"The MongolZ"-ийнхон оны шилдгийн 2 номинацид тунав

"The MongolZ"-ийнхон оны шилдгийн 2 номинацид тунав

"The MongolZ"-ийнхон оны шилдгийн 2 номинацид тунав

Цахим спортын "CS2" төрлийн оны шилдгүүдийг тодруулдаг "HLTV Awards"-ийн номинаци бүрийн финалистууд тодорчээ. Тамирчид, дасгалжуулагчдын дунд нийт долоон номинациар шилдгүүд тодрох учиртай.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Сербийн Белград хотноо болно. "The MongolZ" багаас ахлагч "bLitz" болон дасгалжуулагч "maaRaa" нар өөрсдийн номинаци бүртээ финалд үлджээ.

Оны шилдэг "IGL" номинацийн финалистууд

"Vitality"-ийн ахлагч "apEX": Түүний хувьд 2023 онд энэ шагналын эзэн болж байлаа. Харин энэ жил баг нь дараалан Мэйжорт түрүүлж, Гранд Сламын эзэн болсон амжилттай.

"The MongolZ"-ийн ахлагч "bLitz": Түүний удирдлага дор баг нь Монголоос төдийгүй Азиас дэлхийн чансааг тэргүүлсэн анхны баг болсон билээ. Мөн цахим спортын дэлхийн аваргад түрүүлж, албан ёсны анхны том тэмцээний түрүүгээ хүртсэн түүхтэй.

"FURIA"-ийн ахлагч "FalleN": Оны эхэнд "FURIA" баг тааруу байсан ч цус сэлбэснээр гайхалтай амжилтыг үзүүлсэн. Дөрвөн тэмцээнд дараалан түрүүлэхэд үхэхээс бусдыг үзсэн туршлагатай "Fallen"-ийн нөлөө чамгүй байсан.

Оны шилдэг дасгалжуулагч номинацийн финалистууд

"Spirit"-ийн дасгалжуулагч "hally": Түүний хувьд өнгөрсөн жил энэ шагналын аман хүзүүнд бичигдэж байв. Энэ жил түүний баг "IEM Cologne" гэх нэр хүндтэй, том тэмцээнд түрүүлсэн.

"The MongolZ"-ийн дасгалжуулагч "maaRaa": Түүнийг сайн дасгалжуулагчаас гадна сайн скаут гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөв. 2025 онд түүний баг Мэйжорын финалд шалгарч, дэлхийн чансааг тэргүүлж үзжээ. Оны төгсгөлд "Senzu"-ийн оронд "controlez"-ийг авчирсан нүүдэл нь буруудаагүйг харуулсан.

"Vitality"-ийн дасгалжуулагч "XTQZZZ": Тэрбээр анх удаа топ гуравд үлдэж байгаа нь энэ. Энэ жил яахын аргагүй Францын баг ноёлсон.

Угтаа оны шилдэг "AWPer" номинацид "910" нэр дэвшсэн ч финалын шатанд үлдэж чадсангүй. Мөн "Opener", "Anchor" гэсэн номинациудад "Mzinho", "Techno", "Senzu" нар өрсөлдсөн ч финалын санал хураалтад шалгарсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-29 66.181.176.147

3 хан сая хүнтэй мөртлөө юм юмнаас хоцорноо л гэж байхгүй шүү мундаг гентэй.даанч саарал ордонд чадавар муутайнууд нь ороод суучих юм даа

Avatar

Нэргүй 2025-12-29 43.242.242.59

Монголчууд минь номинацийн эзэд болох болтугай.

Avatar

Нэргүй 2025-12-29 103.168.34.152

NUGAS NI TAS s*** YALJ BAIJ YALNA SHDE SHUUD s*** SUGUUD

Avatar

Нэргүй 2025-12-29 117.111.8.157

шилдэг дасгалжуулагч Vitality дасгалжуулагч. Шилдэг Igl Fallen авнаа Ванга шиг хэлчий

Avatar

Нэргүй 2025-12-29 66.181.181.55

Маараа авах байха. Гүэ мөн тайван хүн шүү дээ, ялсан ч ялагдсан ч сууж л байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж