“Тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгаа нь хүний эрхийн зөрчил”

“Тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгаа нь хүний эрхийн зөрчил”

“Тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгаа нь хүний эрхийн зөрчил”

 Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа. 


-Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад яг ямар үүрэг гүйцэтгэдэг байгууллага вэ? Олон нийт үүнийг хэрхэн ойлгох ёстой вэ?

-Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ долоон төрлийн хуулиар 20 гаруй чиг үүрэг хүлээдэг. Манай байгууллагын гомдол мэдээлэл хүлээж авдаг тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ жилийн тухайд 1449 гомдол хүлээж авсан. Түүнчлэн 10 орчим судалгаа хийж, 44 хуульд 200 орчим саналын томьёоллыг өгсөн. Мөн хууль сахиулах байгууллага, төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Тодруулбал, нийт 553 цагийн сургалтыг 20 мянга орчим төрийн албан хаагчдад зохион байгуулсан. Түүнчлэн олон улсын түвшинд хамтарч ажиллах, түншлэлийг бэхжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд болон дотооддоо төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

Орон нутгийн хэмжээнд хүний эрхтэй холбоотой олон төрлийн хяналт, шалгалт хийж, 2025 онд 360 сумын тэн хагаст нь хүрч ажилласан байна. ХЭҮК-ын нэг чиг үүрэг бол хөндлөнгийн хяналт тавих. Засаг болоод бусад төрийн байгууллагуудад өөрийн дотоод хяналт гэж бий. Гэхдээ хүний эрхийн байгууллагыг анх байгуулсан зорилго бол байгууллагууд өөрөө өөрийгөө хянана гэдэг тэр бүр сайн хяналт байж чаддаггүй учраас гуравдагч этгээдээс хөндлөнгийн байр сууринаас тогтолцооны болоод механизмын хяналт хийж болж байгаа зүйл, болохгүй байгаа зүйлийг дүгнэх ёстой. Ямар асуудлыг залруулах уу гэдгийг оношилдог гэж ойлгож болно. Улмаар хамаарал бүхий байгууллагуудад нь түүнийг засаж залруулах үүрэг өгдөг. Шаардлага, зөвлөмж хүргүүлдэг. Үүнийг тухайн байгууллагууд заавал засч, залруулах үүрэгтэй байдаг

-2024–2025 онд ХЭҮК-т хамгийн их ирсэн гомдол аль салбарт хамаарч байна вэ?

-2025 онд ХЭҮК-т ирсэн нийт гомдол, мэдээллүүдийг авч үзвэл шударга шүүхээр шүүлгэх эрхийн гомдол тасрахгүй байна. Хилс хэрэгт гүтгүүлсэн гэх гомдол, шүүхийн процесстой холбоотой хүний эрхийн асуудал буюу өмгөөлөгчөөр хангагдахгүй байх, хууль зүйн туслалцаа авч чадахгүй байх, аль нэг талд давуу байдал олгосонтой холбоотой гомдол, шүүхийн процессын явцад эрүүдэн шүүсэн гэх мэт гомдлууд хамгийн түгээмэл байдаг.

Хоёрдугаарт, халдашгүй байх эрх буюу сэжигтэн, яллагдагчийн эрхтэй холбоотой гомдол байнга ирдэг.

Мөн иргэд "прокурорт гомдол гаргамаар байна, гомдлынхоо хариуг авмаар байна" гэж хандахаас гадна орчин нөхцөлийн асуудлаар хандах нь түгээмэл. Мөн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, "амралтаа авч чадахгүй байна, цалингаа бүтэн авч чадахгүй байна" гэдгээс гадна дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөн талаараа мэдүүлдэг. Энэ төрлийн гомдол дээр ХЭҮК тогтмол хяналт, шалгалт хийдэг. Түүнчлэн хаалттай хорих ангиуд, цэргийн ангиудад хяналт, шалгалт хийдэг.

-Хорих анги, цэргийн ангиудад хийсэн хяналт шалгалтаар зөрчил илрэх нь байнгын үзэгдэл болчихлоо. Яагаад эдгээр зөрчил тасрахгүй байна вэ?

ХЭҮК цэргийн ангиудад тогтмол, хяналт шалгалт хийж байгаа. Хорих анги, цэргийн анги, асрамжийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газрууд бол бусдын хараа хяналтад байдаг онцлогтой субъектүүд. Бусад иргэд өөрсдөө гомдлоо ирүүлэх боломжтой байдаг бол хаалттай гэж нэрлэдэг эдгээр газруудад заавал очиж хяналт шалгалт хийх шаардлагатай болдог. Үүний дагуу ХЭҮК тогтмол хяналт шалгалт хийдэг. Гэсэн ч зөрчил гарсан хэвээр байна.

ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалтын мөрөөр огт зөрчил илрээгүй тохиолдол гэж байхгүй. Ноцтой зөрчлүүд дээр яаралтай засч залруулах шаардлагыг тухай бүрт нь хэлээд явж байгаа.

Үүнээс гадна нэг ангид зөрчил илэрсэн бол бусад ангиудад нь сануулга хүргүүлдэг. Тийм учраас болохгүй байгаа хүчин зүйлийг залруулахын төлөө тогтмол ажил хийх ёстой. Камержуулсан хяналт, биечилсэн хяналт маш чухал. Сахилга бат гэдэг зүйлийг заавал төлөвшүүлэх шаардлагатай байна. Цэргийн дүрмийн бус харьцааг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.

-Ахмад настнуудын тэтгэвэр, амьжиргааны асуудлыг ХЭҮК хэрхэн дүгнэж байна вэ?

-Ахмадуудаас тэтгэврийн асуудалтай холбоотой гомдол их ирдэг. Ингэхдээ, тэтгэврийн зөрүү хэт их байна гэдэг асуудлыг ярьдаг. Өмнө нь тэтгэвэрт гарсан болон дараа нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн хооронд хэт ялгаатай байдал үүсч байна. Мөн амьжиргааны түшингээс доогуур тэтгэвэр авч байгаа учраас амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг хөнддөг. ХЭҮК-оос шинжээч томилоод ахмадуудын тэтгэвэртэй холбоотой асуудал дээр дүгнэлт хийлгэсэн. Бид нар инфляцаа бодоод үзсэн ч жил бүрийн цалингийн өсөлтөө харвал амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур байгаа.

440 мянган тэтгэвэр авагч ахмад байгаагаас 300 мянга орчим нь хамгийн доод түшингээр тэтгэвэр авч байна гэсэн дүгнэлт гарсан.

Гэтэл олон улсын жишиг, хүний өөрийн хэрэгцээ юу вэ гээд харахаар анхдагч хэрэгцээгээ хангахуйц түвшинд хүрч байна уу? гэдэг асуулт бий болж байгаа юм. Тиймээс энэ бол хүний эрхийн суурь асуудалтай салшгүй холбоотой зүйл. Хүний эрхийн суурь асуудал гэдэг уг нь их энгийн шүү дээ. Дулаахан орон байртай байх, ус, цахилгаантай байх, хүнс хоолтой байх тухай л асуудал юм. Энэ анхан шатны нөхцөлийг ахмад байна уу, залуу хүн байна уу хангаж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл энэ нөхцөл ахмадуудын хувьд тун муу түвшинд байна. Тиймээс зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай.

-Сүүлийн жилүүдэд сэтгүүлчид болоод иргэдийн үг хэлэх эрх хумигдаж байна гэх шүүмжлэлд та ямар байр суурьтай вэ? Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсний төлөө хариуцлага хүлээх тохиолдол хүний эрхийн зөрчилд тооцогдох уу?

-Иргэн болоод хэвлэл мэдээллийн байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ямар байна вэ гэдэг бидний байнгын хараанд байдаг асуудал. Ардчиллын нэг үндсэн шинж бол болохгүй байгаа засаг, төрийг шүүмжлэх. Ингээд харахаар нэг талдаа үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Гэхдээ цахим платформууд хөгжсөнөөр бусдыг гүтгэх, нэр төрд нь халдах, зураг дүрсийг нь хуурамчаар бүтээх, эцэслэн гараагүй шийдвэрийг мэдээлж, хүнийг буруутан мэтээр нийгэмд түгээх явдал эрс ихэссэн.

Нөгөө талдаа маш олон хүн цахим орчинд гэмт хэргийн золиос болж байна. Тиймээс нэгэнт бид дижитал ертөнцөд амьдрахаас хойш цахим орчинд хүний эрхийг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Хамгийн энгийндээ цахим орчинд ч ялгаагүй хуульд заасан хүний эрхийн таван зарчмаа баримтлах шаардлагатай.

Үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг хязгааргүй эрх биш. Мөн бодит нөхцөлд тохирсон эсэх зорилгыг нь харах ёстой.

Сэтгүүл зүйд улс төр болоод эдийн засгийн нөлөө их байгаа талаар ХЭҮК-ийн 22 дугаар илтгэлд дурдаж байсан. Тиймээс энэ мэт нөлөөллийг бодитой бууруулах, ил тод байх зарчмыг баримтлах шаардлагатай. Түүнчлэн 24 дүгээр илтгэлд дурдагдсан бас нэг асуудал бол сэтгүүлчийг мөрдөж, мөшгөх, заналхийлэх эх сурвалжаа нууцлах эрхэд нь халдахгүй байх асуудлыг заавал авч үзэх хэрэгтэй. Сэтгүүлч бол хүний эрхийг хамгаалагч мөн. Үүнийхээ төлөө өөрсдөө халдлагад өртдөг явдал байх ёсгүй.

-Агаарын бохирдол хүний эрхийн асуудал мөн үү?

-Агаарын бохирдол хүний эрхийн зөрчил мөн. Хүн бүрт хамааралтай хүний суурь эрхүүд гэж бий. Тухайлбал, хүний амьд явах эрх, боловсрол эзэмших, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нас, хүйс, шашин шүтлэг хамаарахгүй хүн бүхэнд хамааралтай. Эдгээр суурь эрхүүдийг хангаж чадаж байвал бид дараагийн асуудлуудыг ярихад илүү дөхөм болно. Эдгээрээс ганцыг нь салгаж аваад, энэ эрхийг чинь хангачихлаа гэсэн ойлголт байхгүй. Бүгд хоорондоо уялдаа холбоотой.

-Олон нийтийн оролцоог хангах ёстой атлаа цөөн хүний саналаар, яаруу шийдэгддэг бодлогууд нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулах боллоо. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? 

-ХЭҮК зөвхөн гомдол мэдээллийн мөрөөр бус олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цуглуулдаг. Зөвхөн гомдол ирсэн тохиолдолд ажиллана гэсэн зүйл байхгүй. Нийтийн анхаарлыг татсан, зорилтот бүлэгт чиглэсэн асуудлуудыг бүртгэж аваад, түүнийхээ дагуу ажилладаг.

Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд иргэд өөрсдөө юу хүсч байгаагаа хэлэх ёстой гэж заасан байдаг. Гэтэл дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргахдаа энэ зорилтыг биелүүлээгүй гэж үзэж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст  зориулсан журам гаргахдаа тэр бэрхшээлийг нь мэдэхгүй хүн хийсвэрээр зохиож болохгүй шүү дээ. Тиймээс өөрсдөөс нь заавал санал авах хуультай. Гэтэл дугаарын хязгаарлалтыг нэг өдөр шийдэхдээ олон нийтийг төлөөлөх боломжгүй тооны хүмүүсээс санал авч, шийдвэр гаргавал хуулийн агуулгатай зөрчилдөнө. Нэг дарга эсвэл нэг шийдвэр гаргах эрхтэй байгууллага өөрийнхөө үзэмжээр шийдэх байсан юм бол анхнаасаа иргэдээс санал авах хэрэггүй шүү дээ. Хуулийн зорилго бол хэнд ямар ялгаатай хэрэгцээ байна вэ гэдгийг мэдэх зорилготой. Тэгэхээр зорилгоо хангаж иргэдийг утга учиртай оролцуулах ёстой. Дүр үзүүлэх шаардлагагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-31 202.9.46.11

80к нэмэгдсэн бн. Хэлэлцэж бн гд л бсан худлаа хуурч бжэээ… Бүхэл бүтэн төр засаг ичмээр юм аа

Avatar

Нэргүй 2025-12-31 203.91.115.55

За больж үз хүүхэн гуай! Популизмд хэмжээ гэж бий. Одоо чинь ингэсээр эмэгтэй хүний сарын мөчлөг ирж доошоо юм гарахад хүний эрх ярих шахуу болчихоод байна.

Avatar

Ярьдаг морь 2025-12-31 66.181.181.217

Та нар тэгээд ярихаас өөр юу хийж чадах юм…

Avatar

ХУУЛЬЧ 2025-12-31 202.9.46.236

ХҮНИЙ ЭРХ ТӨРМӨЛ,,,ҮҮСМЭЛЭЭС ЭХЭЛДЭГ Л ДЭЭ.,,,,,ТЭР БОЛГОНЫГ ХУУЛЬЧИЛЖ БОЛОДОГҮЙ ЮМ .,,,,ТЭТГЭВЭР АХИУ АВАХЫН ТУЛД ХҮН ИХ ХӨЛӨОМӨРЛӨЖ ,,,УХААНТАЙ АЖИЛЛАЖ ,,,,АМЬДАРЧ ТЭР ХУРИМТЛАЛЫГ ҮҮСГЭДЭГ ШҮҮ.,,,,,

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.115.124

Германчууд тэтгэврийнхээ мөнгөөр жилд нэг удаа гадаадад аялдаг.

Avatar

Иргэн 2025-12-31 66.181.185.163

Шийдэж мэдэхгүй байж худлаа поорохоо боль

Avatar

Иргэн 2025-12-31 66.181.185.163

Төлсөн татварынхаа хэмжээгээр буцаан авч буй хуулиа яах юм…тэгвэл илүү төлсөн мөнгийг минь өгөөдөх

Avatar

Ахмад 2025-12-31 66.181.188.245

тэтгэвэрт гарсан бүх хүний нэрийн дансны үлдэгдлийг харуулчихаач…

Avatar

Нэргүй 2025-12-31 103.26.195.179

чи тэгээд юу чадах юм бэ

Avatar

Нэргүй 2025-12-31 103.212.118.196

goyo ug aj, tetgeveriin asuudal 100Y bolj bj l tsegtserne geed helchih honshoortoi amitan ch garahgui l dee

Avatar

Хуульч 2025-12-31 202.9.40.82

Маш их судалгаа хийгээд түүнийхээ дагуу үгээ хэлж байгаа. Яг адил албаан тушаалд яг адилхан хугацаанд ажиллаад урд нь тэтгэвэрт гарсан хүний тэтгэвэр одоо тэтгэвэрт гарч байгаа хүний тэтгэврээс 10, 20 дахин бага байна. Үүнийг хэлж байгаа юм шүү. Үүнийг өөрчилж засах зайлшгүй хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-12-31 89.147.101.156

Энэ асуудлыг сайн судлахгүйгээр хүний эрхтэй холбох нь учир дутагдалтай. Залуу зандан насандаа хөдөлмөр эрхлэхгүй, эсвэл НДШ төлөхгүй явсаар ирсэн хүн ахмад настан болсон хойноо тэтгэвэр бага гэх нь шударга ёсонд нийцэхгүй. 30-40 жил тасралтгүй ажиллаж НДШ төлж ирсэн хүмүүс, эсвэл цэргийнхэн (цалингийн өндөр хувиар тэтгэвэр тогтоолгодог) л үндсэндээ арай өндөр тэтгэвэр авч байгаа.

Avatar

Иргэн 2025-12-31 66.181.177.141

одоо л нэг ам нээвүү эртхэн хулгайч нарт хэлж бай

Avatar

ИРГЭН 2025-12-31 103.57.92.47

Тэтгэвэр их бага байгаа нь үнэн хэрэгтээ та залуу халуун насандаа хэр ажилсаг хэр хийморьтой хүн байсан бэ гэдгийн толь шүү дээ!!! Улсад өчнөө жил ажилсан гэж ялархах нь утаггүй та юу бүтээж хэр үнэлгээтэй ажил хийснэ бэ гэдэг нь чухал, түүнээсээ биш хамгийн амар хялбар ажил хийж хамгийн бага цалин авчираад одоо хамгийн өндөр тэтгэвэр авна гэж тэнэгтэж болохгүй!!! НД гэдэг хэн нэгэн мунхаг шуналтай хүний санааны юм биш НД- бол тоо дээр суурилсан шинжлэх ухаан!!!

Avatar

Иргэн 2025-12-31 202.9.41.28

Юу үнэн энэ үнэн!..

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.115.50

Энэ удаагийн ХҮЭК мөн түүний дарга чинь харин нэг үнэн үг хэлчихлээ. Хийдэг ажлаа мэддэг л юм байна. Өмнөх ХҮЭК чинь ямар хүрээнд ажлаа явуулдаг нь ч тодорхойгүй байсан

Avatar

Нэргүй 2025-12-31 122.201.31.145

тм шүү. гадныхан шиг юун аялж зугаалах, амьдралд нь хзрэлцэхгүй байна

Avatar

Нэргүй 2025-12-31 59.153.115.50

тэтгэврийн доод хэмжээг 1сая 500к болгох ямар ч боломжгүй гдг нь тэнэг хүнд ч ойлгомжтой.эдний ард турхирдаг улс төрчид бгаа

Avatar

зочин 2025-12-31 66.181.187.236

Мөнгө газраас ургадгүй юм малаа, Бид жаахан нүүрсээ ухаж урд хөршдөө өгч амьдарч байна, Ажил хийж юм бүтээж орлого олж хүн шиг амьдарч сурмаар байна, Танхай зэрлэг авирлаж, бэлэн юм нэхэж, луйврын аргаар хол явахгүй

Avatar

юуч мэдэхгүй хуцах юмаа 2025-12-31 202.70.38.210

юуч мэдэхгүй хуцах юмаа нөхөн даатгалаар 20 мянган иргэн тэтгэвэрт гарсан тэр бол шударга бус ямар ч ажил хийгээгүй татвар төлөө улс тэтгэвэрт гаргасан нь гай одоо 2030 оноос бүр их мэдрэгдэнэ нд ажилж байсны хувьд

Avatar

Нэргүй 2025-12-31 202.126.90.106

ажил хийхгүй залхуурах нь бас хүний эрх үү

Avatar

Санал 2025-12-31 59.153.87.54

америк шиг хүний хувийн өмч рүү халдвал бууддаг болгомоор байна.

Avatar

зочин 2025-12-31 66.181.187.236

АНУ-д бууг хэн нэгэн дураараа хэрэглэх боломжгүй, Маш хатуу нөхцөлтэй, Аргагүй аминд тулсан нөхцөлд л хэрэглэнэ Буруу хэрэглэж хууль зөрвөл чи өөрөө шийтгүүлж хохирно, Ялтан болно Насаараа ч гянланд зовно Хөрөнгө мөнгөгүй сайд өмгөөлөгчгүй бол шоронгоос гарах хэцүү, Ихэнх шорон хувийнх Тэд шоронгоо дүүргэж улсаас санхүүжилт авах сонирхолтой, Бүр цагдаа нартай гэрээтэй ажиллана,, ,шорон дүүргэхэд хувь нэмэр оруулсан хэмжээгээрээ урамшуулна, Хууль манайхаас хамаагүй хатуу хилсдэх эрсдэл их,

Avatar

зочин 2025-12-31 66.181.187.236

Тэгэж байж иргэдээ номхотгон, улс орноо тогтоон барьж байна Том хөрөнгөтөн мөнгөний эздийн хоёрхон нам ээлжлэн төр барьж байна, Үндсэн зорилго нь бараг ижил, Сөрөг хүчин,ялангуяа зүүний үзэл бодлоо мэдэгдвэл бараг алуулна, Орон гэргүй ,ажилгүй,, амьдрах орлогогүй гадаа ил хоноглодог хагас өлсгөлөн ядуу зүдүү хүмүүс, мансуудах бодьсонд донтсон,сэтгэгийн эмгэгтэй өвчтэй хүмүүс гудамж талбайд нь дүүрэн,,Гэмт хэргээ бараг дийлэхээ байсан,гээд л мэдээллийн хэрэгслэлээр тогтмол харуулж байна

Avatar

зочин 2025-12-31 66.181.187.236

Хаан төр засаг сул дорой, самуун байдал ноёрхоно, Тэнд ядуу дорой арчаагүй амьдрал, бурангуй байдал,гэмт хэрэг цэцэглэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж