Бангладешийн анхны эмэгтэй ерөнхий сайд Халеда Зиа 80 насандаа өвчний улмаас өөд боллоо. Зиагийн "Бангладешийн үндсэрхэг үзэлтэн" намын албан мэдэгдэлд "Хайртай удирдагч маань бидэнтэй хамт байхаа болив. Тэрээр өнөө өглөө 06.00 цагт бидний орхин одлоо" гэжээ.
Зиагийн эрүүл мэнд тун дор орсон байгааг эмч нар Ням гаригаас Даваад шилжих шөнө мэдэгдэж байв. Түүнийг амь насыг нь дэмжих аппаратад оруулсан боловч нэгдүгээрт нас өндөр болсон, хоёрдугаарт биеийн байдал нь хэт муудсан байгаа учир найдвар багатай гэж байжээ.
Халеда Зиа 1991 онд Бангладешийн анхны эмэгтэй ерөнхий сайд болж байсан. Тухайн үед "Бангладешийн үндсэрхэг үзэлтэн" нам 20 жилийн дараа анх удаа ардчилсан сонгуульд ялалт байгуулсан нь тэр байв. Бангладешийн ерөнхийлөгч агсан нөхрөө нас барсны дараа Зиа улс төрийн тавцанд гарч ирж, Шейх Хасинагийн өрсөлдөгч, дайсан болж байлаа. Гэвч 2018 онд авлигын хэргээр таван жилийн хорих ял авсан билээ.
3,576.02
















































0 сэтгэгдэл