Нигерт үйл ажиллагаа явуулж буй Исламын улс (IS) бүлэглэлийн эсрэг АНУ агаарын цохилт өгсөн талаар Вашингтоны албаны эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү ажиллагаа нь тус хэт даврагч бүлэглэлийн чадавхыг сулруулж, бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжих зорилготой аж.
АНУ-ын агаарын хүчин Нигерийн зүүн хойд хэсэгт байрлах “Исламын улс – Баруун Африкийн салбар” (ISWAP)-ын байршлуудыг онилсон байна.
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, зэвсэгт бүлэглэлийн нууц байр, зэвсгийн агуулах, хангалт логистикийн төвүүдийг устгахад чиглэжээ. Мөн эдгээр агаарын цохилтыг энгийн иргэн болон бүс нутгийн аюулгүй байдлын хүчнүүдэд учирч болзошгүй ноцтой аюулын талаарх тагнуулын мэдээлэлд үндэслэн гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн байна. Ажиллагааг Нигерийн эрх баригчид болон бүс нутгийн түнш орнуудтай уялдуулан явуулсан гэдгийг онцолжээ.
Нигерийн арми сүүлийн арваад жилийн турш "ISWAP" болон бусад зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэж байгаа. Гэхдээ Нигеэрийн Борну муж болон Чад нуурын орчмын бүс нутагт нөхцөл байдал хүнд хэвээр байна. Исламын улс бүлэглэлийн бослого хөдөлгөөний улмаас хэдэн арван мянган хүн амь үрэгдэж, сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн нь Африк тив дэх хамгийн ноцтой хүмүүнлэгийн хямралуудын нэг болоод байна. АНУ-ын албаны хүмүүсийн хэлснээр, уг цохилт нь Африк тив дэх хэт даврагч бүлэглэлүүдийг аюулгүй орогнох газартай болохоос сэргийлэх зорилготой.
Мөн орон нутгийн иргэн болон олон улсын ашиг сонирхолд заналхийлэх халдлагуудыг таслан зогсоох зорилготой өргөн хүрээтэй терроризмын эсрэг стратегийн нэг хэсэг юм.
Одоогоор цохилтын улмаас учирсан хохирол, хохирогчдын талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна. Нигерийн эрх баригчид ч мөн ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна. АНУ өмнө нь Нигер болон хөрш орнуудад тагнуулын мэдээлэл, сургалт, логистикийн дэмжлэг үзүүлж, бүс нутаг дахь хэт даврагч хүчний эсрэг тэмцлийг дэмжсээр ирсэн юм.
3,548.92






















































Нэргүй 2025-12-27 59.153.115.124
АНУ-д Африкийн тив ямар хамаа байна вэ?
Нэргүй 2025-12-27 188.162.254.30
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин юу хайгаад байна ???
Нэргүй 2025-12-27 203.217.139.240
АНУ гэж хөгийн ичмээр улс байх юм аа даа. Жижиг гаруудыг бол шууд л довтлоно. Томуудаас нь бол жийрхээд яаж ч байсан хавьтахгүй.
Нэргүй 2025-12-27 103.57.95.192
ЦУСТ ТУРМГИЙЛЭГЧ ОРОСУУДЫГ АМЕРИКИЙН з****г МОНГООР Л БАЛВПЖ БАЙНА ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ АРМИ СУЙРЛЫН ИРМЭГТ ИРЭЭД БАЙНА
Нэргүй 2025-12-27 66.181.178.173
болж