"Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэнээр 4500 ажлын байр бий болно"

"Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэнээр 4500 ажлын байр бий болно"

"Такси үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэнээр 4500 ажлын байр бий болно"

Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянга орчим удаа таксигаар зорчдог. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ үйл ажиллагаа эрхэлж байна. Такси үйлчилгээ нийтийн тээврийн ангилалд багтдаг, анхаарах ёстой салбар хэдий ч сүүлийн 10 жилд нэг ч шинэчлэл хийгээгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд, жолооч нарт ээлтэй систем бий болгож, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн, тогтсон үнэтэй болгохыг зорьж байна. Энэ хүрээнд такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан мэдээлэл өглөө.

Тэрбээр “1.7 сая хүн амтай Улаанбаатар хотод таван аж ахуйн нэгжийн 221 такси стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн салбарт автобус, такси багтдаг. Гэвч такси үйлчилгээг олон жил орхигдуулж ирсэн. Иргэдийн нийт зорчилтын 35 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Үүний 27 хувь нь автобусаар, 8 хувь нь таксигаар зорчдог. Иргэд өдөрт дунджаар 90 мянган удаа таксигаар зорчдог гэсэн судалгаа байна. Ялангуяа ажил тарах цагаар такси олддоггүй. Тиймээс такси үйлчилгээг дэмжих зорилгоор ТЭЗҮ боловсруулж, такси үйлчилгээ явуулдаг таван аж ахуйн нэгжтэй Нийтийн тээврийн бодлогын газар, “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-иас уулзалт зохион байгуулсан. Эдгээр аж ахуйн нэгж 100-1000 таксигаар дэмжихийг хүссэн. Дэмжлэггүй хэвээр байвал такси үйлчилгээний зах зээл хөгжиж чадахгүй. Үнэ тариф ч тогтворжихгүй байна. Аль ч хотын такси нийтийн тээврийн салбарт ордог учраас хотоос бодлогоор дэмжих ёстой. Үүнээс биш хувийн хэвшилтэй өрсөлдөөгүй. Хувийн хэвшлийнхэн 74 хувийн санхүүжилт гаргаж, үлдсэн 26 хувьд буюу 20 тэрбум төгрөгийг зургаан жилийн хугацаатай жил бүр 3.3 тэрбум төгрөг эргэн төлөгдөх хэлбэрээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гаргахаар төлөвлөсөн. Өнөөдөр такси үйлчилгээ автомашины түрээс, лизингийн үйлчилгээгээр явж байгаа учраас жолооч нарт эрсдэл ихтэй байна. Мэргэжлийн хүмүүсийн санал болгож байгаагаар баазын системээр буюу автобустай адил, хоёр ээлжийн жолоочтой, тогтмол цалин орлоготой, даатгал төлдөг ажлын байр бий болно. ТЭЗҮ-д тусгагдсанаар жолооч, инженер, техникийн ажилтан зэрэг 4573 хүн байнгын ажлын байртай болно. Нийслэлд 4500-5000 такси үйлчилгээнд явах боломжтой гэсэн судалгаа байна. Үүний 20 хувь буюу 1000 автомашиныг төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээнд явуулна. НИТХ-аар ТЭЗҮ батлагдсан. Аж ахуйн нэгж, иргэдэд хэлэлцүүлэг явуулж, мэдээлэл өгнө. Ажлын даалгавар, бичиг баримтын дагуу тендерээр төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулж, дахин НИТХ-д өргөн барьж, бүх бичиг баримтаа хэлэлцүүлж батлуулах байдлаар ажил өрнөнө” гэлээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан “Сурагчдын амралтаар авто замын түгжрэл буурдаг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хамран сурах тойрогтоо сурах нь түгжрэлд нөлөөлнө гэж үзэж байгаа. Энэ онд нийт 33 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Он дамнасан сургууль, цэцэрлэг үргэлжлэн ашиглалтад ороод явж байна. Өдөр бүр 570-670 гаруй мянган автомашин зам дээр зорчдог. Түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил дуусах шатандаа байна. Нэг, хоёрдугаар тойрог замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Олон түвшний уулзварууд барихаар ТЭЗҮ боловсруулж байна. Эдгээр авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор хотын нэг захаас нөгөө зах руу зорчих хурд нэмэгдэж, заавал төв замаар түгжрэл үүсгэн зорчих шаардлагагүй болно. Мөн нийслэлийн замын хөдөлгөөнд ухаалаг камерын системийг бий болгож, авто замын түгжрэл болон зөрчил, мэдээллийг хянаж байна. Эдгээр авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй ажлуудаас гадна нийтийн тээврийг төрөлжүүлж хөгжүүлэхийг зорьж байгаа” гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-28 103.212.118.50

Ажил тарах үеэр түгжрэл болдог учир такси явах дургүй. Такси байхгүйдээ биш.

Avatar

Нэргүй 2025-12-28 138.252.29.38

ЖДҮ-гээ л дэмж ядаж л хулгайч гар дүрэхийг нь хянаж бай л даа.

Avatar

Нэргүй 2025-12-28 66.181.188.23

энэ тэнэг үйлдэлээ зогсоо харин түц эрхлэгчидээ дэмжээёээ хайран мөнгө ядаж ганц үйлдвэр барих юм ер ярихгүй юмаа ёстой мууёрийн н**ш юмах

Avatar

Зочин 2025-12-28 66.181.187.97

Жамаараа яваа юм руу төрийн хулгайчууд оролцоод эхэлбэл ёстой самраад үнийг нь өсгөөд жирийн иргэн таксигаар зорчино гэсэн ойлголт байхгүй болно.Монголд дахиад коммунист нийгмийг авчрах гээд байна уу.

Avatar

буяа 2025-12-28 66.181.190.29

Хичнээн хүнийг хоолноос нь салгахыг тооцоолсон уу

Avatar

Нэргүй 2025-12-28 8.46.37.7

Зөвшөөрөл өгөх , зохицуулах нэрээр авилгын эх үүсвэрээ нэмэх зорилготой. Бүтэх юм нэг алгаа энэ улсад

Avatar

Нэргүй 2025-12-28 47.205.105.215

Бас нэг авилгалын эх үүсвэр гаргаж байна.. Түүнийхээ оронд бодлогоороо дэмжих хэрэгтэй. Тухайлбал буруу жолоодолготой, хэт хуучин машин явуулахгүй гэж бодлого гаргаад ягштал мөрдүүлэх хэрэгтэй.. Бас үнийг чөлөөлөх хэрэгтэй. Км нь 1500 төгрөгийн үнэтэй такси ямар ч ашиггүй тул таксины салбар хөгжихгүй байна. Такси хөгжүүлэхэд хотоос зөв бодлого л хэрэгтэй, хутгаа хэрэггүй. Харин автобусны салбартаа гол анхаарлаа тавих хэрэгтэй. Коммунист сэтгэлгээнээсээ салж, авилгалын арга хайхаа боль

Avatar

Нэргүй 2025-12-28 66.181.183.112

такси апп-аар мөнгө олж олсон мөнгөө таксичиддаа зарцуулаагүй байгаа шүү

Avatar

ЭНЭ ХҮМҮҮС ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ 2025-12-28 66.181.178.53

ТЭГ ЗОГСОЛТ ДЭРГЭД НЬ БАЙХАД ЮУ Ч ХИЙХГҮЙ НЭГ Л ХЭВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЯРИАД Л БДАГ БАЙШИН САВАА НУРААЖ ХҮН МАШИН ЗОРЧИХ ЗОГСОХ ЗАЙ ГАРГААЧ ЭЭ МАЛУУДАА !!!!!

Avatar

Болд 2025-12-28 66.181.191.114

Сонгуулийн амлалтаа биелүүлж бна.амжилт

Avatar

Иргэн 2025-12-28 66.181.181.70

Тэртээ тэргүй хувийн хэвшлийн хийж байгаа ажилруу МАН -АН мафиууд орж бн гэдэг нь цаана нь мөнгөний луйвар л явж байгаа нь тодорхой!!! Хийж сайжруулах өчнөөн ажил нийслэлд, иргэдэд бн даанч МАН мафиууд мөнгөгүй ажилыг угаасаа хийж үзээгүй улс төрийн шимэгч хүчин!!! Сэтгэлгүй хүмүүсийн нэгдэл МАН!!

Avatar

Нэргүй 2025-12-28 38.42.106.107

Бадрангуй шaaдаг бадарсануу энэчодоо хаха. Та нар муусайн соц моц 80-90 он гээл xуцалдаад байдан. Өнөөгийн монголын төриын тогтолцоо нь улам л тэр соц руу ухраад байдаг. Энэ төрийн засаглагчид нь харин бүгд xулгайч гэдэгээрээ л ялгарчийндөө

Avatar

Нэргүй 2025-12-28 103.229.123.224

Монголд үйлчилгээ гэж байгаагүй бараг хэзээч бий болохгүй. Таксиний нь үнэр гэж жорлон

Avatar

Нэргүй 2025-12-28 59.153.113.206

улс хотоос ямар ч мөнгө гаргаж зээлж болохгүй. арга хэмжээ л ав оркуудаа.

Avatar

Нэргүй 2025-12-28 202.9.47.3

Тэг зогсолт болно. Бөглөрөөн дээр таглараа, ашгүй ашгүй!

Avatar

Нэргүй 2025-12-28 66.181.161.103

за одоо нөгөө хулгайч нар х***а машин оруулж ирж халтуураар амь зогоож байгаа хүмүүсийн амьдралыг булаах нь ямар цаддаггүй хулгайчид вэ одоо дэлхий нийтэд апелкэйшин ашиглан хувийн такси дууддаг үйлчилгээнд хамрагдаад явдаг болоод удаж байна

Avatar

Зочин 2025-12-28 202.21.107.39

Хятадаас цахилгаан машин худалдаж авахын тулд таксийн үйлчилгээг дэмжинэ ч гэх шиг. Нийтийн тээврээ ахиухан явуулж жижиг тэргүүдийг шахаж багасган түгжрэлээ бууруулаач ээ. Улаанбаатарын газар нутагт машин багталцахгүй болж байхад такси нэмнэ гээд байх юм.

Avatar

зочин 2025-12-28 66.181.187.175

Зорчигчдын аюулгүй байдал, төлбөрийн тогтоосон тарифыг мөрдөх, такси эрхлэгчдэд ажлын баталгаатай байр бий болгох, тодорхой дэг, журам мөрдүүлэх гээд албан ёсны такси үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй шүү. Нямбаатар БРАВО. Дэмжиж байна

Avatar

ХЭЦҮҮҮ 2025-12-28 202.126.88.118

Нийтийн тээвэр хэрэгтэй бна юуны түрүүнд. Гхдэээ Хувийн таксинуудад суухад сандал суудал нь бохир заваан хиртэй, муухай үнэртэй, чанга хөгжим ФМ байнга тавьдаг, жолооч нь тэнэмэл тэнэмэл юмс хаа хамаагүй чалчих нь хэцүүүү хэцүүүү

Avatar

иргэн 2025-12-28 66.181.182.253

Энэ саналыг дэмжиж байна

Avatar

Нэргүй 2025-12-28 66.181.189.19

Хятад л машин биш шүү….

Avatar

Нэргүй 2025-12-28 66.181.160.125

хятад оймс бандааш өмсчөөд юугаа элийрээд бгаа н**ш вэ. дэлхий даяар хятадын бараа бүтээгдэхүүн хэрэглэж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж