Япон улс түүхэн дээд хэмжээнд төсвийн төслийг баталлаа

Япон улс түүхэн дээд хэмжээнд төсвийн төслийг баталлаа

Япон улс түүхэн дээд хэмжээнд төсвийн төслийг баталлаа

Японы засгийн газар ирэх санхүүгийн жил (дөрөвдүгээр сараас эхлэх)-ийн төсвийн төслийг баталлаа. Нийт төсөв 122.3 их наяд иен болж, Японы түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэ нь одоогийн санхүүгийн жилийн анхны төсвөөс 7 их наяд иенээр их байна. Төсвийн гол заалтад дурдснаар, хүн амын хөгшрөлт болон эмнэлгийн үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотойгоор 39 их наяд иенээс дээш хөрөнгө зарцуулна. Улсын батлан хамгаалах чадавхыг эрс бэхжүүлэх зорилтын хүрээнд зардлыг 8.9 их наяд иен болгож нэмэгдүүлнэ.

Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарт зарцуулах санхүүжилтийг 6 их наяд иен болгож нэмэх бөгөөд үүний нэг зорилго нь ахлах сургуулийн сургалтын төлбөрийг үнэгүй болгох юм.

Засгийн газрын бондын үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт 31.2 их наяд иен хуваарилна. Урт хугацааны хүү өссөн нь өрийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж байна. Татварын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 83.7 их наяд иен хүрэх төлөвтэй байгаа юм. Үүнд компаниудын ашиг сайжирч, цалин нэмэгдэх хүлээлт нөлөөлжээ. Гэсэн ч орлогын дутагдлыг нөхөхийн тулд Засгийн газар 29.5 их наяд иенийн шинэ бонд гаргана.

Төсвийн төслийг ирэх оны эхээр парламентын ээлжит чуулганд өргөн барьж, хурдан хугацаанд батлуулах зорилготой байна.

Сангийн сайд Катаяма Сацуки энэ төсөв эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ улсын санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй гэж онцоллоо. Тэрбээр мөн анхны төсөв дэх шинэ бондын хэмжээ 30 их наяд иенээс доош хэвээр байх бөгөөд энэ нь хоёр дахь жилдээ давтагдаж байгааг дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-27 211.36.175.179

энэ цагаач гичийг болиулах хэрэгтэй. япон орноор тоглоод дууслаа

Avatar

Би Монгол хүн 2025-12-27 202.9.40.247

Япончууд туйлын хөдөлмөрч, хууль журмаа дээд зэргээр сахидаг, хууль яс хэрэгждэг, ёс суртахуун өндөр, аливаад үнэнч ханддаг гайхамшигтай ард түмэн дээ!!!

Avatar

Судлаач иргэн 2025-12-27 202.9.46.47

япончууд дэлхийн итгэл найдвар, хөгжил дэвшил, оюун ухааны манлай шүүдээ..та нар маань хичээгээрэй дээ..өригату..дуу аригату..Слава Японскому народу

Avatar

Нэргүй 2025-12-27 202.126.89.196

Ажилсаг хичээнгүй ард иргэдтэй улс азжаргалтай амьдранадоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж