НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан “Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг боловсруулж, төлөвлөсөн байна. Танилцуулгыг Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хийлээ.
Ингэхдээ ирэх таван жил нийслэл Улаанбаатар хотыг тогтвортой, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүртээмжтэй, эдийн засгийн өрсөлдөх чадвартай “20 минутын хот” бодлогын хүрээнд бүсчлэн улсын зэрэглэлтэй 2, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул 2 хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал нийслэлийн ерөнхий боловсролын нийт 150 сургууль байгааг 2030 он хүртэл 84 сургуулиар нэмэгдүүлэх байна. Одоогоор анги бүр 50-иас дээш сурагчтай бөгөөд нийслэлийн хэмжээнд 300 мянган сурагч байгаагаас хүчин чадлын хэтрэлт 150 мянга гарчээ. Тиймээс 84 сургууль шинээр барьснаар 25 сурагчаар буурах байна. Тэгвэл эрүүл мэндийн салбарт нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 1,2,3 шатлалын нийт 216 эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлж эрт илрүүлэг, товлолт вакцины хамрах хүрээг нэмэгдүүлэх байна. Нийслэлд 1.7 сая хүн амтай. Үүний 1.1 сая нь хөдөлмөрийн насных бөгөөд үүнээс 627 мянга гаруй буюу 55 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл 2030 он гэхэд ажиллах хүчний оролцох түвшнийг 0.642 байгааг 0.650 болгож нэмэгдүүлэх байна. Нийтийн тээврийн бодлогыг шинэчилж нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх, авто замын томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж нийт 191км зам тавих байна. Одоогоор нийслэлд 1 хүнд ногдох ногоон байгууламж 6.5мкв байгаа бол үүнийг 9мкв болгон нэмэгдүүлэх болон бусад төлөвлөлтүүдийг нь салбар, бүсчлэлээр нь хийсэн гэдгийг онцоллоо.
НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс дээрх таван жилийн бодлогын чиглэл нь салбар бүрээр хөгжүүлэх тодорхой төлөвлөлтүүдийг хийсэн хэдий ч нарийн үр дүнгийн судалгаа, хэрэгжүүлэх цаг хугацааны дараалал зэргээ тодорхой болгох хэрэгтэй бөгөөд хэрэгжилтийн явцад хяналтыг маш сайн тавихад анхаарах талаар санал, дүгнэлтүүдийг хэллээ.
3,548.92






















































иргэн 2025-12-26 66.181.188.236
урд нь ажиллаж байсан алтан гарт сумза батүүл зэрэг нөхдүүд ямар ажил хийсэн бэ нямза даргад алдаа оноо байдаг л байх гэхдээ сайн ажиллаж бгаа худлаа атаархсан өөрсдөө юу ч хийж чадахгүй юмнууд зайлаач хотын дарга шантарахгүй урагшаа харж ажиладаг хичнээн харлуулах гээд чадахгүй италд наймаа хийдэг нөхөр хотын даргыг огцор ч гэх шиг өөрөө хийж чадахгүй байж одоо олон газар нөгөө түц шөнө тавьж бна дүүргийн дарга нар зайлуулаач дэ сансар зуун айл ктмс модны 2 бна нүүлгээч ахиад олон болно ш тэ
иргэн 2025-12-26 66.181.188.236
хотын даргыг дэмжинээ бусад хотын дарга хотод юу хийж бүтээв. 2025 онд нямбаатар дарга автобусны наймааг зогсоож сайхан дулаахан ая тухтай нийтийн тээвэр явуулж өна хуучин салярик үнэртснныг халлаа дээр нь хотын үамууд сайхан болсон дээр ньутаа багассан мэдрэгдэж бна олон бүтээн байгуулалт хийж бна хувьдаа үавшсан газруудыг дуудлага худалдаа зарлаж зарж бна зав бодлого явуулдаг шээс баасны үүр болсон түцыг зайлуулсан гээд ажил хийж бна зүгээр ажилаа хийж бгаа хүнийг харлуулах гээд чадахгүй
Зоч 2025-12-26 202.126.91.203
ЭНЭ ХЯТАДЫГ ЗАЙЛУУЛИЙ ХЯТАДДАГҮЙ ЮМ АЛГА БОЛЛОО.
Нэргүй 2025-12-26 59.153.112.236
77 тэрбумаар такси гэж байхаар сургууль баривал сайн л бна даа. түгжрээ жаахан буурах байх даа
Нэргүй 2025-12-26 103.168.34.36
ur ashiggui ded buttsiin horongoi oruulalt hiij mongoliig doroituulj bna.
Нэргүй 2025-12-26 103.212.119.235
Ямар юмаараа 5- н жилийн төлөвлөлт байхав дээ
Нэргүй 2025-12-26 202.55.188.103
Нямбаа даргаа,гайхаад байгаа нэг юм байна, Чингэлтэй дүүргийн дэд төв гэж,нэг сүртэй нэртэй хийсэн ажил нь эргэлзээтэй газар байдаг юм байна,энэ газар чинь хэдэн айл ,албан байгууллагыг халаалт дулаанаар хангадаг юм бэ?цаашид ямар төлөвлөгөө зорилготой газар вэ?1-2гудамж 100-хүрэхгүй айл юм биш үү,1байрны айлууд хол хэтрэхгүй юм биш үү?