлбр гүйцээж х***а манж бодлгоор х***а манжуудыр шугуулж хулгайгаар шааж сурсн лаларуул шд.