Жирэмсэн эмэгтэйчүүдэд бэлдмэл хүргэх үндэсний аян эхлэв

Жирэмсэн эмэгтэйчүүдэд бэлдмэл хүргэх үндэсний аян эхлэв

Жирэмсэн эмэгтэйчүүдэд бэлдмэл хүргэх үндэсний аян эхлэв

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх үндэсний аяны нээлт өчигдөр (2025.12.26) ЭМЯ-нд боллоо. 2025–2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аян улмаар орон даяар эхэлж байна. Тус бэлдмэл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр төрлийн төрлийн аминдэм, таван төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлог юм.

Монгол улсад 2022 онд 68,009, 2023 онд 60,623,  2024 онд 57,050 жирэмсэн эмэгтэй шинээр жирэмсний хяналтад хамрагдсан. 2025 оны эхний 11 сарын байдлаар 49,163 эмэгтэйг жирэмсний хяналтад хамруулаад байна. Жирэмсний хяналтын явцдаа нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж 28.9 хувь нь “олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл” хэрэглэх талаар зөвлөгөө авсан үр дүн гарсан.

Энэ нь олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, түүний талаарх мэдээлэл манай жирэмсэн эхчүүдийн дунд хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Жирэмсний эхний гурван сартай эмэгтэйчүүдийн 7.5 хувь цус багадалттай байгаа бол жирэмслэлтийн дунд үедээ цус багадалт 21.5 хувьд хүрч сүүлийн гурван сард 28.4 хувь болж нэмэгддэг байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын голч хэмжээ 76.4 мкг/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин бага байна. Энэ нь иод дуталд өртөх өндөр эрсдэлтэй, төрөлхийн иодын дуталтай хүүхэд төрүүлэх магадлалтайг харуулж байна. Мөн дөнгөж төрсөн хүүхэд эхээсээ зургаан сар хүртэл төмрийн нөөцөө авах ёстой байдаг бол цус багадалттай ээжээс төрсөн хүүхэд энэ нөөцийг төрөхдөө авч чаддаггүй. Ээжийн иодын дутал нь хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг сулруулж байдаг.

Аяны нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, үр дүн нь шууд гарах, нотолгоонд суурилсан, маш чухал бодит ажлыг эхлүүлж байгаа гэдгийг онцлоод үндэсний хэмжээний энэхүү аяныг зохион байгуулснаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай бичил тэжээлд тогтмол, тасралтгүй хамрагдах боломжтой болно. Жирэмсэн эмэгтэй бичил тэжээлийн дуталгүй байх нь бага жинтэй төрөх эрсдэлийг 12 хувь, дутуу төрөх эрсдэлийг 8 хувь, амьгүй төрөлтийг 8 хувь,  цус багадалт, нярайн эндэгдлийг 29 хувь хүртэл бууруулдаг. Энэ аян нь төрөх насны эмэгтэйчүүд, бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих замаар Монгол Улсын ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт" гэдгийг тодотгов.

Түүнчлэн монгол эмэгтэйчүүд, монголын ирээдүй болсон бяцхан үрсийн маань эрүүл мэндийн төлөө үндэсний хэмжээнд түгээх аяныг зохион байгуулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн суурийн төлөөлөгч Эваристе Куасси Комлан болон хамт олонд гүн талархаж байгаагаа илэрхийлээд, удахгүй танд хүрэх “бичил тэжээлийн бэлдмэл” -ийг хариуцлагатай, яг эмчийнхээ зөвлөснөөр хэрэглэхийг жирэмсэн эмэгтэйчүүддээ захилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-12-27 103.168.34.85

За, даа болгоомжтой л хэрэглээрэй дээ.
Жирэмсэн бүгдэд л нэмэлт шаардлагатай гэж үү дээ_

Avatar

Зочин 2025-12-27 202.126.88.170

БОЛИЛДОО ЯМАР МУУХАЙ ХҮМҮҮС ВЭ ЧИНБҮРЭН ЭМЧ ХҮН а**х ХҮН БИШЭЭ ЯАСАН САЙН САЙХАН ЮМАНД ДУРГҮЙ ХҮМҮҮС БАЙНА ВЭ? КОВИДЫН ВАКЦИН ХАРИН ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛ БАЙСАН БАЙДАГ ШҮҮ ОЮУНЭРДЭНЭ,ТОГТМОЛЫН МӨНХСАЙХАН, ТҮҮНИЙ МАЙН НАЙЗ ЭНХБАЯР НАР Л ЁСТОЙ ……

Avatar

Нэргүй 2025-12-27 59.153.115.124

Одоо монголчуудад хор өгч байна.

Avatar

Нэргүй 2025-12-27 202.9.40.136

Гажиг х***а манж мөлжлг тамлт амьдлыг хэвлиыг үтр түргн устгж тасдн зогсоох хэргтэй. Аймшгийн бн шдэ тэглгүй яаахв дээ оюуны хомсдолт х***а манжууд толгойд шаацн байгаа юм чин.

Avatar

Нэргүй 2025-12-27 202.9.40.136

Гажиг х***а манж мөлжлг тамлт амьдлыг хэвмаягийг үтр түргн устгж тасдн зогсоох хэргтэй. Аймшгийн бн шдэ тэглгүй яаахв дээ оюуны хомсдолт х***а манжууд толгойд шаацн байгаа юм чин.

Avatar

Нэргүй 2025-12-27 202.9.40.136

Монголд үүссн х***а манж амьдрдийг хэвийг устга ёстой.

Avatar

Зочин 2025-12-27 82.149.82.33

Тухайн бичил тэжээл дудагдаж байгаа эсэхийг нь шинжилгээгээр мэдэж байж л өгөөрэй дөө. Илүүдвэл элдэв сөрөг нөлөөтэйг эрх биш ойлгодог гэж найдья

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж