С.Шижирбат: Я.Цэвэл гуайн "Монгол хэлний тайлбар толь"-иос харж тайлбартаа ашигладаг

С.Шижирбат: Я.Цэвэл гуайн "Монгол хэлний тайлбар толь"-иос харж тайлбартаа ашигладаг

С.Шижирбат: Я.Цэвэл гуайн "Монгол хэлний тайлбар толь"-иос харж тайлбартаа ашигладаг

Спортын тайлбарлагч С.Шижирбат Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.  Тэрбээр, спортын тайлбарлагчаар 20 жил ажиллаж байгаа ажээ. 


Тэрбээр,  20 жилийн хугацаанд монголын спортын таван зуны олимп, хоёр өвлийн олимп болон ДАШТ гээд олон олон тэмцээнүүдийг үзэгчдэдээ тайлбарлан хүргэсэн байна. Тухайлбал, 2008 оны Бээжингийн олимпоос хойш монголын тамирчдын олимп, дэлхий аваргаас медаль авсан болон медаль авч чадаагүй бүх тамирчдын мөчийг тайлбарласан байна. Тэмцээн болгон сэтгэлд маш тод үлддэг. Ерөнхийлөгч миний тайлбарыг үздэг гэдгээ хэлсэн. Баярт мөчөө ээжтэйгээ хуваалцмаар байна. Миний ээж Монгол Улсын гавьяат багш Б.Цэдэвсүрэн гэж хүн бий. Ээж маань хүлээж байгаа. Ижий рүүгээ яарч байна. Багаасаа тайлбарлагч болох нь ойлгомжтой байсан даа. Оюутан цагаасаа эхэлж тайлбарлагч хийсэн. МУБИС-ийн спортын сэтгүүлчийн анги төгссөн. Миний хувьд Я.Цэвэл гуайн эртний монгол хэлний тайлбар толь дээрээс харж тайлбартаа ашигладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-12-29 202.126.91.221

Mundag shvv Amjilt hvsie

Avatar

Зочин 2025-12-29 202.55.188.85

Мундаг залуу. Ялангуяа жудогын спорт , бөхийн спортын тайлбарт илүү мэргэшсэн юм шиг санагддаг. Эмоцтой.
Тайлбарлагч хүнд тухайн агшинаа мэдрэх явдал чухал байдаг. Хөл бөмбөгийн тайлбарлагч Балжинням агсан гайхалтай эмоцтой хүн байж билээ. Хөгжөөн дэмжигчдээ ёстой байлдан дагуулж чаддаг хүн байлаа.

Avatar

Мөнхжаргал 2025-12-29 103.57.93.12

Я. Цэвэл гуайн толийг ашигладаг маш сайн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж